Их эзэн Чингис хааны үеэс мөрдөж ирсэн монгол төрийн бодлогыг үеийн үед уламжлан хэрэгжүүлэгч, гадаад бодлогын хар хайрцагны манаач, төрийн алтан аргамжаа хэмээн дипломатчдаа бид өргөмжилдөг.
Улс эх орныхоо тусгаар тогтнолыг бататган бэхжүүлж, дэлхийн хамтын нийгэмлэгт хүндтэй байранд залж, хоёр их гүрний дундах хөөрхийлөлтэй жижиг улс бус, ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дээдлэгч, бүс нутагтаа төдийгүй дэлхийн хэмжээнд үлгэр дуурайлтай улс болгоход манай дипломатчдын гүйцэтгэсэн үүрэг асар их билээ. Дэлхийн 230 гаруй улс орны 170 шахамтай нь дипломат харилцаа тогтоож, дипломат байгууллагаа байгуулж, Элчин сайдаа суулгаж байна, Монгол Улс.
Дэлхийн парламент болсон НҮБ-д байр сууриа бат эзэлж, санаачилсан ажил болгон нь сайшаагдаж, энэ байгууллагын бодлого болон хэрэгжиж байдаг нь манай дипломатчдын гавьяа яах аргагүй мөн. Монгол төрийн гадаад бодлогын уураг тархи нь Гадаад харилцааны яам мөнөөс мөн. Тиймээс тус яаманд манай үе үеийн шилдэг сэхээтэн, дипломатчид ажилласаар ирсэн билээ. Их гүрний дээрэнгүй бодлогыг эерүүлж, өөрсдийн бодлогоо хүлээн зөвшөөрүүлж, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амиа өгсөн, хэлмэгдэж хохирсон дипломат ажилтан ч цөөнгүй. Чухамхүү тэдний хичээл зүтгэлээр туурга тусгаар улс гүрэн минь бүтэн үлдсэн. Гэвч монгол төрийн гадаад бодлогын уураг тархи болсон Гадаад харилцааны яамны судас нь нарийсаж, оюуны багтаамж нь багасаж, булчин нь сульдах болжээ, сүүлийн үед.
1.Б.Мөнхжаргал. Л.Болдыг Батлан хамгаалахын сайд байхад туслахаар нь ажиллаж байжээ. Гадаад харилцааны яам руу түүнтэй хамт явж, сайдын Зөвлөх нь болсон. Одоо Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн даргаар ажиллаж байна.
2.Золбаяр. Гадаад харилцааны сайд Л.Болдын туслах байсан. Сайд нь түүнийг туслах гэх жижиг албан тушаалаас нь дэвш үүлж Зөвлөх болгоод, улмаар ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дэд захирлын суудалд залжээ. Хал үзэж, халуун чулуу долоогоогүй энэ залуу Монгол Улсын гадаад бодлогын ачааны хүндийг үүрдэг дипломатчдыг халж солих, томилох гээд маш их эрх мэдэлтэй нэгэн болсон.
3.Ц.Батмөнх. Сайд Л.Болдын итгэлт хүм үүсийн нэг. Германд сургууль төгссөн. “Герман-Монголын гүүр” хэмээх төрийн бус байгууллагад ажиллаж байсан. Төрийн албанд нэг өдөр ч ажиллаж үзээгүй тэрбээр Л.Болдыг Гадаад харилцааны сайд болоход тус яаманд ирсэн. Зөвлөх гэх албан тушаалд цөөн сар ажиллаад Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга болсон.
4.В.Өлзийбаяр. Удирдлагын академийн жирийн нэгэн багш байсан энэ хүн сайд Л.Болдын түлхээсээр ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын дэд захирал болжээ.
5.Н.Анхбаяр. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хүү. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрхзүйч мэргэжлээр төгссөн. МАНыг эрх барьж байх үед Гадаад харилцааны яаманд орсон. Одоо Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны харьяа СанФранциско хот дахь Консул. Энэ өндөр албанд очиход аавынх нь нөлөө их байсан гэж ярьдаг.
6.С.Сүхболд. Өөрийгөө Ховд аймгийн харьяат гэж ярьдаг. Гадаад харилцааны дэд сайд асан Б.Болорын хүн гэгддэг. Түүнийг дэд сайд байхад тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дэд даргаар ажиллаж байсан. Л.Болд сайдаар ирээд түүнийг газрынх нь даргаар дэвшүүлсэн. Гадаад харилцааны яамны хүний нөөц, боловсон хүчний бодлогыг атгадаг нэгэн. Тиймээс ойр дотнынхноо яамандаа шургуулаад амжсан сүйхээтэй эр. Эхнэрийнхээ хамаатныг яамныхаа нягтлан бодогчоор авчээ. Мөн нэг хамаатнаа Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газарт техник ажилтнаар суулгасан гэнэ. Гадаад харилцааны яаманд түүний оруулсан нэг нөхөр өмнө нь Авлигатай тэмцэх газарт шалгуулж байсан гэж хамт олон ярьдаг юм билээ.
7.Д.Бат-Эрдэнэ. Л.Болдыг Батлан хамгаалахын сайд байхад туслах нь байсан. Тэр үед дэслэгч цолтой байсан энэ залуу богино хугацаанд ахлах офицер болж, одоо Гадаад харилцааны яамны Энхийг сахиулах ажиллагааг зохицуулах тасгийн даргын алба хашдаг. Л.Болд Гадаад харилцааны сайдаар ирэхдээ авчирчээ.
8.Батж.Батбяр. Л.Болдтой УИХ-д сууж асан, нэг намын нөхөр. Л.Болд сайд болоод найзыгаа Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилуулсан. Батлан хамгаалахын сайд байхдаа Батж.Батбаярын хүүгийн компанид Зэвсэгт хүчний алба хаагчдын 380 айлын орон сууц бариулахаар 10.4 тэрбум төгрөг өгсөн. Түүнээс хойш гурван жил болж байгаа ч тэр орон сууцнууд ашиглалтад ороогүй байна. Техникийн нөхцөлөө аваагүй байсан учир нийслэлээс дулаан, цахилгаанаар хангахгүй байшингуудын жагсаалтад оруулсан.
10.Ж.Чулуунхүү. Л.Болдынхны гэр бүлийн жолоочоор 10 гаруй жил ажилласан нэгэн. Тэрбээр Гадаад харилцааны сайдаар томилогдож ирээд гэр бүлийн жолоочоо Монгол Улсаас ХБНГУ-д суух Элчин сайдын яаманд хашаачин гэх орон тоо бий болгон суулгасан. Элчин сайдын яаманд ажиллаж байсан жолоочийг татаж, Ж.Чулуунхүүг оронд нь томилсон.
11.Баярхүү. Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дэд захирал хийж байсан энэ залуу Л.Болдыг сайд болсны дараахан Хөрш орнуудын газрын дэд захирал болжээ.
Дипломатчдын хүүхдүүд дипломатч болдог нь шинэ ч юм биш. Хуучин нийгмийн үед ч тийм байсан гэж ярьдаг. Аавынхаа мэргэжлийг өвлөсөн олон дипломатч Гадаад харилцааны яаманд бий. Аав чинь дипломатч байсан тул чи энд ажиллаж болохгүй гэх хууль байхгүй. Гагцхүү төгсөх ёстой сургуулийг төгсөж, эзэмшвэл зохих мэргэжлийг нь эзэмшсэн, зохих шалгуурыг чин шударгаар давсан бол ийм хүмүүсийг хэн ч хориглох, илүү үзэх эрхгүй билээ. Монголын нэртэй дипломатч Б.Жаргалсайханы хүү Элчин сайд Энхсайхан байна. НҮБ-д улсаа төлөөлөн суусан, манай шилдэг дипломатч.Ахмад дипломатч Л.Мундагбаатарын хүү Батсайхан саяхан Франц улсад суух Элчин сайдаар томилогджээ. Гэтэл ар өврийн хаалга хэрэглэж, дипломатч аавынхаа нэр нүүрээр Гадаад харилцааны яаманд орж, өндөр алба хашиж буй залуус ч цөөнгүй байна. Ахмад дипломатч Төмөрхүлэгийн хүү Төгсбилгүүн Хөрш орнуудын газрын захирал хэмээх том алба хаших болсонд Гадаад харилцааны яаманд насаараа ажиллаж буй томчуудын нүд орой дээрээ гарахдаа тулаад байгаа гэх. Мөн ахмад дипломатч Б.Нямаагийн хүү Наранбат Европ, Ойрхи Дорнодын газрын захирал хийж байна.
Уншигч та анзаарсан бол ГХЯ-нд сүүлд ирсэн залуус Зөвлөх гэх албан тушаалд томилогдож ирээд хэдхэн сар болсны дараа том албанд очжээ. Үнэндээ бол тус яамны газрын даргын Зөвлөх гэдэг бол маш том, хариуцлагатай албан тушаал аж. ГХЯ-нд анх ажилд орсон хүн 3-4 жил атташе, дахин 3-4 жил ажиллаж байж III нарийн бичгийн дарга, энэ албанд мөн л 3-4 жил болж байж I нарийн бичгийн дарга болдог бичигдээгүй хуультай байсан гэнэ. Ийн шат дараалуулан ажиллуулж, усыг нь шахаж, мэдлэгийг нь ахиулж, туршлага суулгаж байж 50 гарсан хойно нь Зөвлөх болгодог байжээ. Гэтэл 1970-аад онд төрсөн цөөнгүй залуу шууд Зөвлөх болж, удалгүй гадаад оронд суугаа Элчин сайдын яаманд Консулаас эхлээд том алба хашиж байгаад хашир дипломатчид толгой сэгсрэн сууна. Тэдгээр залуугийн төгссөн сургууль том, гадаад хэлээр гаргуун ярьдаг байж болно. Гэхдээ төрийн алтан аргамжаа болсон дипломат албанд өндөр мэдлэг, хэдэн нүүдлийн цаадахыг харах нарийн ухаан, арга заль, туршлага юу юунаас чухал. Энэ бүхнийг шат дараалсан албан тушаалд ажиллаж байж олж авах нь гарцаагүй. Гэтэл 1970-аад оны залууст энэ бүхэн хангалттай хуримтлагдсан гэхэд итгэх аргагүй. Ийм хүмүүст монгол төрийн гадаад бодлогын жолоог атгуулах нас нь мөн үү.
Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг нь хөрш орнуудтайгаа харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх явдал. Хэдэн арван жил ах дүүгийн харилцаатай явж ирсэн Орос улс биднээс хөндийрсөн. Дэлхийн бодлогыг тодорхойлогч хөрштэйгээ бид хамгийн сайн харилцаатай байх ётой. Энэ харилцаанд төрийн зөв бодлого, туршлагатай дипломатчдын мэргэн ухаан шийдвэрлэх нөлөөтэй. Гэтэл төрийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, Гадаад харилцааны яамны гол албаны нэг болсон Хөрш орнуудын газрыг 1970-аад онд төрсөн Т.Төгсбилгүүн, Баярхүү нар удирдаж байна. Өмнө нь энэ албыг хамгийн туршлагатай, нэр хүндтэй, мэргэжлийн дипломатчид хашиж иржээ.
Гадаад харилцааны сайдын зөвлөлд тус яамны газрын дарга нар ордог, аливаа шийдвэр гаргахад сайддаа зөвлөдөг байж. Л.Болд сайд энэ журмыг халж, газрын дарга нараа Зөвлөлөөсөө хасаж, Зөвлөх нэртэй залуусаараа олонхийг нь бүрдүүлсэн гэнэ. Тэдгээр зөвлөхүүдийн олонх нь мэргэжлийн бус гэх. Сайд Л.Болдын хийсэн бас нэг ажил бол урьд нь 170 шахам хүнтэй байсан Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрыг 240 хүнтэй болгон нэмэгдүүлжээ. Энэ алба мөн л шахааны хүмүүсээр дүүрсэн аж.
Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэгч Гадаад харилцааны яам, дипломатчдын маань өнгө төрх нэг иймэрхүү л байна.
Б.Галдан