Гавьяат тамирчин Б.Наранбаатар, "BRB" компанийн захирал Ж.Энхжаргалан, сэтгүүлч Б.Лодойсамбуу нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй, гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй хэргийг хэвлэлийнхэн цацаж, хүний нэр төр, хуулиар хамгаалагдсан хувийн мэдээллийг дэлгэсэн асуудлыг буруушааж, байр сууриа илэрхийллээ.
Сэтгүүлч Ч.Лодойсамбуу энэ хэргийн материалтай холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой асуудлыг хөндөж, мэргэжил нэгтнүүддээ шүүмжлэлтэй хандаж үзэл бодлоо илэрхийллээ.
Тэрбээр, Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаагийн хувьд сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой асуудал дээр нь бодлоо хэлмээр байна. Хэвлэлийнхэн шалгагдаж буй хэргийн материалаар улстөрчдийн хоорондоо байлддаг хэрэгсэл хийхээ болиоч гэж уриалмаар байна.
Сэтгүүлч гэж хэн юм, дархлагдсан хүн юм уу?
Иргэдийг шүүхээс гадуур ялладаг байдал Эрүүгийн хуулиар хориглогдсон. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэргэжлийн үйл ажиллагаанд шаардлагатай бол ёс зүйн дүгнэлт гаргах үүрэг бүхий Хэвлэл мэдээллийн зөвлөл ажилладаг. Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд “Эх сурвалжийн мэдээллийг нягталж гаргана. Гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл дамжуулахдаа шалгуулагчидтай холбоотой зураг, материалыг нийтлэхгүй” гэх мэтээр тодорхой заасан байдаг.
Хэвлэлийнхэн бид дүрэм журмаа мэддэггүй. Мэддэггүй учир эрх баригчид хэвлэлийнхнийг дураараа ашигладаг болсон. Мөн нэг сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргаж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бөөнөөрөө очоод “Cэтгүүлчийг сулла!” гэж шаарддаг. Сэтгүүлч гэж хэн юм, дархлагдсан хүн юм уу? Шалгагдаж буй энэ хэргийн жишээн дээр бид мэргэжлийн алдаа гаргасан сэтгүүлчдэд хариуцлага хүлээлгэх ёстой. Хүний эрхийн эсрэг ажиллаад эхэлсэн цаг үеэс сэтгүүл зүй мөхдөг юм гэлээ.