gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Плитаг обойгоор орлуулах болсон гэнэ

Нийгэм
2013-07-16
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2013-07-16
Плитаг обойгоор орлуулах болсон гэнэ
Наадмын маргааш намар гэж хүмүүс ярьдаг. Үүнээс улбаалаад өвлийн бэлтгэлийг намраас хангах хэрэгтэй гэх нь ч бий. Тийм утгаараа намрын бэлтгэлээ базаах гэсэн хүмүүс барилгын материалын дэлгүүрүүдээр холхилдоно.

Амралтын улирал эхэлж байгаа учраас зуслангийн байшингаа засаж тохитой амрахыг хүсэхийн зэрэгцээ өвлийн сууцаа ч засах ажилд хэдийнэ оржээ. Ийм учраас барилгын материалын үнэ ханш, үйлчилгээний талаар хүргэхээр барилгын материалын гол цөм болсон 100 айлыг зорилоо.

Обойны сонголт улам ихэсч байгаа ажээ

Эхний дэлгүүрт ороход хүмүүс обойг их сонирхож байв. Обойн тасгуудад хулдаасан, гоёлын, цаасан, гээд төрөл бүрээр нь обойг өржээ. Мөн эдгээр обойнууд Хятад, Солонгос, Герман зэрэг улсын олон төрлийнх ажээ.

Хэмжээний хувьд өргөн нь 50 см, 80 см бөгөөд урт нь 10 болон 15.6 метр байдаг аж. Үнийн хувьд 10 метр урттай хятад обой нэг боодол нь 10-13 мянган төгрөг, орос обой 13-18 мянган төгрөг бол герман обой 20 мянган төгрөгөөс дээш үнээр худалдаалагдаж байгаа юм байна. Олон ширхэгээр нь авах тохиолдолд энэ үнэнээс буурахыг ч худалдаачид хэлж байсан юм.

Харин обой наах цавууг 10-15 мянган төгрөгөөр зарж байв. Сонирхуулахад том цавуугаар таван боодол обой, жижиг цавуугаар гурван боодол обойг наадаг гэнэ.

Мөн сүүлийн үед хүмүүс гал тогооны өрөөний ханандаа плита наахыг төдийлөн сонирхохгүй болж байгаа ажээ. Харин түүнийг плита мэт харагдуулдаг, байнга угааж байсан ч усанд муудахгүй обойгоор орлуулах болжээ.

Энэ үеэр зарим худалдаачид “Обой жилээс жилд л боловсронгуй, энгийн хэрэглээнд ойртож байгаа" гэсэн юм.

Хэрвээ орчин үеийн дизайнаар гэрээ гоёхыг хүсвэл 100 айлын обойн дэлгүүрээс загвар, хийцээс нь хамаараад тус обойг нэг боодлыг нь 13-35 төгрөгөөр худалдан авч болох нь.

Тод өнгөтэй шал моод болжээ

Цаашлаад паркетан шалыг сонирхов. Усанд хөөдөггүй, өнгө алдахгүй хэмээх худалдагчид паркетан шалын өнгө, хэлбэрийн өргөн сонголттойгоор өржээ. Тэдний ярьж буйгаар бол энэ жил худалдан авагчид хар өнгө давамгайлсан шалыг сонгож байгаа гэнэ.

Шалны хэмжээний хувьд 12*80 см-ийн болон 45*80 гэх мэт олон төрөл байх аж. Хятад шалны үнэ 11-16 мянган төгрөгийн ханштай байгаа бол герман нь 18-27 мянган төгрөгийн үнэтэй байсан юм.

Иргэдийг сонирхлыг татсаар байгаа өнгөлгөөний хавтан

Иргэдийн дунд гадна өнгөлгөөний хавтан их эрэлттэй байгаа аж. Үнийн хувьд дулаалгатай нь нэг м.кв нь 30-40 мянган төгрөг, дулаалгагүй нь 12-18 мянган төгрөгөөр зарагдаж байсан юм.

