gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төгсгөл буюу эхлэлийн цэгийг хатгах “Single Ladies-4” кино нээлтээ хийлээ

О.Хандмаа
Соёл урлаг
2020-10-02
705
Twitter logo

-Эхлэл үгүй бол төгсгөл гэж үгүй, төгсгөл үгүй бол шинэ эхлэл үгүй-

“U film” нөөж хадгалсан үүцээ задлан  “Single Ladies 4” киногоо өчигдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болголоо. 280 гаруй уран бүтээлчийн авьяас, хөдөлмөр, хөлс шингэсэн уран бүтээл алга ташилт бас өндөр хүлээлт дор дэлгэцнээ гарч эхлэв.

Киноны гол дүрийн уран бүтээлчид сүйт бүсгүйн цэцгийг кино театрт суугаа үзэгчид руу шидэж, үзвэрээ нээлээ. Азтай бүсгүйчүүд баглаа цэцгийг барьж аван “удахгүй хайртайгаа учрах” ерөөл хүртэн “Single Ladies 4” киногоо үзэж эхэлсэн юм.

АЯЛАЛ ЭХЭЛСЭН НЬ БА АРИ ХҮНТЭЙ СУУХ УУ?

Кино түүхэн цаг үе дэх хосын хагацлаар эхэлнэ. Бүсгүй хайртай хүнээ хороолгохыг харснаар хадан хавцлаас үсрэн нүд анина...

Харин аялал онгоцны буудлаас эхэлнэ. Нүд хужирлам дүрслэлүүд хараа булаана. Харин үйл явдал хэн гэдэг нь үл танигдах эрхмээс бөгж авснаар сонирхолтой болно. Арван гуравдугаар зуун. Чингис хаан. Дайн. Дайчин бүсгүйчүүд. Эрэмгий хүлэг. Эх орон. Энэ насны хайр ба харуусал. Эдгээр үгнүүд “Single Ladies” киноны төгсгөлийн ангид “амилна”.

Кинонд Монголын топ загвар өмсөгчид баатрын дүрийг бүтээнэ. Уулга алдам үзэсгэлэн гоо бас эр зоригийг тэднээс харж болно. Үзэгч бүр өөрсдийн төсөөлөл, мэдрэмжээр киног өөр өөрөөр “амтлах” нь дамжиггүй. Ингээд үргэлжлэлийг үзэгч танд үлдээе.

“Single Ladies 4” кино бүтсэн сонирхолтой баримтуудаас дэлгэе. Уг кинонд:

  • Орос, Буриад, Хятад, Англи, Турк, Португали, Финлянд, Африк, Казахстан, Герман, Монгол зэрэг улсын нийт 285 уран бүтээлчдийг ажилласан.
  • "Косем" киноны зураг авалт хийсэн цайзыг нэг өдөр түрээсэлсэн.
  • 350 кг төмрөөр баатрын хувцас, хуяг дуулга хийсэн.
  • 2200 метр даавуугаар жүжигчдийн хувцас, хэрэглэл хийсэн.
  • 50 метр арьс, шир ашиглаж цэргийн хувцас хийсэн.
  • Гоёл чимэглэл, эд зүйлс хийхэд 8 кг чимэглэл ашигласан.
  • Баатруудын бамбайг хийх гэж “Нарантуул” худалдааны төвд зарж байсан тогооны хөнгөн цагаан тагнуудыг бүгдийг нь авсан.

  • Тэмээн тэрэг гурав, морин тэрэг гурвыг эртний хийцээр 30 сая төгрөгөөр хийлгэсэн.
  • Зураг авалтын турш тэмээн болон морин тэргийг 28 удаа угсарч, буулгасан.
  • 23200 метр нойтон салфетикаар нүүрээ арчиж, цэвэрлэсэн.
  • Дөрвөн кг бор кремээр нүүрээ будсан.
  • 50 литр хиймэл цус ашигласан.
  • 26 машин 60 хоногийн турш тасралтгүй ажиллахдаа 26455 литр шатахуун хэрэглэсэн.
  • Долоон тэмээ, 141 морийг 30-54 хоног түрээсэлсэн.
  • Кино багийнхан 54 хоногт 50 хонь, 11 үхэр идсэн.

  • Мориноос унасан 10, мориноос чирэгдсэн гурав, зураг авалтын үед эгмээ хугалсан нэг,
  • Нэг өдрийн зураг авалтад орох гэж ирээд таалагдаад 40 хоногийн зураг авалтад орсон хоёр хүн байна.
  • Хөдөө зураг авалтад оролцож байхад гэр нь шатсан нэг хүн бий. /Түүнд тавилгатай гэр бэлэглэсэн/
  • Нийт гарсан зардлын 2.8 хувийг л ивээн тэтгүүлсэн баг “Single Ladies 4” киног бүтээжээ.

Киноны албан ёсны нээлтийн үеэр найруулагч Л.Бат-амгалан, Баярлалаа гэдэг үгнээс өөр хэлэх үг олдохгүй байна. Кино урлаг бол багийн урлаг. Сэтгэлээрээ гар нийлэн, шантрахгүйгээр зүтгэж даван туулсан багийнхандаа баярлалаа хэмээн талархлаа илэрхийлэв.

Киноны продюсер, гол дүр МУСТА Г.Ундармаа, “U film”-ийн уран бүтээл ямар кино байдаг вэ гэж асуухаар хүмүүс “Single ladies” гэж хэлдэг. Бүтэн долоон жил үргэлжилсэн энэ төслийн хаалтын ангийг ашиг сонирхлоос илүү уран бүтээлчдээ дэмжиж, үзэгчдэд сонирхолтой, чанартай бүтээл үзүүлье гэж, гаднын улсын уран бүтээлчдийг тоглуулж туршлага солилцож, багаар ажиллах ямар байдгийг бусад уран бүтээлчдэдээ үзүүлье гэж  “Single ladies 4”-ийг тэс өөр хийсэн юм хэмээсэн юм.

Ари хүнтэй суух уу гэх асуулт үзэгчдийн сэтгэлийг гижигдэж байгаа байх. Хариултыг нь харин киноноос үзэхийг хүсье. Харамсахгүй мэдээг та дуулна байх...

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан