Иргэн бүр 0.07 га хүртэлх газар өмчлөх эрхтэй болоод багагүй хугацаа өнгөрчээ. Иргэдэд газар өмчлүүлэх тухай хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа 2013 оны тавдугаар сарын 1-нд дуусгавар болох байсан.
Гэвч иргэнд газар өмчлүүлэх хугацааг таван жилээр буюу 2018 оны тавдугаар сарын 1 хүртэл сунгах тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьсныг УИХ-ын гишүүд олонхиороо дэмжсэн юм.
Ингээд иргэд 0.07 га газраа хэрхэн өмчилж авах болон бусад зүйлсийн талаар Нийслэлийн газрын албаны газар өмчлөлийн ахлах мэргэжилтэн Ё.Энхээгээс тодрууллаа.
-Одоо аль дүүргүүдэд газар олгож байгаа вэ?
-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2003 оны тавдугаар сарын 1-нээс мөрдөж ирсэн. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш өдийг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэр дээр нийслэлийн 91 мянга гаруй иргэн газраа өмчилж авсан. Нийт өмчлүүлсэн газрын хэмжээ нь 4700 га. Энэхүү газрын дийлэнх хэсгийг суурьшсан гэр хорооллын газар эзэлдэг.
Нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчилж авахаас гадна нийслэлийн 12 мянга гаруй иргэн хөдөө орон нутагг газар өмчлөх хүсэлт гаргасны үндсэн дээр газар өмчилсөн гэсэн мэдээ байдаг. Тэгэхээр нийслэлийн 100 гаруй мянган иргэн газар өмчилж авсан гэсэн үг. Иргэдэд газар өмчлүүлэх ажлыг нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд жил бүр тусгадаг. Энэ жилийн төлөвлөгөөнд нийт таван байршил дээр шинээр газар эзэмшүүлж өмчлүүлэх асуудлыг тусгасан.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд газар өмчлүүлэхээр байгаа. Мөн Баянзүрх дүүрэгт 55 га, Багахангай дүүрэгт 160 га, Налайх дүүрэгт 300 га газрыг иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөсөн.
-Бусад дүүргүүдэд өмчлүүлэх газар байхгүй гэсэн үг үү?
-Шинээр газар олгох гээд газартай холбоотой бүх ажлуудыг төлөвлөгөөнд тусгасны дагуу хийдэг. Энэ жилийн төлөвлөгөөнд бусад дүүргүүдэд шинээр газар эзэмшүүлэх талаар тусгаагүй. Тэгэхээр энэ онд дурьдсан таван байршилд газар эзэмшүүлж, өмчлүүлнэ гэсэн үг.
-Газар өмчлүүлэх ажил харьцангуй удаашралтай байгаа учраас хугацааг нь сунгасан хэрэг үү?
-Газар өмчлүүлэх ажил удаан, хангалтгүй явж байна гэж хүмүүс ярьдаг. Үүнд хоёр тоо баримтыг жишээ болгож дурьдая. Газар өмчилсөн 100 мянга гаруй иргэн гэдэг нь нийслэлийн хүн амын арав орчим хувь нь. Нийслэлийн иргэдийн арав орчим хувь нь газраа өмчилж авсан гэж ярихаар газар өмчлөлийн ажил муу байгаа юм байна гэж ойлгодог.
Гэвч 2012 оныг хүртэл өмчлүүлэхээр төлөвлөсөн газруудыг 100 хувь өмчлүүлсэн. Нийт 4700 гаруй га газрыг иргэдэд өмчлүүлсэн гэсэн тоо баримт байгаа юм. Энэ нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт өмчлүүлэх боломжтой газар юм. Боломжтой буюу төлөвлөсөн газрыг 100 хувь өмчлүүлчихээд байхад иргэдийн арав орчим хувь нь газраа өмчилсөн байна. Үүнээс нийслэлийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын нөөц хомсдож байгаа нь харагдаж байгаа юм.
Нэг зүйлийг онцолж хэлэхэд нийслэлийн иргэдийн төвлөрлийг харгалзаж үзээд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд "Нийслэлийн иргэд нийслэлийн нутагт газар өмчлөхөөс гадна бусад аймаг сумдын нутаг дэвсгэрт газар үнэгүй өмчлөх эрхтэй байхаар" заасан. Тэгэхээр өмнө нь дурьдсан 12 мянга гаруй иргэн нийслэлийн нутаг дэвсгэрт биш бусад аймаг, сумын нутагт газар өмчлөх хүсэлтээ гаргаад явсан байгаа юм.
-Газар өмчлөхийг хүссэн иргэд ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах ёстой вэ?
-Газар өмчлөхийг хүссэн иргэд хуульд зааснаар хүсэлтээ сум, дүүргийн Засаг даргадаа таргана. Нийслэлийн иргэн газар өмчлөх өргөдлөө тухайн өмчлөхийг хүсч буй газар байрлах дүүргийн Засаг даргад батлагдсан маягтын дагуу гаргаад, тухайн газрынхаа кадастрын болон байршлын зургийг, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхээ наториатороор баталгаажуулж хавсаргах ёстой. Хэрвээ иргэн дангаараа биш гэр бүлийнхэнтэйгээ хамт газар өмчлөхийг хүсэж байгаа бол гэр бүлийн гишүүдийн төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхийг баталгаажуулж хавсаргах ёстой.
-Газар өмчлөх гэрчилгээ хэр удаж байж гардаг вэ?
-Хуульд зааснаар асуудлыг гурван сарын хугацаанд шийдвэрлэх ёстой. Иргэн сум, дүүргийнхээ Засаг даргад хүсэлтээ гаргана. Дүүрэг хянаж үзээд, нийслэлийн Засаг даргад өргөн барьдаг. Иргэнд газар өмчлүүлэх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргадаг. Гэхдээ Нийслэлийн газрын алба заавал гурван cap хүлээлгэдэггүй. 1 сараас 45 хоногийн хугацаанд иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гарч байгаа.
-Би Гачууртад 0.07 га газар өмчлөх хүсэлтэй байна гэж бодъё. Гэвч тэр газартаа хашаа хатгах гэхээр хэмжиж чадахгүй. Тэгэхээр танай байгууллагад хандвал тэрхүү газар очиж хэмжиж өгөх үү?
-Өмчлөхийг хүссэн газар чинь нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд багтсан эсэхийг шалгана. Хэрвээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байвал тухайн жилдээ өмчлөх боломжгүй. Таны барьсан хашааны газар 800 метр квадрат байх юм бол үнэгүй өмчлүүлэх хэмжээнээс хэтэрчихсэн гэсэн үг. Түүнийгээ өмчлөхийг хүсвэл таны эрхийн асуудал. Гэхдээ иргэн бүрт үнэгүй өмчлүүлэх 0.07 га газрыг чинь үнэгүй өмчлүүлнэ.
Харин үлдсэн 0.01 га-ийнх нь төлбөрийг иргэн Засгийн газраас тогтоосон иргэнд өмчлүүлэх газрын үнийн дагуу төлнө. Өнөөдрийн байдлаар нэг метр квадратын үнийг 13 мянга 200 төгрөгөөр тооцож байгаа. Тэгэхээр та хашаа хатгасан 0.08 га газраа өмчилнө гэвэл 0.01 га-гийн үнэ болох нэг сая 320 мянган төгрөгийг төлнө гэсэн үг. Та энэ газрыг танд эзэмшүүлж, өмчлүүлэх тухай холбогдох засаг даргын шийдвэр гарсны үндсэн дээр геодезийн хэмжилт буюу нарийн солбицлоор хэмжээг тогтоож, кадастрын зураг хийлгэх бөгөөд ийм хэмжилтийг тусгай эрх бүхий хувийн хэвшлийн байгууллагуудаар хийлгэнэ. Таны хийлгэсэн зургийг захирамж гарсны дараа Нийслэлийн газрын албаны мэдээллийн санд бүртгэдэг.
Ж.Баттуул