Цахилгаан шатны ашиглалтын хугацааг КОНЕ, “Сигма” зэрэг дэлхийд тэргүүлэгч фирмийн тогтоосноор 25 жил гэвэл Улаанбаатарт ашиглаж байгаа 1950 цахилгаан шатны 740-ийнх нь хугацаа хэдийнэ дуусаж, оршин суугчдын амь нас, эрүүл мэндэд заналхийлж байна.
Өмнө нь нэг жилд арван цахилгаан шат л сольдог байж. 2006-2010 онд 140 цахилгаан шатыг 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр шинэчилсэн байна. Ашиглалтын хугацаа дууссан дээрх 740 шатыг жилд арав, арваар солино гэвэл багагүй хугацаа зарцуулна. Иймд энэ жил 106-г нь шинэчлэхээр төлөвлөж, дөрвөн тэрбум төгрөг төсөвлөжээ. Өмнөх жилүүдэд хөрөнгийг тодорхой тусгадаггүй байсан бол энэ жилээс солих шатны тоог нарийвчлан гаргаж, Барилга хот байгуулалтын яамнаас тогтоодог болсон аж.
Энэ жил 106 цахилгаан шат солихоор төлөвлөж байгаа ч, хугацаа нь дууссан 594- өөр нь иргэд явсаар байх нь. Хойтон 530 цахилгаан шатыг 20 тэрбумын хөрөнгө оруулалтаар шинэчлэх ажээ. Энэ хугацаанд аюул осол гарвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Засаж сайжруулж байгаа нь сайшаалтай ч бүрэн шинэчлэх нь үү гэдэгт эргэлзээтэй. Учир нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Өргөх механизм хариуцсан Улсын ахлах байцаагч Н.Буйдан зам төмрийг нь солилгүйгээр цахилгаан шат суурилуулж болно гэсэн нь ихээхэн хэл ам, хардлага дагуулаад байна. 25 жилийн настай зам төмрийг солихгүй байж шинэчилсэн гэх нэрийдлээр бүхээг суурилуулчихвал байж боломгүй хэрэг болно. ОХУ-д үйлдвэрлэсэн цахилгаан шатнууд релейний механик удирдлагатай болохоор хуучирсан тохиолдолд хурд хэтрэх, зогсоогүй байхад хонгилын хаалга онгойх, тог тасрах үед гацах аюултайг мэргэжилтнүүд ярьдаг.
Улаанбаатар хотын хэмжээнд барилга нэмэгдэхийн хэрээр цахилгаан шат угсрах, солих ажил ихээхэн нэмэгдсэн. Энэхүү бизнесийг эрхэлдэг компани ч олон болсон. Үүний нэг нь “Монголын цахилгаан шат” хэмээх үндэсний үйлдвэрлэгч компани юм. Эднийх энэ жил III, IV хорооллын байрнуудын 30, 40 жил болсон хуучин шатнуудыг шинэчилж, 25 шат сольжээ. Гадаадаас цахилгаан шат оруулж ирдэг компанийн нэг нь “Цамхаг констракшн”. Тус компани ОХУ-аас голдуу хуучин шат оруулж ирээд угсардаг гэсэн яриа бий.
Үүнээс гадна Монголд байгаа хуучин шатуудын зам төмрийг солилгүй мотор сэлтийг нь суурилуулчихдаг аж. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч Тогтохбуян нарын мэргэжилтнүүд тэднийхийг шалгаад нэг ч цахилгаан шатыг хүлээн авч болохгүй гэсэн дүгнэлт гаргасан байсныг Ерөнхий газрынх нь ахлах байцаагч удалгүй “Наад цахилгаан шатаа ажиллуулж болно” хэмээн доод албан тушаалтныхаа актыг хүчингүй болгож байсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад л өнгөрсөн.
Түүнчлэн сольсон шатууд нь чанаргүйгээс хүмүүсийг ихэд бухимдуулж байгаа талаар Баянгол дүүргийн III хорооллын гурав, дөрөв дүгээр байрны оршин суугчид гомдол гаргах болжээ. Шинэчилсэн гээд байгаа нь бүгд хуучин, ашиглаж байсан хэмээн үзэж буй юм. Тус байрны цахилгаан шат өдөрт гурваас дөрвөн удаа гацдаг гэнэ. Үүгээр үл барам шинээр сольсон нь гацдаг, дуу чимээ ихтэй тухай “Монголын дуу хоолой” ТББ-ын тэргүүн Ш.Түвдэнбалжир ярьсан. Эднийх цахилгаан шат шинэчлэх ажилд хяналт тавьдаг юм байна.
Хугацаа нь дууссан цахилгаан шатны зам гулгах, аажмаар муруйж хоёроос гурван цаг ажиллаад гацаж, аажимдаа зам төмөр нь тасарч, хүний аминд хүрэх аюултай гэнэ. Мөн тэрбээр “Кран, цахилгаан шатны угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 12500 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлүүлж, өөр ямар нэг төлбөргүйгээр олгох хуультай атал БХБЯ нь тусгай зөвшөөрөл олгохдоо өндөр (800000-25000000 хүртэл) төлбөрийг “үйлчилгээний хөлс” нэртэйгээр хууль зөрчиж авч байгаа нь техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны болон санхүүгийн чадавх сул, мэргэжлийн боловсон хүчин харьцангуй цөөнтэй энэ салбарыг хөгжихөд сөрөг нөлөө үзүүлж байна” гэв.
Түүнчлэн тус дүүргийн наймдугаар хорооны 9,10,11 дүгээр байрны цахилгаан шат үе үе гацдаг тухай оршин суугчид хэлэв. Арваннэгдүгээр байрны II орцных бүр ажиллахаа больсон байна. Тус байрны жижүүрүүдээс энэ талаар лавлахад “Энэ хавийн байрнуудын цахилгаан шат бүгд адилхан гацна. Дуу чимээ гэж жигтэйхэн. Хүнд ачаа битгий зөө, хаалга, ханыг нь бүү нүд гэх зэргээр иргэдэд шаардлага тавьдаг ч ойшоохгүй юм. Шинэчилнэ гэж яриад л байсан. Мэдэх юм алга” гэв.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Өргөх механизм хариуцсан Улсын ахлах байцаагч Н.Буйдан “Цахилгаан шатыг дахин ашиглах ямар ч боломж байхгүй. Тийм техникийн бололцоо ч байдаггүй. Тээвэрлэлтийн явцад ямар нэгэн сэв үүссэн, эсвэл байх тохиолдол бий. Манайх шинээр ирж байгаа бүх тоног төхөөрөмжийг дахин шалгаж, хэрэглээнд нэвтрүүлдэг тогтолцоотой” хэмээн хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа дурдсан хэрнээ одоо болохоор өнөөх дахин ашиглаж болдоггүй зам төмрөө ашиглаж болно гээд сууж байна. Хэрэв эл шийдвэрээ эргэж харахгүй бол иргэдийн амь насанд аюул учрахыг үгүйсгэхгүй.
Улсын мэргэжлийн хяналтын газар KOICA-д санал тавьснаар мэргэжилтэн ирж, гурван сарын хугацаатай Монголд ашиглаж байгаа цахилгаан шатнуудын аюулгүй ажиллагааны байдалд судалгаа хийсэн байна. Уг судалгааны дүнгээс үзвэл манай улсын хувьд аюулгүй ажиллагааны норматив баримт бичгийн боловсруулалт, баталгаажуулалт, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны бодит байдал нэлээд дутагдалтай байгаа аж. Yүний зэрэгцээ цахилгаан шатны төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх засвар, үйлчилгээний системийг мөрдүүлэх асуудал орхигдсоноос техникийн байдал ихэд мууджээ. Иймд олон жил ажилласан кран, цахилгаан шатны металл хийц, эд ангиудыг оношлож, ашиглалтын хугацааг үндэслэлтэй тогтоодог лабораторийг бий болгох шаардлага тулгараад буй.
Мөн ОХУ-д 1990 оноос өмнө үйлдвэрлэсэн цахилгаан шат, крануудын хувьд сэлбэг материалын үнэ өсөж, олдоц ховордсон гэнэ. Цахилгаан шатыг оношлож, ашиглалтын хугацааг үндэслэлтэй тогтоодог мэргэжлийн лаборатори манайд байхгүйгээс статик, динамик туршилт ба гаднах үзлэг хийсэн төдийхнээр шалгалт хязаарлагддаг аж. Иймд удирдлагын төхөөрөмжүүд, зам төмрийн техникийн байдлыг тодорхойлж чаддаггүй байна. Манайд 10 гаруй цахилгаан шат угсрагч компани байдгаас хоёр нь л дээрх шаардлагыг хангасан байдаг аж. Тиймээс ашиглагдаж байгаа шатнуудын диспетчерийн нэгдсэн хяналтын системийг бий болгох талд анхаармаар санагдана.
Манай улс цахилгаан шатыг нэлээд хожуу хэрэглэж эхэлснээс туршлага тун бага. Хамгийн гол нь манай орны техникийн дүрэмд тохирсон, эдэлгээний чанар сайтай байх ёстой. Барилга байгууламжийг хүн гэж үзвэл түүний амьдралыг тэтгэх зүрх нь цахилгаан шат, тэр дундаа гол хэсэг нь зам төмөр юм. Түүнийг солилгүйгээр шинэчлэл хийнэ гэж ярилтгүй.
Н.Буйдан байцаагчийн шинэчлэл гээд байгаа зүйл нь зүгээр л нүд хуурсан ажил гэдгийг оршин суугчид ярьж байлаа. Дээр дурдсан “Монголын цахилгаан шат” компани жилд 400-500 ширхэг цахилгаан шат үйлдвэрлэх хүчин чадалтай гэсэн. Тэгэхээр үнийн хямдыг харж чанар муутай, үйлдвэрийн, техникийн бичиг баримтгүй цахилгаан шат авалгүй дотоодынхоо үйлдвэрийг дэмжих нь зүйтэй болов уу.
О.Бат-Ундрах