Бизнесийн байгууллагууд зөвхөн санхүүгийн үзүүлэлтдээ анхаарахаас илүүтэйгээр ирээдүй хойч үедээ үлдээж буй асуудлуудыг шийдвэрлэхэд гар бие оролцон, БОНЗ (байгаль орчин, нийгэм, засаглал)-ын тогтолцоог бүтээлцэхэд түүчээлэн оролцох шаардлагатай болж байгааг дэлхий нийтийг хамарсан цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхий нийтийн хямралт нөхцөл байдал бидэнд маш тодорхой харуулж байна.
Иймд М-Си-Эс Групп энэхүү үүрэг хариуцлагаа ухамсарлаж, жил бүр тогтмол нийтэлж ирсэн нийгмийн хариуцлагын тайлангийн цар хүрээг өргөтгөж, байгаль орчин, нийгэм, засаглалын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа хэмжин үнэлсэн Тогтвортой хөгжлийн анхны тайлангаа олон нийтэд танилцууллаа.
Тогтвортой хөгжилд нийцсэн бизнесийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл, ажилчид болон харилцагч, ханган нийлүүлэгчид болон нийгмийн бүлгүүдэд чиглэсэн бодлого, сайн дурын үйл ажиллагаа, хамтын ажиллагаа болон нийгмийн хариуцлага зэрэг ажлаа бид энэхүү тайлангаар танилцуулахыг зорьсон юм.
М-Си-Эс Группийн зарим компани хүлэмжийн хийн тооллогыг анх удаа хийж, ялгарлаа бууруулах арга хэмжээг авч эхэлсэн нь тайлант онд хэрэгжүүлсэн онцлох төслүүдийн нэг байсан бөгөөд цаашид “Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 онд 22.7 хувиар бууруулах” зорилтод тодорхой хувь нэмэр оруулахаар зорин ажиллаж байна.
Мөн “Эрчим хүчний хэмнэлтийн тухай” хууль, эрчим хүчний хэмнэлтийн талаарх зохих журмуудын дагуу аудит хийлгэж, үүрэг хүлээн ажиллаж байгаа ба 2021 онд эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг суурилуулах, хөргөлтийн системийн сайжруулалт, дулаан алдалтыг бууруулах ажлуудыг хийж гүйцэтгэн эрчим хүчний хэрэглээг тодорхой хэмжээнд хэмнэлээ. Түүнчлэн түгээлтийн автомашины маршрутыг GPS систем ашиглан зөв зохион байгуулж, EURO-5 дизель хөдөлгүүрт шилжүүлж эхэлснээр түлшний хэрэглээг бууруулахаар зорьж байна.
Бид 2020 онд олон улсад тэргүүлэгч хөрөнгө оруулалтын сан болох Cerberus Capital Management компанитай түншилж, зарим бизнесээ нэгтгэн олон улсад болон дотооддоо нээлттэй хувьцаат компани болох эхлэлээ тавьсан нь бизнесийн өсөлтөө нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн чиг баримжаатай улам бүр нийцүүлэн ажиллахад нэгэн чухал алхам болж байна.
Та дээрх болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг М-Си-Эс Группийн Тогтвортой хөгжлийн тайлангаас уншаарай.