Өөрийнхөө зурах авьяас, эмээгийнхээ үйл мэтгэх ухаан, аавынхаа урлан бүтээх чадварыг өвлөн өдгөө ч тэднийхээ үйл хэргийн үргэлжлэл болон яваа хүн бол Төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн ач, Төрийн шагналт зураач Я.Үржинээгийн охин Ү.Юмжир юм.
“Урлах эрдэм” дээд сургуулийг дизайнер, зохион бүтээгч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр оюутан байхдаа жил бүр “Гоёл” наадамд оролцдог байжээ. Түүнчлэн өдгөө “Юмжир фэйшн”-ийг байгуулан ирээдүйн том зорилго өвөрлөн хичээн ажиллаж байна. Монгол хэв загвартай өдөр тутмын хувцсыг орчин үеийн залуусын хэрэглээнд нэвтрүүлэх нь түүний хүсэл.
Өөрсдөө үндэсний гоёлоо сонгон өмсдөг болсон цагт л дэлхийд танигдах монгол брэнд бий болно хэмээн тэр итгэдэг юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Загвар зохион бүтээгч хүнтэй уулзсан болохоор энэ намрын загварын чиг хандлагын тухай асууж яриагаа эхэлмээр байна. Энэ оны сүүлчийн гурван сард ямар загвар илүү моодонд орох бол оо?
-Дэлхийн загварын чиг хандлагыг анзаардаг ч гэсэн арай өөр зорилготой ажиллаж байгаа болохоор би өнгө, материалыг илүү чухалчилдаг. Монгол загварын өдөр тутмын хувцсыг хэрэглээнд нэвтрүүлэх хүслээ дагаад залуусын биед эвтэйхэн, зохимжтой өнгөтэй материал сонгон, янз бүрийн туршилт хийж байна.
-Өндөрлөсөн мөртэй цамц, урт хормойтой даашинз моодонд орвол түүнтэй нийцүүлж л монгол загварын хувцас урлах уу?
-Загварын чиг хандлагын дагуу хийлгүй яахав. Тэрнээс гадна сонгож авсан материалаараа улирал улиралд нь нийцүүлж л хийж байгаа.
-Үндэсний хувцсаа өмсөх хүсэл хүн бүхэнд байдаг ч дээлийн урт хормой, хэтэрхий чамин хийц, нүсэр байдал нь саад болдог.
-Тийм ээ. Би ч гэсэн залуу хүн болохоор үндэсний хувцсаа өмсөхийг хүсдэг ч энэ бүхэн тээр болдог байлаа. Баяр ёслолын үеэр бол тиймэрхүү дээл өмсөж болно. Харин өдөр тутамдаа үндэсний онцлогоо шингээсэн хувцас өмсөх хүсэлдээ хөтлөгдөн жийнс болон даавуун материал, нэхий, үслэг эдлэл ашиглан хувцас хийж байна.
-Ийм бодол хэзээнээс төрөв?
-Оюутан байхаасаа л үндэсний хувцсаар дагнан ажилласан. “Монгол үндэстний хувцас орчин үед” сэдвээр дипломын ажлаа хамгаалсан. Харин өдөр тутмын хувцсыг монгол загвартай болгох тухай бодол хоёр жилийн өмнө төрсөн.
-Та монгол, орос, англи хэлээр блог хөтөлдөг юм билээ. Нэлээд сайн мэдээлэлтэй блогууд байсан. Бас ном гаргасныг бодоход бичих авьяастай юм аа. Эсвэл энэ таны хообий юу?
-Хообий ч гэхэд арай биш ээ. Уг нь би орос сургууль төгссөн болохоор монголоор бичих чадвар муутай. Манай сургуульд монгол хэл зааж байгаагүй. Би таван жилийн өмнөөс блог хөтлөх болсон юм. Мэдэж, дуулснаа хүмүүст хүргэе, хийж байгаагаа танилцуулъя гэж зориод л эхэлсэн. Орчуулгын материал болон өөрийнхөө үзэл бодлыг бичсээр сүүлдээ бичих чадвар арай сайжирч зарим сайт, сэтгүүл нийтлэл бичүүлэх ч санал тавьсан.
Орос сайтад ч бас хоёр нийтлэл бичсэн. Энэ бүхэн намайг ном бичихэд их дэм болсон. Хувцас, дизайны чиглэлээр сурч байгаа оюутнуудад зориулсан монгол хэл дээрх ном ховор байдгийг оюутан байхдаа анзаараад ном бичих хүсэлтэй болсон юм. 2010 онд “Хувцасны дизайн” номоо хэвлүүлсэн.

-Монгол брэндийг дэлхийд таниулах нэг гарц нь олон улсын хэмжээний загварын шоунд монгол дизайнеруудаа оролцуулах арга байж магадгүй. Түүнчлэн гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх учиртай. Харин та ямар бодолтой байна вэ?
-Монгол залуус эхлээд үндэсний загвартай өдөр тутмын хувцсаа өмсдөг байх хэрэгтэй. Өөрсдөөсөө л эхэлнэ гэсэн үг. Манай улсад үйлдвэрлэл хөгжөөгүй байна. Оёдлын үйлдвэрүүд сэргээсэй гэж их хүсдэг. Би монгол хэв маягийн өдөр тутмын хувцасны үйлдвэр байгуулах л зорилготой ажиллаж байна. Монголчуудынхаа өдөр тутмын хэрэгцээг хангаад зогсохгүй гаднын зах зээлд гаргаж чадсан цагт монгол хувцасны брэнд бий болно.
Олон улсын шоуны хувьд хүссэн дизайнер болгон л оролцох боломжтой болсон. Би Нью-Йоркт жил гаруй амь дарч, ажилласан. Загварын төв болсон хотод өмссөн хувцсаараа ялгарна гэдэг амарг үй. Гэтэл нэг өдөр би өөрийн урласан монгол маягийн хантаазаа өмсөж яваад л хүмүүсээс маш олон сэтгэгдэл сонссон. Тэр үеэс бид өөрсдөө хувцсаа өмсдөг бол бусад хүн ч сонирхох юм байна гэж бодсон. Тиймдээ ч тэнд үргэлжлүүлэн ажилалгүй эх орондоо ирж, монгол загварын хувцсаа хийхээр шийдсэн.
-Ү.Ядамсүрэн гуай болон танай аав, эмээ цөм л дээл өмсөх дуртай байсан гэсэн. Энэ ч гэсэн танд нөлөөлсөн байх, тийм үү?
-Тэр ч их нөлөөлсөн. Эмээ минь аав болон өвөөгийн дээл, хувцсыг оёж өгдөг уран хүн байсан. Зээгт наамлын нэрт мастер шүү дээ.
-Ихэнх загвар зохион бүтээгчид загвар гаргахаа чухалчилдгаас биш өөрийн гараар оёдоггүй байх аа. Харин та бүх загваруудаа өөрөө оёх юм. Яагаад?
-Хүмүүст хувцаснуудаа санал болгохын тулд би янз бүрийн даавуугаар туршилт хийж байна. Би шинэ загвар гаргахаараа өөрөө хийх дуртай. Олон тоогоор захиалга авбал гаргасан үлгэрээ хэмжээ хэмжээгээр нь өөрчлөөд хийлгэдэг. Одоо туршилт хийж байгаа болохоор нэг загвараас тийм ч олныг хийдэггүй. Хамгийн ихдээ тавыг л хийсэн.
-Үндэсний үзэлтэн гэж хэнийг хэлэх вэ?
-Мэдээж монгол хүн бүр агуу баялаг түүхтэй, ийм сайхан газар нутагт төрсөн би азтай хүн гэж бахархдаг байх. Хоосон бахархаж хуучнаа л яриад байх биш хүн бүр түүх соёлоо хадгалж хамгаалахын тулд монгол орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж дор дороо сайн ажиллаж, хөдөлмөрлөвөл бид монгол бахархал гэдэг зүйлээ хамгаалж үлдэж чадах байх.
-Монгол Улсын иргэний хувьд юугаар нь хамгийн их бахархдаг вэ?
-Түүх, соёлоороо бахархдаг. Гадаадад байдаг монголчууд ч гэсэн миний хувцаснуудыг хараад “Үндэсний загвараа шингээж байгаад баярлаж байна” гэдэг юм. Тэр хүмүүс ч гэсэн үндэсний гоёлоороо бахархдаг, өмсөхийг хүсдэг болоод л тэгж байгаа байх. Бас бахархахын зэрэгцээ дэлхий дахинд монгол загварын тухай мэдэхгүй, хятад загвартай андуурч ойлгож байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг. Өнгө, материалын сонголтоосоо эхлээд хэлбэр хийц гээд их ялгаа бий. Тэр ялгааг гаргахын төлөө ажиллаж байгаа.
Түүнчлэн монгол хувцасны загвар цаг үеэ дагаад өөрчлөгдөн шинэчлэгдэж ирсэн. Гэтэл манайхан хүннү захтай дээл л монгол дээл гэж туйлширч, энэ бол монгол дээл биш гэх мэтээр түүхээ нэг үеэр нь үгүйсгэж байгаа нь харамсалтай санагддаг. Би энэ тал дээр эсрэг байр суурьтай байдаг.
Ү.Юмжирийн хамгийн гол гарын авлага нь түүний өвөөгийн судалж зурсан “Монгол үндэстэн ястны хувцасны цомог. Түүний төдийгүй энэ чиглэлээр ажиллаж байгаа олон хүний хөтөч болсон энэ бүтээлд тэр хамгийн их хайртай. Түүнчлэн аавынхаа бүтээсэн “Зайсан” хөшөө, В.И.Лениний музейн фасатны зэс хөөмөл, ГХЯ дахь Чингис хааны чулуун шигтгэмэл зэрэг бүтээлээр тэр бахархдаг. Түүнчлэн өвөө нь “Цогт тайж” киноны хувцасны зураач, аав нь төрийн хүндэтгэлийн концертийн тайз, хувцасны эскизийг гаргадаг байсан учраас үйл хэргийг нь Ү.Юмжир үргэлжлүүлж яваа гэж ойлгож болно. Мэдээж тухайн хүнд өвлөгдсөн авьяас байлаа гээд хөдөлмөрлөж, хөгжүүлэхгүй бол хол явахгүй. Зорилго, тэмүүлэлтэй залуу бүсгүйн уйгагүй хөдөлмөрийн үр шим удахгүй тодорно гэдэгт би итгэнэ.
-Таны загварууд эрээн даавуун эмжээр эсвэл оруулгатай байх юм. Энэ яг монгол хэв маяг байж чадах уу?
-Этник буюу эртний хэв маяг юм. Монголчуудаас гадна гаднынхан дорнын болон этник хувцсанд дуртай байдаг учраас ингэж туршиж байгаа юм.
-Та монгол дээл хэзээ анх оёсон бэ?
-Оюутан байхдаа ээждээ зориулан анх дээл оёж байлаа.
-Монгол сургуулийн сурагчид дунд сургуульд байхдаа баривч оёж дээлтэй танилцдаг байх шүү.
-Тийм ээ. Манай сургуульд зааж байсанг үй. Харин би дунд сургуулийн наймдугаар ангийн сурагч байхдаа аавын хаа өмсөхөө больсон хуучин дээлийг эвдэж пальто оёж байсан.
-Таны эмээ орос хүн. Бас та бүхэн орос сургуулиар ихэвчлэн хүмүүждэг байсан болохоор орос орны соёлын тухай багагүй мэдэх байх, тийм үү?
-Үгүй ээ. Манай эмээ орос хүн боловч ямар ч монгол хүнээс илүү үндсэрхэг хүн байсан даа. Бурхан бүтээнэ, зээгт наамал хийнэ. Монгол дээл, хувцас, малгайг бүгдийг нь хийдэг уран хүн байсан. Гэртээ зүгээр суудаггүй ажилсаг эмэгтэй. Манай аав, өвөө хоёр ч гэсэн ажлаа хийгээд л сууж байдаг хөдөлмөрч хүмүүс байсан. Энэ зан ч надад нөлөөлсөн байх аа.
-Хийж бүтээх хүсэл байвч шантарч байсан тохиолдол байв уу?
-Шантарч байсан. Сургуулиа төгсөөд хийж бүтээх оргилуун сэтгэлтэй байсан ч тухайн цаг үед ямар ч боломж байгаагүй. Загварын чиглэлээрээ тууштай ажиллана гэж бодож байсан ч СЭЗДС-д сурч өөр мэргэжлээр ажилласан. Дуртай ажлаа хийх хүсэл байсаар л байлаа. Нэг удаа маркетингийн хичээл дээрх нэгэн лекц сонсоод бүх хүсэл мөрөөдлүүдээ биелүүлэх урам авч, загварын ертөнцөд эргэн ирсэн. Сүүлийн таван жил алдсан цаг хугацаагаа нөхөхөөр шаргуу ажиллаж байна.
Өвөө нь нэлээд шүтлэгтэй байсан учраас түүнд Юмжир гэдэг нэр өгчээ. 21 дарь эхийн холбогдолтой энэ нэр нь ч тэр, түүний гараас гарах бүтээл нь ч тэр өвөрмөц гэдгийг уншигч та бүхэн зургаас харсан биз ээ.
Ж.Солонго