Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Сүхбаатар аймагт ажиллаж, аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзлаа. Энэ үеэр Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинээр ашиглалтад орж буй төвлөрсөн ариутгалын тасгийн барилга, тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө COVID-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тодорхойлсон. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарын та бүхний хичээл, зүтгэл юу юунаас чухал гэдгийг онцлон хэлье. Бидний нэгдүгээр зэргийн асуудал бол коронавирусыг амжилттай даван туулах. Тиймээс Засгийн газраас ихээхэн анхаарч санхүүжилтийг тасралтгүй нэмэгдүүлсээр ирсэн. 2020 онд бид 133.7 тэрбум болгож, эрүүл мэндийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Энэ нь 2016 онтой харьцуулахад 2 дахин өссөн. Коронавирусын үед бид 200 тэрбумын санхүүжилтийг гаргасан. Мөн төсвийн тодотголоор 103.4 тэрбумын нэмэлт санхүүжилтийг эрүүл мэндийн салбартаа өгч байгаа. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлт явагдана. Цаашдаа эмч, ажилтнууд гүйцэтгэлээрээ санхүүждэг болно. Цаашид цар тахлын халдварын эрсдэл өндөртэй энэ үед шаардлагатай нөөц, бэлэн байдлаа хангах, Иргэдэд мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмж, сургалтыг байнга хүргэх, Хүнийг өвдсөн хойно нь бус өвдөхөөс урьдчилан сэргийлэх, Монгол хүн бүр эх орондоо өвчнөө оношлуулах, эмчлүүлэх боломжийг хангах, шинэ техник, технологи нэвтрүүлж, эмч, ажилтнуудаа давхар бэлтгэх, Эмнэлгийн ажилтныг Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран бэлтгэдэг байх, Сувилагчдын тоог нэмэгдүүлэх, Эмийн чанар, аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй" гэв.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал нэлээдгүй бий. Бид эрс шинэчлэлт хийхээр зорин ажиллаж байна. Шинэчлэлтийн ажлууд хийгдээд эхэлснийг та бүхэн харж байгаа байх. Гол бодлогын чанартай өөрчлөлт бол төвлөрлийг сааруулах , орон нутгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах тал дээр онцгой анхаарч байна. Засгийн Газрын зүгээс тэргүүлэх чиглэлдээ оруулан ажиллаж байна. Энэ хүрээнд ажлуудаа хийгээд эхэлсэн. Одоо байгаа манай эрүүл мэндийн тогтолцоо нь хэт төвлөрсөн, 60 хувь нь Улаанбаатарт төвлөрсөн байдалтай байгаа. Тиймээс төвлөрлийг сааруулах, орон нутаг, нийслэл, дүүргийн хэмжээнд төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг барьж ажиллаж байна” хэмээв.