gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
GoGo Cafe

Марк Кэйниг: Бидний хийсэн судалгаагаар монгол ээж аавуудын 10 хүрэхгүй хувь нь хүүхэдтэйгээ өдөр бүр ном уншдаг

Б.Эрдэнэчимэг
GoGo Cafe
2022-10-23
440
Twitter logo
 
Б.Эрдэнэчимэг
440
Twitter logo
GoGo Cafe
2022-10-23

Азийн сан 1990 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсад төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд Засгийн газрын урилгаар Монгол Улсад үйл ажиллагаа хэрэгжүүлж эхэлсэн анхны олон улсын хөгжлийн төрийн бус байгууллагуудын нэг. Бид энэ удаагийн булангаар тус сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Марк Кэйнигтэй ярилцлаа.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу.
-Намайг Марк Кэйниг гэдэг. Би Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр тав дахь жилдээ ажиллаж байна. Олон улсын хөгжлийн чиглэлээр 15 жил ажилласан туршлагатай. Ихэнхдээ Азийн санд ажилласан. Хотын засаглалын зөвлөх үйлчилгээ, стратеги төлөвлөлт зэрэг бүс нутгийн чиглэлээр тус сангийн 18 салбар оффист ажилласан.

Би Америкийн иргэн ч амьдралынхаа ихэнх хэсгийг хилийн чанадад өнгөрөөсөн. Дунд сургуульд байхдаа Герман, Англи, Швейцарт амьдарсан. Их сургуулиа төгссөний дараа Хятад, Тайланд, Японд амьдарсан. Манайх таван настай охинтой. Охин маань миний амьдралын хамгийн чухал хэсэг.       

-Та хүүхэд насныхаа тухай бидэнтэй хуваалцаач. Хаана сурч төгссөн бэ?
-Би Миссури мужийн Мидвестд төрсөн. Намайг арван настай байхад ээж маань ажлаа өөрчилж, дипломатч болсон юм. Ээж тухайн үед 40 орчим настай байсан, шалгалт өгч тэнцээд шинэ албан тушаалд томилогдсон нь бидний хувьд сонирхолтой өөрчлөлт болсон. Ингээд манайх Герман, дараа нь Швейцар руу нүүсэн. Би ахлах сургуулиа Швейцарт төгсөөд, Америк руу буцаж, Балтимор хот дахь Жонс Хопкинсийн Их сургуульд улс төр судлалаар сурч төгссөн. Дараа нь магистрт суралцахаас өмнө Хятадад ирж, дөрвөн жил багшилсан. Магистрын зэргээ олон улсын хөгжил, олон улсын харилцааны чиглэлээр Тафтсын Их сургуульд хамгаалсан.          

-Та 4 жил Улаанбаатар хотод амьдарчээ. Хотын хаана очих илүү дуртай вэ?
-Улаанбаатар хотын онцлог нь байгальд ойрхон. Хотоос гарахад л сайхан байгаль угтдаг. Хотын төвөөс хойд зүгт 45 минутын зайд байрлах "Сэлбэ голын эх"-д очих дуртай. Тус газар нь орон нутгийн хамгаалалттай газар юм. Горхи дагуу байрлах жижигхэн хэсэг нь үзэсгэлэнтэй, олон хүн очдоггүй газар. Азийн сангаас нийслэлийн Байгаль орчны газартай хамтран тухайн газарт уулын явган зам тохижуулахаар очиход надад их таалагдсан. 

Арван жилийн өмнөхтэй харьцуулахад Улаанбаатарт олон үйлчилгээний газрууд нээгдсэн, хооллох, дэлгүүр хэсэх, хөгжим сонсохыг хүсвэл олон сонголттой болсон. Эхнэр, охин бид гурав өөр өөр зоогийн газарт очих дуртай. Мексик, Итали зоогийн газрууд гайхалтай амттай хоолтой. Бид Терраза шиг гаднаа суудалтай газарт очих дуртай.

Улаанбаатар алхахад тааламжтай хот. Хотын төвд өвөрмөц архитектор бүхий, түүхэн барилгууд их. Иймд би гаднаас ирсэн хүмүүст машинд суулгүй, алхаж хотын түүхтэй танилцахыг зөвлөдөг.

-Та Суурин төлөөлөгч болохоосоо өмнө Монголд олон удаа иржээ. Монгол орон, Монголчуудын ямар зан чанар танд таалагддаг вэ?
-Суурин төлөөлөгчөөр томилогдохоос өмнө би 30 гаруй удаа Монголд ажиллахаар ирсэн. Энэ хугацаанд Монгол Улсын талаар илүү ихийг танин мэдэх болсон. Монгол гайхамшигтай сайхан улс. Монголын хөгжлийн талаарх нээлттэй, илэн далангүй ярианууд  миний сонирхлыг их татдаг. Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил ч энэ сэдвээр илэн далангүй, ярилцаж, шинэ санаануудаа уралдуулдаг. Мөн би монгол залуучуудаар бахархдаг. Тэд чадварлаг, өсөн хөгжих хүсэлт эрмэлзэл дүүрэн,алсыг харж томоор сэтгэдэг, тэдэнтэй хамтран ажиллахад таатай байдаг.

Зан соёлын хувьд, мөн эрс тэрс цаг агаартай, далайд гарцгүй гэх мэт олон сорилтууд бий ч Монголчууд эдгээр бэрхшээлд бууж өгдөггүй, тэсвэр тэвчээртэй хүмүүс. Бусдад үлгэр дуурaйл болохуйц энэ зан чанарыг нь би хүндэлдэг. Амьдралынхаа нэг хэсгийг Монголтой холбоотой өнгөрүүлж байгаадаа бахархдаг.  

