Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл”-ийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн бариад удаагүй байгаа билээ.
Хүний эрхийн Үндэсний Комисс энэ удаа “Уул уурхай ба Хүний эрх”, “Хүүхдийн зарим эрхийн асуудал”, “Монгол Улс дахь ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн нөхцөл байдал”, “НҮБ-ын Хүний эрхийн байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилт” гэсэн дөрвөн бүлэг бүхий илтгэлийг бичиж, УИХ-д өргөн бариад байна.
Харин өчигдөр Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж сэтгүүлчдэд хэлэхдээ,
-Хүний эрхийн Үндэсний комисс нь ямар нэгэн иргэний бие, сэтгэл санааны хохирол болон бусад зүйлд шинжилгээ, үнэлгээ хийж зөвлөмжийг гаргаж байх ёстой гэсэн үг.
Тийм ч учраас энэ жилийн илтгэлд дөрвөн үндсэн асуудлыг оруулсан байгаа. Үүнд уул уурхайн салбарт ажиллагсдын эрх ашгийн талаар судалгаа хийж үнэлгээ тогтоосон байгаа. Мөн бага насны хүүхдүүдийн сурч боловсрох орчны талаар судалгаа хийж илтгэл бэлдсэн. Үүнд хурдан морь унаач хүүхдүүдийн асуудал орж байгаа юм.
Дараагийнх нь Монголын нийгэмд хөндөж гаргаж чадахгүй байгаа нэг асуудал байгаа юм. Олон улсын хүний эрхийн комиссоос Монгол Улсын Засгийн газарт өгсөн НҮБ-ын хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг үндэслэж судалгаа хийсэн. Үүний хүрээнд ЛГБТ гэсэн Хүний эрхийн асуудлыг хөндөн тавьсан байгаа юм.
Үүнээс гадна “Нээлттэй өдөр”-ийг хэрэгжүүлсэн манай байгууллагын хувьд орон нутагт хүрч ажиллаж байгаа явдал юм. Бидний зүгээс хоёр жил тутамд хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж хяналт шалгалт хийх ерөнхий төлөвлөгөөг гаргаад байгаа юм.
Манай байгууллага иргэдийн санал хүсэлтийг авч тэдний гомдол саналыг хүлээн авдгаараа бусад байгууллагуудаас ялгаатай юм.
Ер нь манай иргэд өөрсдийн эрх, эрх чөлөөгөө мэддэггүйгээс болж эрх нь зөрчигдөх асуудал гарч байна. Хүний эрхийн Үндэсний комисст сүүлийн үед ихээр нэмэгдэж байгаа зүйл бол иргэдээс ирж байгаа санал гомдлын тоо байна.
Одоогийн байдлаар ирж байгаа санал гомдол өнгөрсөн оноос хоёр дахин нэмэгдэж байна. Мөн энэ сарын сүүлээр гурав дахин нэмэгдэх бүрэн боломжтой байгаа нь харагдаж байна.
Харин бодит байдал дээр хүний эрх, эрх чөлөөний асуудал одоогоор хөндүүр сэдэв хэвээр байна. Учир нь Хүний эрхийн Үндэсний комиссоос эрх нь зөрчигдсөн иргэнд нөхөн олговор олгуулах механизмийг бий болгоно гэж байгаа юм. Гэтэл үнэн хэрэгтээ тийм зүйл бодитойгоор олонд хүрсэн нөхөн олговор одоогоор алга байна. Дээр дурьдагдсан хурдан морины унаач хүүхдүүдийн асуудлыг хүний эрхийн комисс өмнө нь мэдээлж байгаагүй. Гэтэл УИХ-ын эмэгтэй гишүүд нэгдэж уриалга гаргасны дараагаар энэ асуудалд санаа тавих болсон.
Энэ удаагийн Хүний эрхийн Үндэсний комиссын 12 дахь удаагийн илтгэл дээр хүүхдийн эрхийн тал дээр сурч боловсрох орчин, хөдөлмөр зэргийг тусгаж өгсөн байна. Харин хүүхдийн эсрэг хүчирхийлэл түүнд хэрхэн оролцоотой хандах талаар ямар нэгэн зүйл дурьдаагүй байна. Ингэх шалтгаан нь өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 10-нд долоон настай хүүгээ онц хэрцгийгээр зодсон хэрэг гарсан. Энэ үед Хүний эрхийн Үндэсний комисс хаана байсан бэ гэдэг нь асуулт хэвээр үлдэж байна.
Мөн барилгын салбарын буруутай хайхрамжгүй үйл ажиллагаанаас болж 12 настай Есүгэн охин кранд даруулан нас барсан онц ноцтой хэрэг гарсан. Эцэг эх нь сэтгэл санааныхаа хохирлыг барагдуулах гэж хэвлэл мэдээллийнний тусламжийг гуйж хэвлэлийн бага хурал зарлаж байсан нь саяхан.
Тун саяхан13 настай хүү траншейнд нүх ухаж байгаад дарагдаж амиа алдсан хэрэг гарахад Хүний эрхийн Үндэсний комисс хаана байв. Санал гомдлоо хүлээгээд чимээгүй сууж байсан хэрэг үү.
Хамгийн энгийн жишээ татахад гудамжинд дуу дуулж машины урдуур хөндөлсөж зогсоод наймаа хийдэг хүүхдүүдийн эрхийг хэн хамгаалж байна. Хамгийн энгийн байдлаар эрх иймэрхүү зөрчигдөж байна. Гэтэл сурч боловсрох эрхийн талаар ярьж байдаг Хүний эрхийн үндэсний комиссын талаар юу гэж хэлэх вэ.
Тухайн байгууллагад ирж байгаа өргөдөл гомдлоороо өнөөдрийн ажлаа аргацаадаг байгууллага шиг олонд харагдаж байна. Гэтэл ЛГБТ буюу лесби, гей, бисексуал, трансжендэр, интерсекс зэрэг бэлгийн цөөнхийг нэрлэсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр томъёо, товчлол зэрэг тийм ч их нийгэмд ил тод байдаггүй асуудлыг хөндөж суухаар нүдэн дээрээ болж байгаа энгийн нэгэн жишээнээс эхлэх нь чухал байлтай. Эсвэл уул уурхайн салбар руу хазайж эрхийн асуудал ярьж байхын оронд танил талын нүүр харж бусдын эрх ашгийг шамшигдуулдаг байгууллагуудад санамж өгч хариуцлага тооцох нь зүйн хэрэг.
Одоо ч гэсэн идэх хоол бусдын унасан унаанаас айж суугаа монголчууд бишгүй л байна. Эрх зөрчигдсөн гэвэл жишээ дурьдаад дуусахгүй. Хамгийн гол хийсэн ажилдаа эзэн нь болохыг Хүний эрхийн Үндэсний комиссоос хүсмээр байна.
Э.Баясгалан