gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын эхэнд авна

Боловсрол
2012-03-13
0
Twitter logo

-Элсэгчдэд 70119498, 70119484 дугаарын утсаар зөвлөгөө өгч байна-

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлээд нэг cap болж байна. Бүртгэл дуусахад нэг сарын хугацаа улджээ. Тиймээс Элсэлтийн шалгалтын бүртгэлийн явц ямар байгаа талаар БСШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Отгонцэцэгтэй ярилцлаа.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн явц өнөөдрийн байдлаар ямар байна вэ?
-Бүртгэл хоёрдугаар сарын 1-нээс эхэлж дөрөвдүгээр сарын 16-ны оройн 18.00 цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй. Өнөөдрийн байдлаар 8736 шалгуулагч бүртгүүлээд байгаа. Бүртгэлийг бид онлайнаар буюу www.eec.mn цахим хуудсаар явуулж байна.

-Төгсөгчид шалгалтын бүртгэлдээ хэр хариуцлагатай хандаж байна. Бүртгүүлээд байгаа сурагчдын дунд алдаа гаргах зөрчил хэр их илэрч байна.
-Шалгуулагчид болон сургууль, багш, эцэг эхчүүд харьцангуй хариуцлагатай болсон байна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг Боловсрол үнэлгээний төвөөс долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа учир аль аль талдаа хариуцлагатай, хангалттай мэдлэг мэдээлэлтэй, туршлагатай болсон байна. Мөн манай байгуулагын зүгээс энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн талаар найман дүүргийн хэмжээнд гуравдугаар сарын 9-нөөс дөрөвдүгээр сарын 13-ыг дуустал 130 гаруй сургуульд сургалт
яриа, таниулга хийж байна.

-Энэ жилийн хувьд хэчнээн хүүхэд шалгалт өгөх вэ. Тодорхой тоо хэлэх боломж бий юу?
-БСШУЯ-наас авсан эхний хагас жилийн статистик мэдээгээр 2011-2012 оны хичээлийн жилд 39184 хүүхэд төгсөнө. Үүн дээр нэмэгдээд өмнөх онд төгссөн 3000-5000 мянга орчим сурагч шалгалт өгнө гэсэн тооцоог хийгээд байгаа.

-Ер нь элсэлтийн шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл хангалттай байгаа юу. Танайх ямар сувгаар мэдээлэл өгч байгаа вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллийг нийслэлийн хэмжээнд дээр дурьдсан 130 гаруй сургуулиудад яриа, мэдээлэл хийж орон нутагт Боловсрол соёлын газрын дэргэдэх элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ажилтан биечлэн ажиллаж мөн тус төвийн зөвлөгөө мэдээллийн төвд зөвлөгөө мэдээллийг биечлэн болон 70119498, 70119484 дугаарын утсаар өгч байгаа. Мөн манай www.eec.mn сайтын онлайн туслах болон 30 гаруй хэвлэл мэдээллийн байгуулагаар дамжуулан мэдээлэл хүргэж байна.

-Өмнөх онд болон гадаадад сургууль төгссөн хүүхдүүд яаж бүртгүүлж байгаа вэ?

-Мөн адил. Аль аль нь онлайнаар бүртгүүлнэ. Гэхдээ гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дипломоо орчуулгын товчоогоор орчуулуулан БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газар аваачин баталгаажуулж, Боловсролын үнэлгээний төвд ирж бичиг баримтаа давхар бүртгүүлнэ.

-Элсэлтийн ерөнхий шалгатын тов гарсан уу. Эхний шалгалтаа хүүхдүүд хэзээ өгөх вэ?

-2012 оны Элсэлтийн ерөнхий шалгалт БСШУ-ны сайдын 2012 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 97 тоот тушаалын хавсралтаар батлагдсан. Энэ тушаалын дагуу ирэх зургадугаар сарын 8-нд 10:00-11:20 цагийн хооронд Орос хэл, 13:00-14:40 цагийн хооронд Хими, 16:00-17:20 цагийн хооронд Англи хэлний шалгалтыг тус тус авахаар болсон. Харин зургадугаар сарын 9-нд 08:30-09:50-ийн хооронд Монгол улсын түүх, 11:30-13:10 цагийн хооронд Математик, 14:30-15:50-ийн хооронд Биологи, 17:00-18:20 минутын хооронд Монгол хэлний хичээлээр шалгалт авна. Гурав дахь өдөр буюу зургадугаар сарын 10-нд 08:30-09:50 цагийн хооронд Газарзүй, 11:30-12:50 Монгол хэл, 14:20-16:00 цагт Физикийн хичээлээр тус тус шалгалт авах юм.

-Батламж хуудас хоёр жилийн хугацаанд хүчинтэй гэдэг. Энэ хэвээрээ юу, ямар нэгэн өөрчлөлт орсон уу?

-Батламж карт хоёр жилийн хугацаанд хүчинтэй хэвээр байгаа. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй шалгалт өгсөн жил ба түүний дараагийн жилд хүчинтэй байна гэсэн үг.

-Интернэтээр бүртгүүлэхэд заавал өөрийн нэр дээр виза карттай байх ёстой юу. Аав, ээжийнхээ цалингийн картаар төлбөрөө хийж болох уу?
-Өөр хүний нэр дээрх виза болон мастер картаар төлбөр хийх бүрэн боломжтой. Гагцхүү карт эзэмшигч зөвшөөрсөн байх ёстой.

-Элсэгчдэд хандаж анхааруулах зүйл юу байна?

-Энэхүү шалгалтын бүртгэл жилд нэг удаа, улсын хэмжээнд нэг өдөр, нэг цагт эхэлж нэг өдөр, нэг цагт дуусч байгаа тул шалгуулагч хичээл сонголтоо зөв хийж бүртгүүлээрэй гэж хэлье.

Б.Туул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан