УИХ-ын 2020 оны сонгуульд өмнөх Парламентад байгаагүй 39 нэр дэвшигч гишүүнээр сонгогдох болзол хангажээ. Үүнээс анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон 32 нэр дэвшигч байна.
СЕХ-ны урьдчилсан дүнгээр хамгийн олон санал авч, УИХ-ын гишүүнээр сонгогдохоор болж буй нэр дэвшигчид цахим хаягаараа дамжуулан сонгогчдодоо талархлын зурвас илгээж эхэлснийг хүргэе.
#1 Г.АМАРТҮВШИН:
Хан-Уул дүүргийн 29-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Амартүвшин нийт сонгогчдын 14 хувь буюу 37475 санал авч, жагсаалтын нэгдүгээрт бичигдлээ.
#2 Т.ДОРЖХАНД:
29-р тойрогт бас нэг шинэ нэр дэвшигч сонгогдсон нь “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Т.Доржханд юм.
#3А.АДЪЯАСҮРЭН:
Баян-Өлгий аймгийн 3-р тойрогт МАН-аас нэр дэвшигч А.Адъяасүрэн нийт сонгогчдын 14.04 хувь буюу 19076 санал авч, гурван мандаттай тойргийнхоо жагсаалтын гуравдугаарт бичигдэж, АН-ын 11 суудлын нэгийг авчирлаа.
#4 Т.АУБАКАР:
Баян-Өлгий аймгийн 2-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Телуханы Аубакар нийт сонгогчдын 15.1 хувь буюу 22662 санал авч, гурван мандаттай тойргийнхоо жагсаалтын хоёрдугаарт бичигдлээ.
#5 П.АНУЖИН:
Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрогт МАН-аас нэр дэвшигч П.Анужин 32031 санал буюу 12.5 хувийн саналаар гурван мандаттай тойргийнхоо 3-рт бичигдэж, сонгогчдоосоо УИХ-ын гишүүн болох эрхээ авлаа.
Тэрбээр, Биднийг багаар нь сонгосон Сонгинохайрханы эрхэм иргэд сонгогчдодоо чин сэтгэлээсээ талархлаа! Саналаа өгсөн хүн нэг бүрт мэхийе! Миний эрх ашиг та бүхний эрх ашиг болж, миний амьдралын цаг мөч, бодол санаа бүхэн Та бүхэндээ бүрэн зориулагдах хариуцлагаар солигдлоо! Монгол Улсын төлөө зүтгэе! гэжээ.
#6 Ж.ЧИНБҮРЭН:
Баянзүрх дүүргийн 23-р тойрогт МАН-аас нэр дэвшигч, хавдрын мэс засалч, Гавьяат эмч Ж.Чинбүрэн хамгийн олон буюу 41004 санал авч, нэгээр гарч ирлээ.
#7 Х.БУЛГАНТУЯА:
Баянзүрх дүүргийн 23-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Булгантуяа нийт сонгогчдын 14.8 хувь буюу 35472 саналаар жагсаалтын 2-рт эрэмбэлэгдэв.
Тэрбээр цахим хуудаснаа “Надад итгэл хүлээлгэсэн Баянзүрхчүүддээ болон нийт дэмжсэн Та бүхэндээ гүнээ талархал илэрхийлье! Итгэлийг зүтгэлээр хариулж, хичээнгүйлэн ажиллах болно” гэсэн байна.
#8 Х.ГАНХУЯГ:
УИХ-ын сонгуулийн 26-р тойрогт МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигч Х.Ганхуяг 50073 буюу нийт сонгогчдын 16.1 хувийн санал авч, жагсаалтын нэгдүгээрт жагслаа. Сонгогчдоос авсан саналынхаа тоогоор улсын хэмжээнд СХД-ээс нэр дэвшигч Н.Учрал 63651 санал авч тэргүүлсэн бол Х.Ганхуяг 50073 саналаар удааллаа.
УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдохоор мандатаа авсан тэрбээр “Төр түмнийхээ сонголтонд баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах болно оо...” гэжээ.