gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.08
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Цөлийн сарнай” хаана байна

Дэлхийд
2012-02-27
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2012-02-27
“Цөлийн сарнай” хаана байна
Дэлхий нийт түүнийг Сирийн тэргүүн хатагтай Асма Асад гэдгээр нь мэднэ. Өнгөрсөн жилийн өдийд Исламын орнуудад хувьсгалын “Хар шуурга” дэгдэж, хэд хэдэн оронд олон хүний амийг хороож эхэлсэн. Яг энэ үеэс л Сирийн Тэргүүн хатагтай өөрийн шүүмжлэлийг олон нийтэд түгээж  эхэлсэн.

Тэрбээр “Ард түмний бослого даамжирч, иргэний дайн үүсэхэд тулсанд сэтгэл ихэд өвдөж байна. Хэрэв үймээнийг зогсооход эрх баригчид огцрох эрхтэй бол би хувьдаа энэ шийдвэрийг дэмжиж байна. Миний нөхөр Сирийн Ерөнхийлөгч болохоос биш энэ улсын салшгүй нэг хэсэг биш. Аливаа улсын Төрийн тэргүүн энэ хүндтэй үүргийг ухамсарлаж, эх орноо гэсэн сэтгэлтэй байх ёстой. Тиймээс буруу шийдвэр гаргах эрхгүй байдаг. Иймд улс орныхоо төлөө эцсээ хүртэл тэмцэж, эмх замбараагүй байдлыг зохицуулахаар ажиллаж байна. Энэ нь сандал ширээтэйгээ зууралдаад байгаа мэт харагдаж болох юм” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Мөн Асма хэвлэлд ярилцлага өгөхдөө “Нөхрийнхөө дэглэмд орчин үеийн дүр төрх оруулахыг хүсдэг” тухайгаа хүлээн зөвшөөрсөн аж.

Сирийн ард түмэн түүнийг “Маш олон зүйл хийсэн” хэмээн үнэлдэг.  Жишээ нь Сирийн 18-аас доош настай хүүхэд, эмэгтэйчүүдийг нийгэмд идэвхтэй байр суурь эзэлдэг болгохын тулд тэдний үзэл санааг өөрчлөх ажилд түүнийг идэвхтэй оролцсон гэдгийг Сирийн иргэд дурьдаж байжээ. Барууны үзэлтэй гэх түүнийг сүүлийн хэдэн сар харагдаагүйд зарим хүмүүс гайхаж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр өнгөрсөн арванхоёрдугаар сард Сирийн бослого хүчээ авч, Ерөнхийлөгч Башар аль-Ассадын гэр бүл эх орноосоо дүрвэх гэж байгаад бүтэлгүйтсэн. Үүнээс хойш Тэргүүн хатагтайг хаана юу хийж байгааг хэн ч мэдэхгүй байгаа билээ.

Асма Асад нь 1975 онд Их Британид төржээ. Тэрбээр Англид компьютер, банкны мэргэжилтэн  чиглэлээр амжилттай төгссөн төдийгүй Францын уран зохиолын чиглэлээр диплом хамгаалж байсан гэдэг. Асма Асад нь Араб, Англи, Испани, Франц хэлээр чөлөөтэй ярьдаг. Тэрбээр сургуулиа төгссөний дараа Германы “Deutsche Morgan Grenfell” компанид шинжээчээр ажилласан аж. Үүний дараа ажлаа сольж АНУ-ын “Investment Banking Division of JP Morgan” компанийн Нью-Йорк дахь салбарт ажиллаж байсан юм.

“Ийм чадалтай, боловсролтой бүсгүй яахаараа дарангуйлагчийн эхнэр болчихдог юм бэ” хэмээн сиричүүд анхандаа гайхдаг байсан гэдэг. Айрасын гэр бүл 1992 онд анх Сирид зочлох үеэр Асма, Башар Асад хоёр танилцаж байж. Асмагийн ээж нь нөлөө бүхий дипломатч байсан төдийгүй Асадтай ойрын харилцаатай байжээ. Анагаах ухааны боловсрол эзэмшсэн залуу Башар Асад Лондон хотод нүдний эмчээр мэргэшихээр бэлтгэж байхдаа Асматай таарсан аж. Тухайн үед түүнийг хэн ч “Сирийг хэзээ нэгэн цагт удирдана” хэмээн төсөөлөөгүй байсан юм. Ах Базиль нь Ерөнхийлөгч эцгийгээ (Хафиз Асад) залгамжлахаар тодроод байсан билээ. Гэвч ах Базиль нь учир битүүлэг автын ослоор хорвоог орхисон тул Башарыг Ерөнхийлөгчийн залгамжлагчаар бэлтгэхээр Дамаск руу дууджээ. Энэ хооронд тэрбээр 2000 онд шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдох хүртлээ Асма дээр нууцаар очсоор байсан юм.

Ийнхүү Асма Башар хоёр 2000 онд гэрлэжээ. Хамгийн сонирхолтой нь тэр хоёрын гэрлэлт гэр бүлийн хүрээнд л ёслоод өнгөрсөн байдаг. Сирийн ард түмэн төрийн тэргүүнээ гэрлэснийг нэг жилийн дараа хэвлэлээс мэдэж авсан нь бүр ч сонирхолтой. Үүний дараа Асма удам залгах ууган хүү Хафезыг төрүүлсэн бол хэсэг хугацааны дараа удаах хүү Карим, охин Зен нарыг төрүүлжээ.

Сирийн иргэд тухайн үед Тэргүүн хатагтайг “Сирийн хавар” хэмээн нэрлэж байлаа. Башар Асад ч өрнөдийн техник, технологийг эх орондоо нэвтрүүлж ард иргэдийнхээ талархлыг хүлээж байв.

Тэргүүн хатагтай Асма хамгийн хоцрогдсон, алслагдсан бүсэд ажиллаж, боловсрол, хөгжлийг дэмжиж, бүгдийг “Улс орон зөв, сайн замаар явж байна” гэж итгэхэд хүргэж байлаа. Өрнөдийн хэвлэлүүд ч түүнээс магтаалын үгээ харамласангүй орхисонгүй. “Vogue” сэтгүүлд түүнийг “Цөлийн сарнай”, “Paris Match”-д түүнийг “Сүүдрийг арилгасан гэрэл гэгээ” хэмээн тодорхойлж байсан удаатай.

Асма Асад гэрлэснийхээ дараа хийж байсан ажлаа орхиж гэр бүлдээ илүү их цаг заваа зарцуулах болсон аж. Түүнийг араб эмэгтэйгээс илүүтэй “европ” стильтэй хэмээн Сирийн ард түмэн ярьдаг. Арга ч үгүй биз, уламжлалт алчуурыг зүүдэггүй, зарим тохиолдолд бүр бусдын анхаарлыг татахуйц хэмжээний орчин үеийн загварлаг хувцас өмсдөг. Хаа ч явсан эр нөхрөө дагаж, эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг тэргүүлдэг байна. Асма Асад Лондонд байнга очих дуртай төдийгүй Европын иргэншлээ хадгалан үлдсэн ислам эмэгтэй.

Бослого, хөдөлгөөн, аллага хядлага тасрахгүй байгаа Сири улсад сүүлийн үед Тэргүүн хатагтай Асма Аль-Асадын тухай байнга ярих болжээ. Нэг хэсэг ард түмний хайр хүндэтгэлийг хүлээгээд байсан түүнийг алга болсоны дараа сиричүүд түүнийг “Нөхрийнхөө эрхшээлд, магадгүй барьцаанд ороод дуу хоолойгоо урьдын адил ард түмэн бидэнд хүргэхгүй байна. Эсвэл энэ бүх цуст аллагын дэргэд дуугүй байж, нөхрийнхөө үйлдэж буй цус асгаруулалтыг зогсоох хүсэлгүй байна” хэмээн үзэж буйгаа мэдэгджээ. Зарим хүн түүнийг нөхөртөө нөлөөлж чадахгүй “ацан шалаанд орсон” хэмээн үзэх болов.

Сирийн сөрөг хүчнийхэн Тэргүүн хатагтай Асмагийн талаар таагүй сэтгэгдэлтэй байгаа талаар удаа дараа мэдэгдсэн. Тэд “Тэргүүн хатагтай үнэнийг харж байгаа ч дуугаа хурааж байна. Аугаа зөнч хэлэхдээ, дуугүй байгаа хүн бол хэлгүй чөтгөр л гэсэн үг гэсэн байдаг” хэмээн хоёр дахь үеийн сири иргэдийн төлөөлөгч Гайда онцолж байжээ.

Ямартай ч сүүлийн хэдэн сар ор сураггүй алга болсон түүнийг Сирийн тагнуулын газар “Гэр бүлийн ямар нэгэн нөхцөл байдлаас болж, ямар нэгэн шахалт дарамтаас болж гэрийн хорионд байгаа болов уу” хэмээн таамагласан. Сирийн ард түмний дуу хоолой болсон барууны үзэлтэй, дэлхийн хамгийн үзэсгэлэнт тэргүүн хатагтай “Цөлийн сарнай” хаана юу хийж байгаа талаар одоогоор хэн ч мэдэхгүй хэвээр байна. Сирийн ард түмэн тэргүүн хатагтай Асма Асадыг гурван хүүхдийн хамт амьд үлдээх хүсэлтэй байгаа талаар удаа дараа мэдэгдэж байгаа. Сирийн босогчид ч үүнийг дэмжиж байгаа гэдгийг CNN агентлаг онцолсон билээ.

Б.Баатар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан