Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн мэдээллийг иргэдэд хүргэх E-JUSTICE.MN портал сайт нээгдлээ. Энэхүү системээр дамжуулаад иргэд өөрт хамааралтай хэргийн талаарх мэдээллийг цаг тухайд нь авахаас гадна хуулийн байгууллагын ажил ил тод, нээлттэй болох ач холбогдолтой юм.
Улсын Ерөнхий прокурорын газрын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны дарга, ахлах прокурор Ц.Хашбаатар мэдээлэл өгч байна.
Хууль зүйн байнгын хорооноос 2015 оны 7-р сарын 08-ны өдөр "Шүүх, хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн цахим нэгдсэн сүлжээ байгуулах тухай" тогтоол гарсан. Тогтоолын хэрэгжилтийг хангахаар ХЗДХЯ, Шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын удирдах ажилтнууд болон мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан. Дээрх байгууллагуудыг нэгдсэн сүлжээнд холбох, харилцан мэдээлэл солилцох боломжийг бий болгож, мэдээллийн сан үүсгэх ажлыг "Цахим нэгтгэл" төслийн баг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл хамтран гүйцэтгэжээ.
Мөн Улсын Ерөнхий прокурорын газрын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны мэргэжилтнүүд хуулийн байгууллагын мэдээллийн санд суурилан мөрдөх байгууллагад гомдол гаргасан иргэн гомдол шалгах явц, шийдвэрлэлтийн мэдээллийг, гэмт хэргийн улмаас хохирсон иргэн болон гэмт хэрэгт холбогдсон иргэн өөрт хамааралтай хэргийн бодит мэдээллийг интернэт ашиглан дурын газраас авах боломжтой.
Энэхүү мэдээллийн санд Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд, Улсын бүртгэлийн газрын иргэний мэдээллийн сан, Үндэсний дата төвийн системүүд холбогдон эрүүгийн хэргийн болон бусад мэдээллийг харилцан солилцох юм.
E-JUSTICE.MN системд 2017 оноос хойш эрүүгий хэргийн мэдээллүүд багтсан бөгөөд иргэд системд хандахдаа төрийн үйлчилгээний танилт, нэвтрэлтийн "Дан" нэгдсэн системээр дамжиж, өөрийн нэр дээр байгаа үүрэн телефоны утасны дугаараар нэг удаагийн нэвтрэх нууц үгээр холбогдох юм. Энэхүү системээр дамжуулан иргэд өөрт хамааралтай хэргийн талаарх бодит мэдээллийг цаг алдалгүй авахаас гадна хуулийн байгууллагын ажил иргэдэд ил тод, нээлттэй болох ач холбогдолтой юм.
Мөн ХБНГУ-ын ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ёоханес Шнайдер "Монгол Улсын ардчиллыг хөгжүүлэх цаашдын үйл хэрэгт иргэд хууль шүүхийн байгууллагад хэрхэн итгэх болон хамтарч ажиллахад тус төсөл чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна." гэлээ.