БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг “Элчин сайд” буландаа урьж, ярилцлаа. Тэрээр БНТУ-аас манай улсад томилогдон ажиллаж буй арав дахь элчин сайд. Элчин сайд Зафер Атеш эхнэр хүүгийн хамт жил хагасын өмнө Монголд ирж ажиллаж байна.
-Өнгөрсөн Даваа гарагт “Чингис хаан” хаад язгууртнуудын музейн нээлт болж, элчин сайд нар нээлтэд оролцлоо.
-Тийм ээ. Чингис хааны нэрэнд тохирсон музей бүтээжээ. Музейг бүтээхэд оролцсон бүх хүнд баяр хүргэе. Улаанбаатарт ирсэн жуулчдын хамгийн түрүүнд очих ёстой газар болсон гэж бодож байна. Музейд Эртний Түрэгийн хаант улсын үеийн түүхийг илтгэх танхим байгуулсан юм билээ. Культегиний толгойн баримал, Билгэ хааны титэм зэргийг байршуулсныг харсан. Эдгээр нь бидний түүхийн дундын өв соёл юм. Түүхэн дурсгалуудыг илрүүлэх, олон нийтэд таниулан сурталчлах, хадгалан хамгаалахад бид Монголчуудтай олон жилийн турш хамтран ажилласаар ирсэн. Цаашид ч энэ хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно.
Монгол, турк хэл Урал-Алтайн хэлний бүлэгт хамаардаг тул дүрэм, өгүүлбэрийн бүтэц нь их төстэй. Одоо хэр нь эдгээр хоёр хэлэнд адилхан утгатай үгнүүд маш их бий. Бид олон талаар адил төстэй ард түмэн.
Би БНТУ-ын Гадаад харилцааны яаманд 25 дахь жилдээ ажиллаж байна.
-Та Монголд ирэхээсээ өмнө ямар алба хашиж байв?
-Би БНТУ-ын Гадаад харилцааны яаманд 25 дахь жилдээ ажиллаж байна. Монголд ирэхээсээ өмнө Вьетнам, Австрали, Франц, Нидерланд зэрэг улсууд дахь Туркийн Элчин сайдын яаманд албан үүрэг гүйцэтгэсэн. Зарим дипломат албан тушаалтнууд нэг улс эсвэл бүс нутгийн асуудлаар мэргэшсэн байдаг тул тодорхой улсуудад үүрэг гүйцэтгэх нь бий. Би өөр өөр улсад томилогдон ажилласан.
Турк, Монгол найрсаг харилцаатай улсууд. Бидэнд олон ижил төстэй талууд бий. Олон зууны өмнө бид хөрш зэргэлдээ амьдарч байсан тул түүхээрээ холбогдсон ард түмэн. Турк, Монгол Улсын хооронд 1969 онд дипломат харилцаа тогтоосон. БНТУлс Элчин сайдын яамаа Улаанбаатарт 1996 онд нээсэн бол Монголын тал Анкарад 1997 онд нээж байсан түүхтэй. Үүнээс хойш хоёр талын харилцаа идэвхтэй хөгжиж ирсэн ч олон салбарт харилцаагаа өргөтгөхийн тулд хийх ажлууд их бий.
-Туркээс Монголд хэчнээн оюутан ямар чиглэлээр сурч байна вэ?
-Миний мэдэж байгаагаар Монголд сурдаг турк оюутан байхгүй. Харин магистрын зэргээ хамгаалахаар МУИС-д судалгаа хийж буй оюутнууд бий.
-Англиар Турк Улсын нэрийг “Turkey” гэж дууддагийг “Turkiye” болгох санал гаргасан юм билээ. Энэ талаар Та ямар бодолтой байна вэ?
-Бид өөрсдийн үндэстнээ “турк”, газар нутгаа “Туркиеэ” гэж нэрлэдэг. Энэ нь туркуудын амьдардаг газар орон гэсэн утгатай үг юм. “Turkey” хэмээх нэрийг гаднын улсууд бидэнд оноосон. Энэ нэр манай үндэстэн болоод манай улсын талаар ямар нэг утга агуулга илэрхийлдэггүй тул бид эх нэрээ эргүүлэн авсан юм. Бүх үндэстэн өөрсдийнхөө хүссэнээр нэрээ сонгох эрхтэй.
МОНГОЛЫН АРХЕОЛОГИЧИД АНХ УДАА МОНГОЛЫН ГАЗАР НУТГААС ӨӨР ГАЗАРТ
МАЛТЛАГА СУДАЛГАА ХИЙСЭН
-Өнгөрөгч наймдугаар сард хоёр улсад эрдэмтдийн хамтарсан багийн хийсэн археологийн судалгаанууд сайхан мэдээ бидэнд дуулгасан. Туркийн Ван мужийн Чалдыран хотоос Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү хааны зуны ордны туурийг олж илрүүлсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч. Ямар эрдэмтэд илрүүлсэн бэ?
-Турк-Монголын харилцаа олон салбарт хөгжиж байгаагийн нэг нь археологийн судалгааны салбар юм. Монголын археологичид анх удаа Монголын газар нутгаас өөр газарт малтлага судалгаа хийсэн юм. Тэд Туркийн зүүн хэсгийн хилийн газар нутагт орших Ван хотын Чалдыран хэмээх газраас Хүлэгү хааны зуны ордны туурийг олж илрүүлсэн. Энэ судалгааг МУИС, Туркийн Измир Катип Чэлэби их сургууль хамтран хийлээ. Эдгээр их сургуулийн эрдэмтэд хамтран Түрэг судлалын хүрээлэн байгуулсан ба судалгааг тус хүрээлэнгээс хийсэн юм.
-Манай Улсын Номгон гэх газраас олсон олдворыг та бүхэн өндрөөр үнэлж, Монголын нутгаас олдсон, эртний Түрэгүүдтэй холбоотой, гурав дахь чухал олдворт тооцжээ. Хоёрдугаарт, Эртний Түрэгийн Хоёрдугаар Хаант Улсыг үндэслэгч Кутлук Илтэриш хааны бунхныг хаанаас олж илрүүлсэн бэ?
-Монгол Улсын Археологийн Хүрээлэн болон Олон Улсын Түрэг Академийн хамтын ажиллагааны хүрээнд Эртний Түрэгийн Хоёрдугаар Хаант Улсыг үндэслэгч Кутлук Илтэриш хааны гэрэлт хөшөөний цогцолборыг олж илрүүлсэн.
Энэ олдворыг Архангай аймгийн газар нутгаас олж илрүүлсэн юм. Энэ олдвор маш чухал ач холбогдолтой юм Кутлук Илтэриш хааны бунхныг олох хүртэл эртний Түрэг хэлээр “турк”, “турк үндэстэн” гэж бичсэн хамгийн эртний олдвор нь Мэргэн Тоньюкукийн хөшөөний бичээс байв. Энэ бичээсийг 720-725 оны хооронд бичсэн гэж үздэг. Харин Эртний Түрэгийн Хоёрдугаар Хаант Улсыг үндэслэгч Кутлук Илтэриш хааны бунхныг үүнээс 30-40 жилийн өмнө бичсэн гэж эрдэмтэд үзэж байна.
Олон салбарт харилцаагаа өргөтгөхийн тулд хийх ажлууд их бий.
Иймд энэ олдворыг 1897 онд Мэргэн Тоньюкукийн бичээсийг олсноос хойш буюу сүүлийн 125 жилд илрүүлсэн маш чухал олдворт тооцож болно. Гэрэлт хөшөөний бичээс дээр “Түрэг”, “Кутлук Каган”, “Түмэн Түмэн”, “Тэнгри” гэх үгс бичигдсэн байна. Архангай аймгийн Номгон, Туркийн Ван хотод малтлага судалгаа үргэлжилж, өнгөрсөн түүхийг илүү гэрэлтүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Монгол түүх соёлын арвин их баялагтай улс. Ирэх онд ТИКА Налайхын ойролцоо, Баянцогт хэмээх газарт Тоньюкукийн бичээст зориулсан музей барина. БНТУ, Монгол Улсад түүхэн өв дурсгалуудаа хадгалж хамгаалах хүчин чармайлтад нь дэмжлэг үзүүлсээр байх болно.
Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг /ТИКА/ Монголд 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. 2004 онд нийслэлд суурин төлөөлөгчийн газраа байгуулж, өнөөдрийг хүртэл нийт 800 орчим төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тус агентлаг Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсаар байх болно. Өнгөрсөн хугацаанд хийсэн хамгийн том бүтээн байгуулалт нь Орхоны хөндий дэх Хөшөө цайдамын музей болон 45 км авто замын бүтээн байгуулалт юм.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНТУ-Д АЙЛЧИЛНА
-БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп 2019 оны зун манай улсад айлчилсан. Үүнээс хойш томоохон айлчлал хэрэгжсэнгүй. Ойрын хугацаанд ямар томоохон айлчлалууд хэрэгжих вэ?
-Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 13-17-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентопын урилгаар албан ёсны айлчлал хийлээ.
Улсын Их Хурлын даргын айлчлал нь өндөр, дээд хэмжээний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцааг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой.
Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга М.Шентоптой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Мөн БНТУ-ын Үндсэн хуулийн цэцийн дарга З.Арслан, БНТУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, профессор, доктор М.Шекер нартай албан уулзалтууд хийсэн. Монгол, Туркийн бизнес форумд оролцож, худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх яриа, хэлэлцээнд оролцжээ. Айлчлалаас өмнө би Г.Занданшатар даргатай энэ айлчлалын бэлтгэлийг хангах зорилгоор гурван удаа уулзсан.
Туркууд монгол хүн, Монгол Улс, монголын түүх, соёлыг их хүндэтгэдэг.
Ерөнхийлөгчийн айлчлалын тухайд хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2004 онд БНТУ-д айлчилсан. Гадаад харилцааны сайдын хувьд 2015 онд БНТУ-ын Гадаад хэргийн сайд Мэвлут Чавушоглу Монгол Улсад айлчилсан юм.
Цар тахлын улмаас завсарласан хоёр талын, дээд түвшний уулзалтууд эргээд сэргэлээ. Өнгөрсөн сард ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Самарканд хотод хоёр орны Ерөнхийлөгчийн уулзалт үр дүнтэй боллоо.
Мөн БНТУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Вэдат Билгин, Туркийн Үндсэн хуулийн цэцийн Ерөнхийлөгч Зүхтү Арслан нар өнгөрсөн зун эзургаадугаар болон наймдугаар сард тус тус Монгол Улсад айлчилсан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн сард Анкарад айлчлах байсан ч хойшлуулсан. Энэ айлчлал удахгүй хэрэгжинэ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Таип Эрдоганыг Монгол Улсад айлчлал хийхээр урьсан. Тиймээс БНТУ-ын Ерөнхийлөгч ирэх онд Монгол Улсад айлчлах болов уу гэж бодож байна.
-Энэ сарын 15-нд Анкара хотод Турк-Монголын бизнес форум болов. Саяхан хоёр орны төрийн тэргүүн нар ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх талаар ярилцжээ. Энэхүү зорилтод хэрхэн хүрэх вэ?
-Энэ зорилтод хүрэхийн тулд хоёр талын аль аль нь хичээх хэрэгтэй. Ялангуяа тээврийн салбар дахь саадыг арилгах, ачаа тээврийн карго нислэгийг эхлүүлэх шаардлагатай. “Туркиш эйрлайнс” компани УБ-Истанбул-УБ чиглэлд өдөр бүр нислэг үйлдэх хүсэлтэй байдаг.
Одоо тус компани болон МИАТ долоо хоногт тус бүр гурван нислэг үйлдэж байна. Уг нь өдөр бүр нисэх бүрэн боломж бий. УБ-Истанбул-УБ чиглэлд зунөдөрт хоёр ч нислэг үйлдэх боломжтой. “Туркиш эйрлайнс” холбогдох байгууллагуудын зөвшөөрлийг хүлээж байна. Тус компани өдөр бүр нисвэл МИАТ ч мөн ийм давтамжаар нислэг үйлдэх боломжтой. УБ-Истанбул-УБ чиглэлийн нислэгээр манай хоёр улсын иргэдээс гадна гуравдагч орны иргэд ч зорчдог.
“Туркиш эйрлайнс” УБ-Истанбул-УБ чиглэлд өдөр бүр нислэг үйлдэх хүсэлтэй.
Илүү олон жуулчин, хөрөнгө оруулагч авчрахыг хүсэж байвал Монгол руу хийх аяллыг хялбаршуулах ёстой. УБ-Истанбул-УБ чиглэлийн тийз эрэлт ихтэй байна. Өдөр бүр нислэг үйлддэг болсноор хоёр орны аль алинд нь ашигтай. Одоогийн буюу долоо хоногт гурван удаа ниссэнээр “Туркиш эйрлайнс” Монгол руу жилд 42 мянган зорчигч тээвэрлэнэ. Энэ тоог өсгөх боломжтой.
“Туркиш эйрлайнс” хамгийн олон чиглэлд нислэг үйлддэг тул илүү өргөн хүрээнд харах хэрэгтэй. Жишээ нь, Германы 14 хот руу нисдэг. Мөн Германы 14 хотоос Монгол руу зорчигчид ирэх боломжтой гэсэн үг юм. Та Истанбулд буугаад дэлхийн өнцөг булан бүрт шууд хүрэх боломжтой.
Мөн төмөр зам зэрэг тээврийн өөр хувилбаруудыг ч авч үзэх хэрэгтэй. 2020 онд Турк- Монголын худалдааны нийт хэмжээ 40 сая ам.доллар байсан бол 2021 онд 74 сая ам.доллар болж өссөн.
2021 онд Анкара хотод зохион байгуулсан хоёр улсын Эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны хурлаар олон асуудлыг хөндөн ярилцсан юм. Мөн хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсан. Өнгөрсөн зургаадугаар сард Истанбул хотод болсон Бизнес форумд хоёр талаас олон бизнес эрхлэгчид оролцсон.
-Цар тахлын дараа Турк Улс руу аялах Монголын иргэд эрс нэмэгдсэн. Хэчнээн иргэд Турк руу аялсан бэ?
-Энэ онд 26 мянган монгол иргэн Туркт зорчсон. Энэ тоо жилээс жилд өсдөг. Хоёр орны иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог нь давуу тал болдог. Мөн бид иргэддээ Монгол Улсад аялж зочлохыг уриалдаг.
-Туркээс Монгол руу энэ онд хэчнээн жуулчин ирсэн бэ?
-Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр нийслэлийн баруун захад ус цэвэршүүлэх томоохон үйлдвэр барьж байна. Энэ төсөлд турк инженерүүд хамтран ажиллаж байгаа юм. Энэ оны эхний есөн сарын байдлаар 1700 турк иргэн ирж, 1500 нь буцжээ.
-Төгсгөлд нь Та манай уншигчдад Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийн явцын талаар мэдээлэл өгөөч.
-Энэ төсөл нь Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой. 2021 онд болсон хоёр улсын Засгийн газар хоорондын Эдийн засаг-худалдааны хамтарсан хорооны хурлаар энэ төслийн ТЭЗҮ-г боловсруулахад дэмжлэг үзүүлэх болсон. ТЭЗҮ дууссаны дараа бид төслийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцах боломжтой юм.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.