Зуны сар дундаа орж байна. Гэсэн ч зургадугаар сарын сүүлч бол нарны харшилтай хүмүүсийн хувьд хамгийн хэцүү үе эхэлж байна гэсэн үг.
Тиймээс бид энэ өвчний тухай “Дарьмандал” эмнэлгийн эрхлэгч, их эмч Ж.Лүнжээтэй ярилцлаа.
-Урин дулаан цаг эхлэхээр бид төрөл бүрийн харшилд “дарлуулж” эхэлдэг болсон. Ургамлын тоосонцрын харшил, нарны харшил гээд энэ өвчний нэр томьёо нь ч олон төрөл болж. Эмч нарын ярьж буйгаар энэ сарын сүүлчээс нарны харшил идэвхждэг гэх юм. Энэ сэдвээр яриагаа эхлэх үү?
-Хавар, намар, зуны улиралд нар салхины улмаас нарны харшил элбэг тохиолддог. Нарны харшлыг дархлаа султай хүмүүс илүү их тусдаг. Ер нь ямар ч харшил дархлаа султай хүмүүст элбэг тохиолддог. Тэр дундаа зургадугаар сарын сүүлчээс наймдугаар сарын эхэн үе хүртэл нарны харшилтай хүмүүсийн хувьд хамгийн хэцүү үе байдаг.
Хэт мэдрэмтгий арьстай хүмүүс болон ямар нэгэн харшлын суурь өвчтэй хүмүүс нарны харшлаар өвчлөх нь элбэг байдаг. Уг харшил нь нар, салхинд эмзэг мэдрэг хүмүүст арьсны хэлбэрээр гардаг.
Өөрөөр хэлбэл, уг харшлын шинж тэмдэг нь хурц наранд гарахад биеийн ил байгаа хэсэгт тууралт гарч халуу оргин загатнадаг. Энэ нь улмаар даамжирч, маш зовиур шаналгаатай болдог.
-Дархлаа султай хүмүүс харшилд өртөмтгий байдаг гэлээ. Нарны харшил ч гэсэн адилхан уу. Биеэр гарч буй тууралтууд биеийн аль хэсгээр илүү гардаг вэ?
-Дархлаанаас, арьсны мэдрэг эмзэг чанараас болно. Нүүрний ил гарсан хэсэг, чих, хацар, гар зэрэг нар салхинд илүү өртдөг хэсгээр ихэвчлэн гардаг. Энэ үед арьсны ил гарсан хэсэг улайх, загатнах шинж тэмдэг илэрдэг. Загатнаснаас болж хүмүүс маажиж эхэлдэг. Үүнээс болж нарны харшлаас үүссэн арьсны үрэвсэлтэй болох хандлага их ажиглагдаж байна. Тиймээс нарны харшилтай хүмүүс нарны хэт ягаан туяаны идэвхжил ихсэхээс өмнө өөрт тохирсон эмчилгээг хийлгэх хэрэгтэй.
-Жил бүрийн өдийд, долдугаар сарын дунд үе хүртэл нарны хэт ягаан туяа идэвждэг. Энэ үед харшил нь сэдэрсэн, биеэр нь янз бүрийн тууралт гарсан хүмүүс ямар дэглэм барих ёстой вэ?
- Хүмүүс харшилтай гэдгээ мэдсээр байж наранд гараад тууралт өгсний дараа эм ууж, тос түрхдэг. Хэрэв нарны харшилтай болчихсон бол хурц нартай өдөр аль болох гадуур гарахгүй байж, чийглэг агаар амьсгалан, хүйтэн шүршүүрт орох нь харшлыг сэдрээхгүй байх сайн талтай. Хэрвээ гадуур явах шаардлагатай бол даавуун материалтай битүү хувцас, нүдний шил, саравчтай малгай өмсөж, өөрийгөө нарнаас хамгаалах хэрэгтэй. Нарны шүхэр барих нь хүртэл бас нэг хамгаалалтын арга шүү дээ.
-Энэ өвчнөөр хэдээс хэдэн насныхан илүү их өвчилж байна вэ. Мөн эмчлэх ямар арга байдаг бол?
- Нэгэнт нарны харшилтай болсон бол хоол унд, нойр амралтаа зөв зохицуулж нарнаас хамгаалах ёстой. Нарны харшилтай хүмүүс наранд богино хугацаанд байсан ч бие нь загатнадаг. Наранд арьс нэгэнт мэдрэг болсон тохиолдолд халууныг хүлээж аваад байдаг. Тиймээс нарны харшилтай хүн эмчид үзүүлж эмчилгээ болон урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө авах ёстой. Ер нь бол энэ өвчнөөр хүүхэд, хөгшид гэлтгүй бүх насныхан өвчилдөг. Хүйсийн хувьд ч нэг их ялгараад байдаггүй.
-Эмчилгээний хувьд?
-Насны ялгаа, хүн бүрийн эрүүл мэндийн байдал, онцлог шинжээс хамаараад эмчилгээ ч гэсэн өөр байдаг. Эмчийн заавраар юуны улмаас яаж, үүссэнийг тогтоож, мэргэжлийн арьс харшлын эмчид хандах шаардлагатай. Тогтсон эмчилгээ заавар гэж байхгүй. Мөн эмчилгээнээс гадна хоолны дэглэм, арьсаа хамгаалах дэглэм сахих хэрэгтэй. Уг өвчнийг үүсгэж байгаа шалтгаан, нөхцлийг олоод эмчийн зааврын дагуу эмчилгээг эхлүүлбэл бүрэн эдгэрч болно.
-Нарны харшилтай хүмүүст та юу зөвлөх вэ?
-Халуун наранд гарах үедээ битүү хувцас, нарны том малгай өмсч, хар нүдний шил байнга зүүх хэрэгтэй. Мөн хоёр цаг тутамд нарнаас хамгаалах тос түрхэж, пудрээ сэргээж байх ёстой. Нарны харшил хүний биед зовиуртай, эмчлэхэд нэлээд төвөгтэй өвчин. Тиймээс цаг алдалгүй эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Б.Буянцэнгүүн