-Та ажлаа танилцуулаач. Суурин төлөөлөгч ямар үүрэг хүлээдэг вэ? 
-Азийн сан Монголд 30 гаруй жилийн хугацаанд олон төсөл хөтөлбөрийг үе үеийн Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн. Миний өдөр тутам хийдэг ажлууд харилцан адилгүй, өргөн хүрээтэй. Засгийн газар, санхүүжүүлэгчид, хамтрагчид, иргэний нийгмийн байгууллагууд болон төслийн үр шимийг хүртэгчидтэй байнгын харилцаа холбоотой байдаг.

Би ихэнх цагаа бусдыг сонсоход зарцуулдаг. Тэдэнд тулгарсан бэрхшээл, эрэлт хэрэгцээг сонсож, Азийн сан хэрхэн дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах талаар төлөвлөдөг юм.

Манай оффист 40 хүн ажилладаг. Ихэнх цагийг ажилтнуудаа удирдлагаар хангаж, санхүүгийн зөв менежмент, зөв чиглэлд зөв алсын хараатай ажиллах, ажлууд төлөвлөсний дагуу хийгдэж байгаа эсэхийг, шинэ эрэлт хэрэгцээнд уян хатан хандаж байгаа эсэхийг хянадаг. Багаа идэвхжүүлэх, асуудлыг шийдэх, туслах зэрэг ч багтана. Мөн ажлын маань дараагийн чухал хэсэг бол төслүүдэд санхүүжилт олох. Бид санхүүжилтийнхээ тодорхой хувийг өөрсдөө хариуцдагаас гадна хамтран бусад байгууллагуудын хамт тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Монголд үр ашигтай төсөл хэрэгжүүлэхийн тулд олон шинэлэг санаа гаргаж, хамтрагчидтайгаа ярилцсаны дараа хөрөнгө босгоно. Ерөнхийдөө суурин төлөөлөгч хурдасгагчийн үүрэгтэй гэхэд болно. Азийн сан амжилттай ажиллаж, шилдэг санаануудыг бодит болгон хэрэгжүүлдэг. Монголд ямар ажлуудыг, хэрхэн хийх шаардлагатайг тодорхойлж, бага  боловч дэмжлэг үзүүлэхийн тулд би маш их цагийг сонсох, ярилцахад зарцуулдаг.

-Та бүхэн зөвхөн нийслэл рүү төвлөрч ажилладаг уу?
-Бидний ихэнх үйл ажиллагаа Улаанбаатарт төвлөрдөг. Гэхдээ хэрэгжүүлж буй төслөөс хамаардаг юм. Жишээ нь, Өвөрхангай аймагт манай Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн салбар бий. Хууль бус уул уурхайн эсрэг төсөл орон нутаг руу түлхүү анхаардаг. Сэлэнгэ аймагт манай баг ажиллаж байна. Ихэнх төслүүд үндэсний хэмжээнд хэрэгждэг. Засгийн газартай хамтран ажилладаг тул нийслэлд түлхүү цагийг өнгөрүүлдэг. Гэхдээ төслүүдээс хамаарч жил бүр өөрчлөгддөг. Зарим үед орон нутаг рүү чиглэсэн төсөл илүү боловч зарим үед бага байх тохиолдол бий. Аль болох улс даяар, үндэсний хэмжээнд үр дүнгээ өгөх ажил хийхийг эрмэлздэг.

-Одоо ямар төсөл  хэрэгжүүлж байна вэ?
-Одоо бид таван салбарт анхаарал хандуулж байна. Нэгдүгээрт, сайн засаглал болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх. Бид Засгийн газартай хамтран бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Үүнд ил тод байдал, хариуцлагын тогтолцоо, төрийн үйлчилгээний чанарыг хэрхэн сайжруулах талаар бодолцоно.

Хоёрдугаарт, хотын засаглалыг сайжруулах. Бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулж чанар, хүртээмжийг бүх шатанд сайжруулах, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зэрэг чухал сэдвийн хүрээнд ажиллаж байна.        

Гуравдугаарт, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх. Азийн сан Монгол жендэрийн эрх тэгш байдлыг хангасан манлайлагч улс болоход нь урт хугацаанд хамтран ажилласан түүхтэй. Одоо бид эдийн засгийн чадавхыг бэхжүүлэхэд буюу гарааны бизнесээ эхлүүлж буй эмэгтэйчүүдийг дэмжиж, ажиллах хүчинд эзлэх эмэгтэйчүүдийн хувийг өсгөхөд чиглэн ажиллаж байна. Эл чиглэлээр бид Жендэрийн үндэсний хороо, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтардаг.

Дөрөвдүгээрт, байгаль орчныг хамгаалах. Цаг уурын өөрчлөлт, хог хаягдлын менежмент, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр жижиг төслүүд хэрэгжүүлж байна. Түүнчлэн хууль бус уул уурхайн улмаас уул, ус бохирдон сүйдэж байгааг шийдэх хууль зүйн зохицуулалт, хяналтыг сайжруулахад чиглэж байна.

Тавдугаарт, Азийн сан ном болон ном уншихтай холбоотой чиглэлээр олон жилийн турш ажиллаж байна. Монголд 30 жилийн өмнө бидний анхны хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөрүүдийн нэг нь англи хэл дээрх  номууд хандивлах зорилго бүхий “Азид зориулсан ном” хөтөлбөр юм. Улс даяар ном хандивласан, одоо ч тодорхой хэмжээнд хандивладаг. Гэхдээ энэ хөтөлбөр өөрчлөгдөж, эх хэл дээрх ном буюу Монгол хэл дээрх ном рүү чиглэх болсон юм.

Бид залуу уншигчид руу анхаарал хандуулж байна. Өөрөөр хэлбэл 0-5 насны хүүхдүүд рүү чиглэж, насан туршийн номд дурлагч болгохыг зорьсон. 0-3 насны хүүхдийн тархи маш хурдтай хөгждөг. Тэдэнтэй хэдий чинээ олон үгээр ярилцана, хүүхдийн хөгжилд тэр хэрээр сайн нөлөөтэй. Үүнийг нь дэмжих хамгийн тохиромжтой хэрэгсэл бол ном.

Хүүхэд багаасаа номтой нөхөрлөснөөр сурлагын амжилт,  бие сэтгэлийн хөгжил гэх мэт маш олон үр өгөөжтэй. Иймд манай гол санаачилгуудын нэг “Хамтдаа уншицгаая” төсөл хэрэгжиж байна. Энэ төсөл өнгөц харахад хөнгөн, хөгжилтэй санагдах ч судалгаагаар хүүхдэд тогтмол ном уншиж өгснөөр хүүхдийн IQ зургаан нэгжээр өсдөгийг тогтоосон. Энэ багахан өөрчлөлт олон хүүхдийг хамарвал улс орны эдийн засгийн өсөлт, бүтээмж, хүүхдийн сурлагын амжилтад ч сайнаар нөлөөлнө.

-“Хамтдаа уншицгаая” төслийнхөө талаар танилцуулна уу. Азийн сан яагаад энэ төслийг хэрэгжүүлэхээр болов. Төслийн хүрээнд ямар ажлууд хийх вэ?
-Энэ төсөл маань урт хугацааны хамтын ажиллагаа болоод хэрэгцээнд тулгуурлан төлөвлөгдсөн юм. Үндсэндээ “Хамтдаа уншицгаая” төсөл нь 30 жилийн хугацаанд хэрэгжиж ирсэн “Азид зориулсан ном” хөтөлбөрийн шинэчилсэн хувилбар гэж ойлгож болно. Бид Монгол Улсад ямар бэрхшээл тулгарч байна вэ, хэрэгцээ хаана байна вэ? гэх асуултуудыг урдаа тавьж эхэлсэн юм.

Хэрхэн энэхүү хөтөлбөрөө сайжруулах талаар судлах явцад дийлэнх эцэг эхчүүд хүүхдэд уншихыг заах нь сургуулийн буюу багш нарын үүрэг гэсэн ойлголттой байдгийг олж мэдсэн. Номын бусад ашиг тус буюу үгийн сан баяжуулах, хүүхэдтэйгээ хамтдаа цагийг өнгөрөөх талаар хангалттай мэдээлэлгүй байсан.

Мөн нэгдүгээр ангид элсэгчдийн зарим нь сургуулийн бэлтгэл муутай байдгийг мэдсэн. Энэ нь зарим талаараа сургуулийн өмнөх боловсрол, эцэг эхчүүдтэй холбоотой. Энэхүү ажиглалт дээр суурилж бид номтой холбоотой энэхүү хөтөлбөрөө өөрчлөхөд хүргэсэн юм.

Азийн санд хийх ёстой зүйлсийн жагсаалт гэж байдаггүй харин бид эхлээд сонсож, судалсны үндсэн дээр юуг хийх ёстойг төлөвлөн гаргадаг юм. Дараа нь бид төлөвлөж буй ажилтай маань зорилго нэгдэх хамтрагчаа олдог. “Хамтдаа уншицгаая” төсөл маань эцэг эх, асран хамгаалагчдыг бага насны хүүхдэдээ, ялангуяа 0-3 настай хүүхдэдээ, шинэлэг байдлаар хамтдаа ном уншиж эхлүүлж чадвал амжилтад хүрэх боломжтой юм.

Хүүхдийн тархины хөгжлийн талаарх судалгаанд тархины 80 хувь нь 0-3 насанд хөгжсөн байдгийг нотолсон байдаг. Асран хамгаалагчдын дийлэнх нь номыг хүүхдэд уншиж сургахын тулд л уншуулдаг гэсэн ташаа ойлголттой байдаг. Ном уншихын ач холбогдлын талаарх ойлголт дутмаг байгаа юм. Хүүхэдтэйгээ хамт суугаад ном уншиж өгөхөд нэн тэргүүнд хүүхдийн хэл ярианы хөгжил яригдана, энэ нь оюун ухааны хөгжилд нөлөөлнө.

Хүүхэд олон үг сонсож өссөнөөр олон үгийн баялагтай болж энэ нь эргээд тархины хөгжил, үгийн сангийн баялаг нэмэгдэх, дэлхий ертөнцтэй танилцах алхмуудыг тавьж өгдөг. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхэдтэйгээ хэдий чинээ цаг гарган ном уншиж өгөх эсвэл тоглоомоор тоглоно төдий чинээ хүүхэд өөртөө итгэлтэй болох, илүү санаачилгатай сэтгэн бодох чадвартай болох, мөн эрүүл гэр бүлийн харилцааг дэмжинэ.

Хэдий нялх байсан ч хүүхэд ном дээрх өнгө, хэлбэрийг харж ялгаж чадна. Энэ нь түүний нүдний хөгжилд тустай. Харсан зүйлээ ойлгохын тулд нярайн тархи илүү ачаалалтай ажилласнаар тархины хөгжилд нь эергээр нөлөөлдөг. Энэ үйл явц урт хугацаанд үргэлжилбэл илүү үр дүнтэй болно.  

Иймд ээж аавуудын номтой холбоотой буруу ойлголтыг засахыг хүсэж байна. Хүүхдэд уншихад заах нь гол зорилго биш харин цагийг хөгжилтэй өнгөрүүлж давхар хүүхдийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах нь чухал юм. Ээж аавууд хүүхэдтэйгээ хамт хөгжилдөн, түүнийг сайн уншигч болоход нь чиглүүлж чадна. Ном бол гайхалтай зэвсэг. Хүүхэдтэйгээ байнга ярилцахын сацуу ном уншиж өгвөл хэл ярианы хөгжилд нь ч тустай. Бид өдөр тутам цөөн үгийг давтаж ярьдаг тул хүүхдийн үгийн сан баяждаггүй. Харин ном энэ үүргийг сайн биелүүлж чадна. Ном хүүхдэд шинэ үг, шинэ санаа зэргийг танилцуулдаг.

Хоёрдугаарт, бага насны хүүхдүүдэд дэлхий гэж юу болох, яагаад бид сэтгэл хөдлөлтэй байдаг гэх мэт олон асуултад ном бидний өмнөөс хариулж, аливаа зүйлийн учир шалтгаан, үр дагаврыг тайлбарлаж өгдөг. Хүн ийм үйлдэл хийвэл хариу нь ийм байдаг гэдгийг заадаг. Мэдээж ном нь энэ бүхнийг заах цорын ганц арга биш. Та үлгэр ярьж өгч болно. Энэ нь мөн адил гайхалтай нөлөөг өгч чадна. Ажлын урт өдрийн орой гэртээ ирээд 15 минут үлгэр ярьж өгөх нь зарим хүнд хэцүү санагдаж мэднэ. Гэхдээ ном унших нь хөгжилтэй бөгөөд анхаарлаа төвлөрүүлэхэд ач тустай. Гар утсаа тавиад, хийж буй зүйлсээ орхиод хүүхдэдээ л анхаарна. Энэ нь үлэмж нөлөөг авчирна.

Бид яагаад 0-3 насны ангиллыг сонгосон вэ гэвэл номыг хүүхдэд уншиж сургахын тулд хэрэглэдэг гэх буруу ойлголттой хамааралтай юм. Ном амьдралыг хөтлөх чиглүүлэгч бөгөөд хүүхдийг хорвоо ертөнцийн өөр өөр үзэл бодол, өнгө, хэлбэр мөн баяр хөөр, гуниглал гэх мэт сэтгэл хөдлөлтэй ч танилцуулна. Энэ мэтээр дурдвал номын нөлөө их. Хүүхэд хэдий чинээ багаасаа ном уншиж эхэлнэ, насан туршдаа сайн уншигч болдог.  Манай хүүхэд одоо 6 эсвэл 7 настай, оройтжээ гэж битгий бодоорой.

Иймээс энэхүү төслөө хэрэгжүүлэхдээ бид их баяртай байгаа. Ихэнх бага боловсролын чиглэлээр хэрэгжиж буй хөтөлбөрүүд сургууль болон сургуулийн өмнөх боловсрол, багш нар юу өгч чадах гэдэгт төвлөрдөг бол бид эцэг эх, асран хамгаалагчид руу анхаарч, тэднийг бага насны хүүхэдтэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлэх тал дээр төвлөрдөг. Хүүхэд багаасаа номтой нөхөрлөж эхэлснээр тухайн хүүхдийн сайн сайханд эергээр нөлөөлнө гэдэгт бид итгэлтэй байна. Олон судалгаагаар ном уншдаг хүмүүс илүү жаргалтай байдаг гэдгийг нотолсон байдаг. Ер нь хөгжил нь мөнгөний тухай бус, хүн өөрөө хөгжих тухай ойлголт юм. Хүн бүрд өөрийгөө хөгжүүлэх, амьдралдаа сэтгэл хангалуун явах боломж байх ёстой.

“15 минут” нь төслийн “Үлгэрийн цаг” аяны уриа юм. Та өдөрт хоёр цаг уншвал маш сайн. Арван минут уншвал огт уншаагүйгээс дээр. Ээж аавууд өдөрт 15 минут хүүхдэдээ ном унших цагийг гаргах боломжтой байдаг бөгөөд энэ утгаараа ч амлалт өгч чадна. Өнөө үед хүмүүс зав муутай, эдийн засгийн хүнд үед зарим нь хоёр ажил хийж байгаа зэргийг бид ойлгож байна. Замын түгжрэлд илүү цаг өнгөрөөж байгааг бүгд мэднэ, түүний сацуу ухаалаг утастайгаа хамт байдаг хугацааг бодвол 15 минут богино юм.        

Өдөр бүр хүүхдэдээ 15 минутын “хөрөнгө оруулалт” хийснээр та хүүхдийнхээ амьдралыг өөрчилж чадах уу гэвэл ихэнх эцэг эхчүүд ном чадна гэнэ. Гэхдээ ээж аавуудад энэ талаар сануулж, тэднийг дэмжих хэрэгтэй, харилцан ярилцах хань хэрэгтэй. Хэрвээ би жаахан хоцрох ч юм уу хүүхдэдээ уншихаа болих үед “Алив ээ, энэ ямар чухал билээ!” гэх урам өгөх нөхөд хэрэгтэй. Түүнчлэн хүүхдэдээ ном уншиж өгөхөд хүүхдэд маань сонирхолтой хөгжилтэй байх нь чухал.

Иймд “Үлгэрийн цаг” аян хүүхдэдээ үлгэр уншиж өгөхийг ээж аавуудад сануулдаг, нэгтгэдэг, ард хоцорсон нэгнээ урагшлахад ч туслах зорилготой. Бусдыгаа харсан хүн үлгэр дуурайл авч, сэдэл төрдөг шүү дээ. Хүн бүр эргэн тойрны хүмүүстэйгээ энэ талаар ярьж, амлалт авбал цаашлаад олон гэр бүлд нөлөөлж, хүүхдүүдийн ирээдүйн төлөө сайхан алхам болно гэж найдаж байна.

Зарим судалгаагаар өдөр бүр 3 ном уншиж өгсөн хүүхдийн эхний 5 жилд нэг сая гаруй үг сонсож сурсан байдаг бөгөөд энэ нь хүүхэд сургуульд ороход бэлэн болсон байдаг гэсэн үг. Өдөр болгон ном уншсан бага насны хүүхэд 20 хүртэл тоолж, нэрээ ч бичиж чаддаг болсон байдаг. Иймд бид хүмүүсийг багахан ч болов энэхүү зорилгыг өөртөө тавьж тэрийгээ ч бусадтайгаа хуваалцаасай гэж хүсэж байна. Бид Монголын олон гэр бүл хүүхдийнхээ ирээдүйн төлөө цаг гаргаж, улмаар улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэдэг.

Энэхүү төслийн маань оролцогч болгон итгэл үнэмшилтэй нэгэн гэж би боддог. Миний хувьд гэртээ хариад 5 настай охиндоо ном унших шиг аз жаргалтай мөч үгүй. Охинтойгоо хамтдаа ном уншиж байсан дурсамж минь миний энэ амьдралын хамгийн гайхалтай мөчүүдийн нэг юм. Бусад гэр бүлүүд надтай адил номын үр шимийг хүртээсэй гэж хүсдэг. Манай ажилтнууд, манай аяныг хэрэгжүүлж буй Whyze агентлаг зэрэг хамтрагчид хүүхдүүддээ ямар ном уншиж байгаа мөн ямар үр дүн гарч байгааг олон ч  удаа сонсдог. Иймээс тэрхүү туршлагаасаа бусадтай хуваалцаж бүгд нэг нэгнээ дэмжээсэй гэж хүсдэг.

Технологийн хөгжлийн энэ үед утсаа унтраагаад төвлөрлөө нэг зүйл рүү хандуулахад хэцүү болсон. Гэхдээ ном болон үлгэр нь гайхалтайгаар хүнийг дэлгэцээс холдуулж чаддаг юм. Ном нь хүнийг хаана ч аваачиж чадах бөгөөд энэ цаг үед, ийм мөч бүхэн хүн болгонд хэрэгтэй санагддаг. Саяхан сурталчилгааны видео бүтээсэн юм. Ажил ихтэй амьдралын хажуугаар бяцхан үүрдээ цаг гаргах мөч бараг л бясалгал хийж буй тайван сайхан орчныг бүрдүүлж байгаа тухай юм. Энэхүү орчныг бүрдүүлэгч гол хэрэгсэл нь мэдээж ном юм.

-Энэхүү аяныг хэзээнээс эхлүүлсэн бэ?
-Бид төслийн аяныг хэдхэн сарын өмнө эхлүүлсэн. Төсөл маань өнгөрсөн жил хэрэгжиж эхэлсэн. Бид гэр хорооллын хэсэг газарт тухайн хороонд оршин суудаг эцэг эх, бага насны хүүхэд рүү түлхүү чиглэсэн төслийг Гэр Өргөө ТББ болон Монголын Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг ТББ хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Whyze агентлагтай хамтран төслийн аяныг хэрэгжүүлж байна.

Түүнчлэн бид 0-5 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид дунд суурь судалгаа хийхэд 10 хүрэхгүй хувь нь хүүхдэдээ өдөр бүр ном уншиж өгдөг гэдгийг мэдсэн. Иймд энэ чиглэлээр хийх ажил их болно. Бид түүнчлэн бодлогын түвшинд холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаа, үүнд цэцэрлэг, эмнэлэг, болон бага насны хүүхдэд ном уншихыг дэмжиж буй байгууллага орно.

-Төслийг хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна бэ?
-Монгол хэл дээр хэвлэсэн, сайн чанарын ном хангалтгүй байгаа нь бидэнд тулгарч буй нэг бэрхшээл. Энэ асуудлыг шийдэхийн тулд бид хэвлэлийн газруудтай хамтарч шинээр хүүхдийн номыг бүтээхийг зорьж байна. Мөн бид вэбсайт болон аппликэйшн хэлбэрт үнэ төлбөргүй ашиглах боломжтой “Let’s read” цахим номын сангаа ашиглана.

Одоогоор тус цахим номын санд 100 гаруй номыг орчуулан оруулсан байна. Ирэх жилүүдэд тус цахим номын сандаа 200, 300 хүртэл монгол номтой болохоор төлөвлөж байна. Долоо хоног тутам хүүхдэдээ шинээр ном худалдан авах нь үнэтэй тул энэхүү цахим номын сан нь санхүүгийн байдлаас үл хамааран хүссэн хүн бүрд хүртээмжтэй гэдгээрээ онцлог юм.  Номын сангийн тогтолцоо нь бусад орнуудтай харьцуулахад бүрэн хөгжөөгүй байгаа тул бидний энэ цахим номын сан нь Монгол хэл дээрх үлгэрийн номын хүртээмжийг нэмэгдүүлэх нэгэн хэрэгсэл нь болно гэдэгт найдаж байна.

-Танай төслийн талаар эцэх эх, багш сурган хүмүүжүүлэгч нар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Төслийн талаар олон хүн эерэг сэтгэгдэлтэй байгаад бид баяртай байна. Бид долоо хоног бүр “Үлгэрийн цаг” уншлагын арга хэмжээг зохион байгуулж, хүүхдүүдэд үлгэр уншдаг юм. Заримдаа зуны улиралд гадаа, заримдаа номын дэлгүүрүүдэд гэх мэт Улаанбаатар хотын дурын газарт хийнэ.

Уншлагын загварыг төлөвлөхийн тулд сайн уншигч болгох сургалтыг хийнэ. Тэдгээр уншигчид маань хүүхдүүдээс асуулт асуун, дуу дуулж, хөдөлгөөнт бүжиг хийх аргаар хүүхдүүдийг үлгэрт татан оруулдаг.  Уншлагын арга хэмжээ маань эргээд ном унших соёлыг түгээж байдаг. Хүүхэд нь номд дуртай эцэг эх цагийг зугаатай өнгөрүүлэх бол, хүүхэд нь номд хараахан дурлаагүй хүүхэд, мөн адил эцэг эхийн хамт манай уншлагын арга хэмжээнд ирж оролцож, номд дуртай болох боломжтой. Үлгэр уншиж эхлэхэд хүүхдүүд уншигчийг анхааралтай сонсож, үлгэрт бүрэн уусдаг.

Зарим эцэг эхчүүд сахилгагүй хүүхдээ ийм томоотой, төвлөрсөн байхыг анх удаа харлаа гэдэг. Хүүхэд нь анхааралтай шимтэн сонсож буйг хармагц гэртээ очоод хүүхдэдээ ном уншиж өгдөг болох нь хувьсал юм. Зарим ээж аавууд “Манай хүүхэд номд дургүй” гэдэг. Миний бодлоор дэлхий дээрх бүх хүүхэд номд дуртай, гагцхүү ном унших зөв арга барилаа олохын тулд ээж аавууд хангалттай олон удаа давтан, дуу хоолойгоо ашиглах гэм мэтээр олон янзаар турших нь чухал. Үүнийг ямар ч ээж аав хийж чадна. Уншлагын арга хэмжээнд хүүхэдтэйгээ хамт ирж оролцсон эцэг эхчүүдээс ирж буй сэтгэгдэл нь биднийг улам урамшуулж байдаг юм.

Намайг “Хамтдаа уншицгаая” төслийн нээлтийн үг хэлэх үеэр нээлтийн арга хэмжээнд маань ирсэн 50 орчим хүүхэд бөмбөлгөөр тоглон, дуу шуугиантай байсан бөгөөд миний хэлж буй үг тэдэнд сонирхолгүй, тоохгүй байсан бол манай уншигч номоо уншиж эхэлмэгц тэд бүгд нам гүм болж, гагцхүү уншигч руу анхаарлаа бүрэн хандуулж байсан юм. Ээж аавууд хүүхэд нь үлгэрийг шимтэн сонсохыг хараад гайхаж байсан. Бидний гэр хороололд хэрэгжүүлж буй төслийн хамтрагчид нэгэн охины түүхийг бидэнд ярьж өгч билээ.

Төслийг хэрэгжүүлж эхлэх үед тэр охин сайн ярьж чаддаггүй байсан бөгөөд уншлагын цагт зургаан сар хүрэхгүй хугацаанд тогтмол ирдэг болсноор, үг сайн хэлдэг болж, үгийн баялаг нь эрс нэмэгдсэн тухай бидэнтэй хуваалцаж билээ. Мөн манай уншигчид хүртэл байнгын идэвхтэй оролцож буй хүүхдүүд хэрхэн шинэ үг ашиглаж, хоорондоо харилцаж буй нь өөрчлөгдсөнийг анзаарч байдаг. Харин эцэг эхчүүд энэхүү өөрчлөлтийг анзаарч хараад ихэд баярладаг.

Одоогоор бидэнд ирж буй сэтгэгдлүүд бүгд эерэг байна. “Үлгэрийн цаг - 15 минут” аян маань хэний ч дургүйг хүргэхгүй гэж бодож байна. Хэрэв бид “2 цаг” аян гэвэл хүмүүс “Би чадахгүй” гэх нь ойлгомжтой, харин бид бүгд 15 минутыг хүүхдэдээ зориулж чадна. Гэхдээ энэ нь ямагт амар гэж хэлж болохгүй л дээ. Би өөрөө эцэг хүн, бусдын адил цаг заваа зохицуулах шаардлага үүсдэг. Эцэг эхчүүд хүүхдээ унтахад нь бэлдэх, хоол хийж өгөх гэх мэт зөндөө их ажил бий. Санхүүгийн байдал тогтвортой над шиг хүний хувьд харьцангуй бага ачаалал бий л дээ, хэрэв хэд хэдэн газар ажилладаг, олон газар аялдаг ажилтай хүнд бол хэцүү. Энэ нь жаахан ч гэсэн хийхийг хүсэх төдийд л хэрэгжүүлэх боломжтой асуудал юм. Гэхдээ мэдээж хэрэг амар ажил биш л дээ.

Бидний хувьд энэхүү төсөл маань 10 жил үргэлжилнэ. Энэ нь 6-хан сарын аян биш, бид хамтрагчидтайгаа урт хугацаанд буюу 10 жил ажиллах сонирхолтой. Одоогоор бид гэр бүлийн сан болох Лоринэт сангийн дэмжлэгтэйгээр төслөө 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна. Азийн сангийн хувьд энэхүү төслөө урт хугацаанд хэрэгжүүлэх сонирхолтой болно. Энэ хугацаанд бид бага насны хүүхдэд тогтмол ном уншиж өгдөг соёлыг хэвшүүлсний үр дүнг нь харж чадна гэж бодож байна.

-Та бүхэн төслөө үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх үү? 
-Одоогоор төслийн санхүүжилт хязгаарлагдмал тул Улаанбаатар хотод хэрэгжүүлж эхлээд байна. Гэхдээ дээр дурдсанчлан манай “Let’s read” цахим номын сан нь хэн ч хаана ч байсан нэвтрэн ном унших боломжтой билээ. Мөн цахим орчин дахь аяны мэдээллийг хаанаас ч уншиж мэдээлэл авч болно. Ирээдүйд бид төслөө өргөжүүлэх талын бодол бий. Уншлагын цаг арга хэмжээ маань бидний хэрэгжүүлж буй бусад төсөл дээр хэрэгжиж байгаа. Жишээ нь, Өвөрхангай аймаг дахь Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвд маань сургалтад хамрагдахаар ирсэн эхчүүд хүүхдүүдээ түр хугацаанд тус төсвийн хүүхдийн буланд үлдээж, уншлагын арга хэмжээнд оролцуулангаа, өөрсдөө сургалтад хамрагдах боломжоор хангаж өгсөн юм.

Азийн сан нь дэлхийн хамгийн том ТББ биш бөгөөд бид өөрсдийн боломжит тулгуурлан ажлаа чанартайгаар гүйцэтгэхийг хичээдэг. Хэдий тийм ч бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бидний хуримтлуулсан туршлагаас суралцах, ном болон бусад материалтай танилцахаас гадна өөрийн байршилд авч хэрэгжүүлэхэд бид нээлттэй.   

“Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд бид таван үндсэн үйл ажиллагааг явуулж байна. Эхнийх нь гэр хорооллын хоёр байршил дахь оршин суугчид рүү чиглэн ном уншихын ач холбогдлыг таниулах, дадал хэвшилтэй болгох зорилгоор хоёр байгууллагатай хамтран ажиллаж байна.       

Хоёр дахь нь хүүхдийн номын хүртээмжийг нэмэх. Бид цахим номын сангийн англи хэл дээрх номыг монгол хэл рүү орчуулж номын санд оруулж байна. Түүнчлэн хүүхдийн номын зохиолчид, зураачид, уран бүтээлчидтэй хамтран шинээр ном бүтээхээр ажиллаж байна. Жижиг зах зээлийн улмаас хэвлэлийн компаниуд ихээхэн бэрхшээлтэй тулгардаг бөгөөд, бидэн шиг ТББ  тэдэнд яаж дэмжлэг үзүүлж болох талаар судалж, хамтран ажиллахаар мөн төлөвлөж байна.

Гурав дахь нь “Үлгэрийн цаг” уншлагын арга хэмжээ. Одоогоор бид “Аз хур” болон “Интерном” номын дэлгүүрүүдтэй хамтран ажиллаж байна. Дараагийн уншлагын арга хэмжээ хэзээ, хаана, хэдэн цагаас болохыг манай цахим хуудас болон сошиал хуудаснаас хараад ирэх боломжтой. Бид энэ зун “Playtime-2022” хөгжмийн наадам дээр уншлагын цагийн арга хэмжээг хийсэн. Номд дуртай ямар ч ээж аав манай арга хэмжээн дээр хүүхдийнхээ хамт ирж, шинэлэг хүүхдийн номтой танилцахаас гадна, цагийг хөгжилтэй өнгөрүүлж болно. Нялх, нярай хүүхэд ч хүрэлцэн ирж болно.

Дөрөв дэх нь сошиал аян юм. Бид Whyze агентлагтай хамтран илүү олон гэр бүлд хүрэх арга замуудыг байнга эрэлхийлдэг бөгөөд, аян маань телевиз хөтөлбөр болон сурталчилгааг хамруулна.  

Тав дахь нь бодлого болон судалгаа. Дээр дурдсан үйл ажиллагаануудыг хийх явцдаа ном уншсанаар хүүхдэд үзүүлж буй нөлөөг, хүүхдийн сурах явцад ном унших дадал ямар өөрчлөлтүүд авчирч байгааг судалж үнэлнэ. Бүх мэдээлэл бодит судалгаанд дээр үндэслэх ёстой учир бид суурь судалгааг энэ оны эхэнд хийсэн. Бид энэхүү судалгаагаар шинжлэх ухааныг бататгаж, бага наснаас нь ном унших нь үнэхээр үр дүнтэй гэдгийг батлах зорилготой юм.