Тус хавтангууд нь металл гадаргуутай, 16 мм зузаантай полиуретан дулаалгатайгаас гадна чийг тусгаарлалтын тугалган цаастай аж. Ийм учраас 24 см-ийн тоосгон ханатай ижил хэмжээний дулаан хадгалах чадвартай ажээ. Үүнээс гаднаас чийг нэвтрүүлэхгүй, дотроосоо дулаан алдахгүй гэсэн юм. Харин дотор хавтангийн хувьд нэг м.кв 8-23 мянган төгрөгний үнэтэй зарагдаж байгаа гэнэ.

Тоосгон, блокон гээд төрөл бүрийн хананд тогтоох боломжтой ажээ. Мөн тус хавтан дээрээс обой болон гоёлын эмульсээр будаж болдог давуу талтай аж.

Үеийн үед хэрэглээнд байх “будаг”

Өмнө нь хүмүүс будгийг төмөр, модон цонх, хаалга гэх мэт зүйлсийг л буддаг байсан гэлцдэг. Харин одоо энэ зарчим өөрчлөгджээ. Байрны дотор заслын интьерээр өөрчлөгдсөөр байгаа энэ үед дотор заслыг гоёлын будгаар хийж болж байгаа ажээ.

Гоёлын будаг нэг кг нь арван мянган төгрөгөөс эхэлж байгаа гэнэ. Харин энгийн будаг нэг килограмм нь 2300 төгрөг байв. Замаск 25 кг-ын савалгаатай нь 4500 төгрөг, 30 кг-ын савалгаатай нь 6500 төгрөгийн үнэтэй байсан юм.

Цонх гэрийг чимнэ

Цонх үйлдвэрлэгчид вакум цонхийг модон болон хуванцар хүрээтэй гэх хоёр төрлөөр хийж байгаа аж. Хэлбэр хэмжээнээсээ хамаараад үнэ нь өөрчлөгдөх талаар үйлдвэрлэгчид хэлж байсан юм.

Стандарт хэмжээгээр хийлгэхэд хуванцар хүрээтэй вакум цонх материалаасаа хамаараад нэг м.кв нь 75-145 мянган төгрөгийн зардал гаргах нь. Харин модон хүрээтэй цонх нэг м.кв нь 520-700 мянган төгрөгийн үнэтэй байсан юм.

Засвар үйлчилгээ

Хавтгай дээврийг стандартын дагуу уур тусгаарлах үе, дулаалгын керамзит, хөөсөн, налуу гаргах, ус тусгаарлах үе, парапетын хамгаалалт гэсэн бүтэцтэйгээр иж бүрэн хийж өгдөг байгууллагууд байдаг байна. Ингэж хийж өгөхөд нэг м.кв 40-60 мянган төгрөгийн үнэтэй байдагаж.

Мөн төмөр дээврийг зураг төслийн дагуу м.кв-ыг нь 30-70 мянган төгрөгөөр хийж өгдөг байна.

Манай улсад хар цаасан буюу хавтгай дээврийг өргөн хэрэглэдэг гэнэ. Гэвч сүүлийн үед эрс тэс уур амьсгалтай манай улсын нөхцөлд тохирохгүй хуйлмал материалаар, эсвэл стандартын дагуу бус хийсэн дээвэр 1-2 жилийн дараа ус нэвчих, гоожих дутагдал их гарч байгаа аж.

Энэ нь хүйтний улиралд хуйлмал материал хар цаас, түүний наалт хөлдөж, хагарал үүсэн, ховхордгоос шалтгаалдаг гэнэ. Харин үүнийг барилгын ажил хийдэг байгууллагууд нэг м.кв-ыг нь 40 мянган төгрөгөөр засах үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ.

Төмөр дээврийн цоорсон, зөрүүлэг муудсан, хадаасны нүх гарсан хэсгүүдийг металл дээр сайн наалддаг хөлдөж, ховхордоггүй зориулалтын материалаар шавж, нөхөж засварлах үйлчилгээг ч давхар хийж гүйцэтгэдэг гэнэ. Үнийн хувьд хэмжээнээсээ хамаараад 70 мянган төгрөгөөс дээш байдаг байна.

Г.Булганаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан