- Жилээс жилд өөрчлөгдөн хувьсаж буй байгаль орчин
Сараас сард холдон бүдгэрч буй нүүдлийн соёл, заншил
Өдрөөс өдөрт орхин одож буй өтгөс буурлын сургаал -
Манай GOGOTV булан маань "Миний Монгол экспедиц" нэвтрүүлгийг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа билээ.
Өмнөх дугаарт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бага Түргэний голд хийсэн аяллыг толилуулсан бөгөөд анч бүргэдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн билээ.
Харин аяллын багийнхан энэ удаад Увс аймгийн Ховд сумын нутагт орших Гоожуурын хүрхрээг зорьжээ.
Ховд сумын уугуул Ш.Дамба гуайгаар газарчлуулж аян замын тэмдэглэлээ хийсэн багийнхан замдаа Намирын голоор гаталж, Шаазгай нууранд хүрсэн байна. Энэхүү нуурыг шаазгай хэмээн нэрийдсэн учрыг буурайгаас лавлахад “тэртээ өндөр хөтөл дээрээс нуурыг харахад хөхрөн цайрч харагддагаас үүдэж ийнхүү нэрлэж заншсан” гэжээ. Нуурын ус нь эрдэс ихтэй шорвог бөгөөд энд жил бүр ангир нугас ирдэг аж.
Шаазгай нуур
Аяллын багийнхан цааш явсаар Гоожуурын хүрхрээ Байгалийн үзэсгэлэнт газарт хүрчээ. Энэхүү хүрхрээ нь түргэний уулсаас эх авсан булаг горхины ус нийлэн хадан хавцал руу орж 20 орчим метрийн өндрөөс унах аж.
Бэлчээрийн сорыг сонгож, усны тунгалагийг дагаж нүүдэллэн аж төрдөг нүүдэлчин монголчууд эрт цагаас ус, ундааны цэвэр ариуныг онцгойлон эрхэмлэж хайрлан хамгаалсаар ирсэн уламжлалтай билээ.
Та бүхэн Миний Монгол экспедиц - Баруун Монголд цуврал 4-ийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газар, онгон байгаль, гайхалтай тогтоц бүхий газруудыг даяаршлагдаж байгаа энэхүү цаг үед бид илүү их хайрлан хамгаалах, хүндэтгэн дээдлэх цаг ирснийг энэхүү цуврал нэвтрүүлгүүд танд бэлхнээ сануулах болно.
Б.Сондор