Эрдүү хоолой, европжуу зүстэй энэ хатагтай анх Монголын рок поп урлагт хүч түрэн орж ирэхдээ "Гоо сайхандаа сард 3000 ам.доллар зардаг" хэмээн оддын өвчнөөр өвчлөн мэддэггүй нэгнийх нь нүдийг бүлтийлгэж, мэддэг нэгнийх нь инээдийг хүргэж байсан нь саяхан мэт. Гэвч чамлахааргүй олон жил өнгөрч дууч бүсгүй "гавьяат, зууны манлай дуучин, поп хатагтай" гэгдэн алдрын оргилд дүүлэхийн сацуу амьдралд ч бас хат суун ухаажсан гэлтэй. Орон нутаг дахь аялан тоглолтдоо гараад байгаа тэрээр саяхан SBN телевизийн "Үлэмжийн чанар" нэвтрүүлэгт оролцохдоо Монголын бүсгүйчүүдэд нөхөрт гарахдаа "гэр бүлийн гэрээ" байгуулахыг уриалав. Яг л Майкл Дуглас сар бүр эхнэрийнхээ дансанд мөнгө хийдэг шиг. Поп хатагтай, хайр сэтгэл алга болоход хариуцлага алга болдог гэж үздэг аж. Нээрээ ч нэгэн насаараа хамтдаа гэж итгэж ханилсан нөхөр нь залуу эхнэр авах эсвэл нас барахад нь ах дүүс нь хөрөнгө мөнгийг нь булаалдаж эхэлдэг жишээ олон. Сараа авхайг энэ тухай дурьдан хайр сэтгэлийн бэлэг болж ирсэн хүүхэд дунд нь үрэгддэг учраас гэрээ байгуулах ёстойг зөвлөнө лээ.
Болдхуяг бид хоёр хэдий нэг гэрт амьдарч байсан ч албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. Би ч гэсэн салалтын үед арчаагүй байдалд орж байсан гэж өөрөөрөө жишээ татсан түүний амьдрал үнэхээр тайзан дээрх шигээ гэрэл гэгээтэй байгаагүй нь үнэн.
Дуучин Н.Ганхуяг, банкир Лу.Болдхуяг, Хөвсгөлийн бизнесмэн Отгон-Очир нартай амьдрал зохиох гээд бүтэлгүйтсэн түүний амьдрал поп хатагтайд ухаан суулган ийн бодоход хүргэсэн нь лав. Нөгөөтэйгүүр хүү охин хоёроосоо гадна дүүгийнхээ хүүхдийг өсгөн эмэгтэй хүнд ахадсан гэмээр ачаа үүрч яваа нь ч нөлөөлсөн биз. Сүүлийн үед "Эрдэнэт" үйлдвэрт дээгүүрхэн алба хашдаг, гэр бүлтэй нэгэнтэй нэр холбогдоод байгаа поп хатагтай тоглолтынхоо үеэр Хөвсгөлийн амрагтайгаа нүүр тулах бололтой. Зун цагт сул өрөө байтугай үүдээр нь ч хөл тавих зай олддоггүй, ресторан нь гадаадын жуулчдын хөлд дарагдаж байдаг "Дөл" буудалд буухаар төлөвлөөд байжээ. Мөрөндөө л өндөр зэрэглэлд тооцогддог эл буудал поп хатагтайн охины аав Отгон-Очирынх аж. Гэсэн ч тэрээр "Цагаан уул" нэртэй буудалд буусан байна. Дөрвөн машин 18 хүний бүрэлдэхүүнтэй яваа гавьяатын командынхан очсон газар бүртээ зрительдээ санаа зовнихын зовлонгүй хийморьтой яваа аж. Хөвсгөлд гэхэд хоёр удаагийн тоглолтынх нь тасалбар эхний тоглолт нь эхлэхээс өмнө дуусжээ. Магад нутгийнхаа нэртэй бизнесмэний үрийг төрүүлсэн эмэгтэй гэдгээр нь бүр ч илүүтэй сонирхсон байж болох. Ямар ч байсан аялан тоглолтынхоо гарааг "ОК" эхэлсэн түүний тухай орон нутгийн ард иргэд тун ам сайтай байна лээ. Гавьяаттай ганц хоёр үг солих боломж гарсан зарим нь түүний эршүүд, "хоншоортой" занг нь ихэд үнэлжээ. Юутай ч нэгэн цагт давилуун загнан оддын өвчин тусах нь олонтаа байсан зууны манлай дуучин маань хэзээний хөдөлмөрч зангаараа муухан эрийн мөрөөдөөд ч дийлэмгүй ачааг хээвнэгхэн үүрч, Монголын охид бүсгүйчүүдийн үлгэр болж яваа билээ.