gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     6.16
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Би хоёр дүүтэйгээ Барселоны олимпод оролцож байснаараа бахархдаг

Спорт
2013-06-29
0
Twitter logo

Чөлөөт бөхийн түүхэнд ах дуү гурав хэмээгддэг Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр, Ц.Энхбаяр нарыг спорт сонирхогчид андахгүй.

“Алдар" нийгэмлэгээр овоглогддог тэрээр өдгөө “Алдар" спорт хороонд дасгалжуулагчаар ажиллан ирээдүйд өндөр амжилт үзүүлэх тамирчдыг бэлтгэж байна. ОУХМ Ц.Хосбаяртай ярилцлаа.

-Ах дүү гурав хамтдаа олон тэмцээнд оролцож бие биесээрээ бахархаж явсан мөч олон байдаг байх даа?
-Тэгэлгүй яахав. Цэрэнбаатарынх гэдэг айлаас дөрвөн муугүй бөх төрснөөр олон түмэн бахархаж явдагт баяртай байдаг. Дор бүрнээ л амжилттай барилдаж явсан даа. Бид гурав Барселоны олимпод гурвуулаа шагналт байранд орж байлаа. ДАШТ-ээс хоёр нь олимпийн эрх, талийгаач дүү Ц.Тэгшбаяр маань медалийн үзүүрээс шүүрээд алдаж явлаа. Дүүгээ ид барилдах үедээ хорвоог орхисонд харамсаад ч барамгүй.

Мөн бид Красноярскийн тэмцээнд явж байсан. Монголын бүх ард түмний спартакиадад хоёр нь түрүүлээд, хоёр нь мөнгө, “Монгол говь” тэмцээн, УАШТ-нд гурвуулаа түрүүлсэн гээд баярт мөчүүд олон бий. Ер нь ах дүү гурав 1990-1993 онд ид амжилттай байсан даа. Хамгийн сүүлд Ц.Цогтбаяр бид хоёр Монголынхоо дэвжээн дээр Азийн аварга шалгаруулах тэмцээнд барилдаад би мөнгө, Ц.Цогтбаяр маань түрүүлж байлаа. Одоо Ц.Цогтбаяр эрэгтэй шигшээ багийн тамирчдаа аваад Красноярскт хамтарсан бэлтгэл хийгээд, түүний хажуугаар ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Тиймээс тэр тэмцээнийг үзээд, туршлага судлаад, бас гар зөрүүлээд ирэх юм.

-Та тамирчин байхдаа ямар амжилтуудыг үзүүлж байв?
-Миний спортын анхны том амжилт гэвэл 1984 оны чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ-ээс хүртсэн хүрэл медаль байлаа. Дараа нь 1985 онд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хамгийн хөнгөн 48 кг-д өрсөлдсөн юм. Энэ тэмцээнд ОУХМ Ж.Батсайхан түрүүлж, би насанд хүрэгчдийн улсын аваргаас анхныхаа хүрэл медаль хүртэж, баяр хөөрт умбаж явлаа.

Энэ дундаас 1988 оны Сөүлийн олимпийн жилд зохиогдсон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн сэтгэлд хоногшин үлдэж дээ. Бэлтгэл сайтай байснаар жиндээ торолгүй түрүүлж, улсын аваргын анхны алтан медалийн эзэн болж байсан. Насанд хүрээд Азийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгө, Азийн тоглолтоос хүрэл, “Интернационал", “Монгол говь” тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн.

Дээр нь Европт болдог бүх “А” зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Дүү Ц.Энхбаяр, Ц.Цогтбаяр нар маань тус бүр хоёр олимпийн дэвжээнд эх орноо төлөөлөн оролцож байсны дээр гавьяат тамирчин Ц.Цогтбаяр маань 1993 оны Торонтогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Бид нэг зүйлээр бахархах дуртай. 1992 оны Барселоны олимпод би 48 кг-д, Ц.Энхбаяр 52, Ц.Цогтбаяр 57 кг-д өрсөлдсөн.

-Одоо та дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Шавь нар тань хэр амжилт гаргаж байна вэ?
-Дасгалжуулагч болсноос хойш Одончимэг ДАШТ-ээс хүрэл, Мандахнаран маань Азийн тоглолтын аварга боллоо. Ерөнхийдөө манай чөлөөт бөх өсвөрийн Азийн болон Залуучуудын Азийн болон ДАШТ-ий аваргуудтай болж, хамгийн сүүлд олимпийн хүрэл медальтантай болсон.

-Чөлөөт бөхийн холбоо шинэчлэгдсэнээс хойш нэлээд санаачилгатай ажиллаж байгаа. Сая ч бас багагүй бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдлөө. Энэ утгаараа ирэх 2016 оны олимпод нэлээд амжилт горилж байгаа байх?
-Чөлөөт бөхийн холбоо шинэчлэгдээд анхны медалиа авсныг ард түмэн мэдэж байгаа. Сая бүтэц зохион байгуулалтын хувьд нэлээд өөрчлөлт орлоо. Тийм учраас эдгээр хүмүүс маань олимпод өндөр амжилт үзүүлэхийн төлөө тодорхой төлөвлөгөө зорилготой ажиллаж байгаа.

Хамгийн эхний шалгуур болох залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд, дараа нь Монголд өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Мөн насанд хүрэгчид, өсвөр үе, залуучуудын ДАШТ Оюутны универсиад долдугаар сард Казаньд болох гэж байна. Энэ бүгдэд амжилт үзүүлэхийн төлөө ажиллах болно.

-2020 онд чөлөөт бөхийн төрлийг олимпод оролцуулахгүй гэж байсан. Тэр асуудал юу болсон бэ?
-Энэ асуудал ирэх есдүгээр сард шийдэгдэнэ гэсэн. Гэхдээ би энэ асуудалд ач холбогдол өгөхгүй байгаа. Яагаад гэвэл 1992 онд намайг олимпод байхад чөлөөт бөхийг хасна гэж байсан. Дараа нь 2000 онд хасна гэж байсан. Гэтэл 2004 онд эмэгтэй чөлөөт бөхийн төрөл нэмэгдээд ороод ирсэн. Гэхдээ энэ асуудал EILA-г удирдаж байсан хүмүүсийн үйл ажиллагаа тааруу байсантай холбоотой юм билээ. Цаашдаа эергээр шийдэгдэх байх аа. Бүхий л олимп дэлхийн аваргууд, Чөлөөт бөх өндөр хөгжсөн opнууд битгий хэл Африк, Өмнөд Америкийн тамирчид хүртэл чөлөөт бөхөөр медаль эхэллээ. Чөлөөт бөх хөгжиж байгаа нь эндээс харагдаж байгаа юм. Энэ бүх хүмүүс эсэргүүцлээ илэрхийлсэн. Монголд болсон Дэлхийн цомын тэмцээний үеэр манайхан эсэргүүцлээ илэрхийлсэн.

-Таны шаь нараас олимпийн найдвар тамирчид хэр олон байна вэ?
-ОУХМ Б.Одончимэг сайн барилдаж байгаа. Гэхдээ одоо нас нь явчихлаа. Дараа нь Г.Мандахнаран, Цогтбаатар нар байна. Дээр нь миний бэлдэж байгаа өсвөр үеийн тамирчид 2016, 2020 олимпиос медаль авна гэж бодож байгаа. Сая л гэхэд 16 настай тамирчин монголын бүх ард түмний спартакиадаас медаль авлаа. ДАШТ-ээс хүрэл медаль аваад ирсэн Мөнхтуяа УАШТ-нд илүүрхпээ. Бас Нарангэрэл мөн спартакиадаас хүрэл медаль хүртлээ. Энэ мэтээр шавь нар маань оролцсон бүхий л тэмцээндээ амжилт үзүүлж байгаа.

-Дасгалжуулагчдын цалин хангамж ямар байдаг вэ. Хэр хүрэлцээтэй вэ?
-Дасгалжуулагчдын цалин тааруу шүү дээ. Би л гэхэд “Алдар” спорт хорооноос 530 мянган төгрөгийн цалин авч байгаа. Дээр нь хүүхдүүд маань шагнал урамшил авбал тодорхой хувийг нь авна гээд ерөнхийдөө болоод л явдаг юм. Спортод ялж ялагдах мөч олон байдаг ч баярлах нь л илүү байдаг юм даа. Гэхдээ яахав зарим үед шүүгчийн оролцоотойгоор эсвэл хүний нутагт барилдсан үед харамсалтайгаар ялагдах үе гардаг.

Тухайлбал Красноярскийн Дэлхийн аварга , мөнгөн медальт бөхтэй аваргын төлөө ялчихлаа гэж бодож байтал ялагдсан, Бас Данколовт дэлхийн аварыг хожсон гэсэн ч бас л хожигдсон. Унгарт мөн аваргын төлөө барилдаж байгаад хамар руугаа мөргүүлээд мурий хамартай болсон.

-Хүүхдүүдээс тань спортоор хичээллэж байна уу?
-Манай хоёр хүү “Хоромхон” хөл бөмбөгийн клубт хичээллэдэг. Хоёулаа УАШТ-ээс медаль авсан. Том нь одоо хөл бөмбөгийн Лигт тоглоно гээд л бөөн хөөр болоод яваа. Их хөөрхөн техниктэй.

-Удахгүй Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тамирчдынхаа бэлтгэлийг базааж байна уу?
-Энэ тэмцээнд өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн хүүхдүүдээ авч орно гэсэн бодолтой байгаа. Зургадугаар сарын 8,9-нд Жон Петерсоны нэрэмжит олон улсын өсвөр үе, залуучуудын тэмцээн болсон. Дараа нь Эрдэнэтийн Олимп бэлтгэлийн баазад бэлтгэлд гарна. Үүний дараа үндсэндээ Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлд ажилдаа орно доо. Энэ жил УАШТ-нд манай өсвөрийн шигшээ багийн эмэгтэй баг түрүүлсэн учраас би тэднийг дасгалжуулж оролцоно. эрэгтэй багийг Тэмүүжин спорт хорооны дасгалжуулагч Ц.Гантөгч дасгалжуулж байгаа.

Д.Нэргүй

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан