gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Бодлын хулгайч” өнгөрөгч оны шилдэг киногоор шалгарлаа

О.Ариунбилэг
Соёл урлаг
2012-05-14
0
Twitter logo

Монголын 77 жилийн түүхтэй кино урлагт өдгөө 500-аад студи уран бүтээлээ тууриван энэ салбарт хүчээ сорьж байна. Хамгийн хурдан өсөн дэвжих магадлалтай энэ салбарын шилдгийг шалгаруулах ёслол нь өдгөө “Mongolian academy awards” нэртэйгээр хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.

Монголын үндэсний кино урлагийн академиас зохион байгуулдаг тус наадам өнгөрөгч 12-ны бямба гарагт болсон бөгөөд цөөнгүй бүтээл оролцон өрсөлджээ. Жил ирэх тусам бүтээлийн болоод уран бүтээлчдийн чанар чансаа нь нэмэгдэж буй киноны салбарт өнгөрөгч онд гэхэд л 40 шахам кино дэлгэцнээ тавигдаж, үзэгч олны хүртээл болсон байна. Шүүгчдийн шаардлагагүйгээр үзэгчид үнэлэлтээ өгчихдөг тул энэ салбарын алдаа оноо олны өмнө илхэн.

Энэ удаагийн наадамд “Хөх толбот хүмүүс” уран сайхны кино нийт 9 номинацид, “Орлон тоглогч” уран сайхны кино нийт 5, “Ээж ээ” 2, “Долоон бурхан харвадаггүй” 13, “Сүүдрийн гэрэл” 5, “Богд хаан” 8, “Бодлын хулгайч” 10, “Нар сарны зааг” 7, “Нэг биений хоёр зүрх” 5, “Тэнгэрийн хүү” 5, “Хүний хүүхэд” 10, “Миний ахын эхнэр” 5 номинацид тус тус нэр дэвшлээ. Харин баримтат кинонд “Дөрвөн бүлэгт амьдрал”, “Бодлын дайны өрөг” уран бүтээлүүд өрсөлдсөн юм.

Өнгөрөгч онд бүтээгдсэн уран сайхны кинонуудын хувьд орчин үеийн кино урлагт томоохон байр сууриа эзэлсэн бүтээл бол яах аргагүй “Бодлын хулгайч” бүтээл байсан. Бодит хүний амьдралаас сэдэвлэсэн энэ бүтээл “Mongolian academy awards 2012” наадмын шилдгийн шилдгээр шалгарсан нь үзэгч олны таашаалыг хүртсэн шүүлт болсон гэдгийг дурьдах нь зүй.

Ингээд дараах бүтээлүүд шилдгээр шалгарсныг танилцуулж байна.

Шилдэг дүрсний эффект: “Нэг биений хоёр зүрх” уран сайхны кино- Ш.Тансаг
Шилдэг нүүр будаг: “Хүний хүүхэд уран сайхны кино”- Б.Дагирмаа
Шилдэг дууны найруулга: “Бодлын хулгайч”- Б.Баттуваан
Шилдэг дуу: “Хүний хүүхэд”- Б.Дашдондог
Шилдэг хөгжим: “Богд хаан”- Н.Жанцанноров
Шилдэг туслах эрэгтэй дүр: “Богд хаан”- Ц.Цэрэнболд
Шилдэг зураглаач: “Бодлын хулгайч”- Д.Ангараг
Шилдэг зураач: “Долоон бурхан харвадаггүй”- Ж.Цог
Шилдэг баримтат кино: “Дөрвөн бүлэгт амьдрал”- Г.Баатар
Шилдэг дебют кино: “Орлон тоглогч”
Шилэг монтаж: “Долоон бурхан харвадаггүй”- Ш.Мөнхбат
Шилдэг зохиол: “Бодлын хулгайч”- Д.Төрмөнх
Шилдэг найруулагч: “Хөх толбот хүмүүс”- Ш.Доржсүрэн
Шилдэг эрэгтэй гол дүр: “Бодлын хулгайч”- Б.Амарсайхан
Шилдэг кино: “Бодлын хулгайч”

Ийнхүү дээрх бүтээлүүд шилдгээр шалгарсан. Сонирхолтой нь “шилдэг эмэгтэй гол дүр” гэсэн номинацид эзэн тодорсонгүй. Дэлгэцийн бүтээлд эмэгтэйчүүдийн орон зай дутагдаж буй нь үүгээр гэрчлэгдэх шиг.

“Mongolian academy awards 2012” наадмын ерөнхий шүүгчээр Төрийн соёрхолт, УГЗ Б.Балжинням ажилласан бол шүүгчдээр АЖ, УГЗ Б.Мөнхдорж, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, кино зураглаач Б.Лхагвадорж, кино найруулагч Б.Ганболд, кино зураач Т.Гоош нар ажиллажээ.

Юутай ч энэ салбар манай улсад хөгжиж байна. Басхүү кино урлагийн салбарын хөгжилд үзэгч таны оруулах нэмэр томоохон байр суурийг эзлэх билээ. Ингээд бүх урлагийн дотроос хамгийн шилдэгт тооцогддог кино урлагийн салбарт хүч сорьж буй нийт уран бүтээлчиддээ өндөр амжилтыг хүсье.

М.Жаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан