Орон нутгийн замд автомашины эвдэрлээс шалтгаалан зогсолт хийхдээ замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсдоггүйгээс осол гардаг. Уг нь ар талдаа ослын зогсолтын анхааруулах тэмдэг тавих ёстой байдаг ч жолооч нар тус тэмдгийг нийтээрээ хэрэглэж хэвшээгүй. Ослын зогсолтын тэмдэг тавиагүй, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл зохих журмын дагуу байрлуулаагүй зэргээс болж гарсан осол нэлээд хувийг эзэлдэг байна.
Нэгдүгээр сарын 05-ны 01:00 цагийн орчим Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Тогосын хоолой гэдэг газар Хьюндай Портер автомашины жолооч О нь зогсож байсан Хьюндай Трак маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, жолооч 31 настай О нас барж, 30 орчим насны зорчигч хүнд гэмтсэн хэрэг гарчээ. Энэ хэрэг аюулгүй байдлыг хангаж зорчих хэсэг чөлөөлөөгүй, зогсох зогсолтын тэмдэг хэрэглээгүйгээс үүдэн гарсан байна.
Өнгөрсөн онд орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нийт 673 гарчээ. Ослын улмаас нийтдээ 259 хүн нас барсан байна. Гарч байгаа гэмт хэргийг байдлаас харахад ихэвчлэн улсын чанартай, төв шулуун замын аймгуудыг дайран өнгөрдөг зам дээр осол их гарч байна. Тухайлбал, Сэлэнгэ, Төв, Хэнтий Дорноговь, Өмнөговь аймагт гарч байгаа хэргийн тоо нь бусад аймгаас өндөр байна.
Нарийхан зам дээр хурд хэтрүүлж давхидаг нь орон нутгийн замд зам тээврийн осол хэрэг гарах гол шалтгааны нэг болдог. Орон нутгийн замд Замын хөдөлгөөний дүрмээр заагдсан 80 км/цагийн хурдтай явах ёстой. Гэтэл жолооч нар хурд хэтрүүлэн давхидгаас болж амь насаа алдаж байгаа тул хурдаа тохируулж явахыг сануулж байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодох нь орон нутгийн замд элбэг байдаг тул жолооч нараас гадна зорчигчдыг амь нас, эрүүл мэндийнхээ төлөө анхаарал болгоомжтой байж, хууль дүрмээ сахин зорчихыг анхааруулъя.
М.Жаргал