Судалгааг “IRIM” судалгааны хүрээлэн Улаанбаатар хотод хийж гүйцэтгэсэн юм. Судалгааны нэг асуулт нь: эцэг эхчүүдээс яагаад хүүхдэдээ өдөр бүр ном уншиж өгдөггүй талаар асуусан бөгөөд тэдний өгсөн хариултаас дараах зүйлсийг олж мэдсэн.

Ихэнх эцэг эхчүүд нь хүүхэд нь сургууль дээрээ ном уншдаг гэж хариулсан. Энэ нь сургууль болоод эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагын буруу ойлголтын нэг. Ихэнх сургуулиуд бага насны хүүхдийг номд дурлуулан, сайн уншигч болгоход гэр бүл манлайлах үүрэгтэй гэсэн байна. Нэг ангид 50-60 хүүхэд сурч байхад багш нар хүүхэд бүртэй тулж ажиллах хэцүү. Иймд ээж, аав, эмээ, өвөө, ах, эгч нарт илүү үүрэг ногдоно.

Хоёр дахь сонирхолтой мэдээлэл нь хэдэн наснаас, яагаад ном уншиж өгч эхлэх тухай ойлголт нь шинжлэх ухаанаас зөрүүтэй байсан. Дийлэнх ээж аав хүүхдэд 3-5 наснаас нь ном уншиж өгөх нь тохиромжтой гэсэн.  Ном хүүхдэд уншиж сурахад нь л тусалдаг гэсэн буруу ойлолтоос энэ бүхэн үүджээ. Хүүхэд нь уншиж сураагүй байгаа тул ээж аавууд ном уншиж өгөхгүй байна.

Зөв шийдэл нь хүүхдэд дөнгөж төрснийх нь дараагаас уншиж эхлэх хэрэгтэй бөгөөд энэ талаар ихэнх нь ойлголтгүй байгааг илтгэнэ. Цаад санааг нь би ойлгож байна, хэлд ороогүй хүүхдэд яагаад ном уншиж өгөх ёстой гэж ихэнх нь боддог. Гэхдээ ном уншиж өгснөөр, тухайн хүүхдэд ямар их үр дүн гарна гэдгийг мэдэхгүй байгаа бөгөөд, энэхүү ташаа ойлголтыг залруулах нь бидний анхаарч ажиллаж буй зүйл юм.

Дараагийн сонирхолтой мэдээлэл нь эцэг эхчүүдийн 70 хувь нь: “Надад цаг зав байхгүй, би маш их ажилтай.” гэж хариулсан. Мэдээж хэрэг тогтмол, тохиромжтой цаг олох нь бэрх. Ийм л учраас бид өдөрт 15 минут гэж хэлээд байгаа юм, өдөрт нэг л үлгэр уншдаг байхад хүүхдийн үгийн баялаг зуу зуугаар нэмэгдэж байдаг. Хүүхдэдээ ном уншиж өгөхийн үр дүнг ойлгосон цагт эцэг эхчүүд хүүхдэдээ цаг зав зарцуулах нь гарцаагүй.

Мөн зарим нэг эцэг эхчүүд: “Өөр нэгэн уншиж өгөх тул, би уншиж өгдөггүй” гэх хариултыг өгсөн. Эцэг байх гэдэг дэлхий дахинд л яригдаж буй комплекс сэдэв бөгөөд, Монголд ч мөн адил. Аавуудын хүлээлт нь маш өндөр сэдэв юм. Хүүхдэдээ ном унших нь амар эхлэл гэж бид бодож байна. Өдөрт 15 минут зарцуулах нь боломжтой хугацаа бөгөөд, аавууд хэдий чинээ цаг зарцуулна, төдий чинээ эцэг эхийн үүргийн талаарх ойлголт хувьсана.

Бид цаашид холбогдох яам болон дотоодын орон нутгийн байгууллагуудтай бага насны хүүхдэд ном уншихыг төлөвлөгөөнд нь тусгахад хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Жишээлбэл, манай төслийн хамтрагч нэг хороог сонгон, тухайн хорооны байрны нэг өрөөг хүүхдэд зориулсан номын гэр болгон тохижуулсан. Хүүхдүүд тэнд ном унших боломжтой. Бид энэ загвар нь хэр үр дүнтэй болох, өөр газар хэрэгжүүлэх боломжтой эсэхийг туршиж байна. Энэ мэт жижиг ажлууд маань тухайн нийгэмд нөлөөлж, хүмүүс хоорондоо туршлагаасаа хуваалцана гэдэгт найдаж байна.

-Америк гэр бүлүүдэд хүүхдэд ном унших соёл тогтоход ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?
-Намайг хүүхэд байхад манай гэр бүлийнхэн ном их уншдаг байв. Аав ээж хоёр хоёулаа сэтгүүлч. Бид эхээс дөрвүүлээ. Хоолны ширээний ард ч ном уншихыг хүсдэг нь бидний хувьд энгийн үзэгдэл байв. Том эгч маань номын санч, өөрийнхөө бүхий л карьерыг энэ сэдэвт хандуулсан.

Олон нийтийн номын сангийн тогтолцоо Америкийн ихэнх нутагт сайн хөгжсөн. Ихэнх газруудад гэртэй нь ойрхон номын сан байдаг. Хүмүүс гэр бүлээрээ номын санд их ирдэг. Ихэнх бага насны хүүхэдтэй, залуу гэр бүлүүдийн хувьд гэрээсээ гарч, номын санд очин хүмүүстэй харилцах, ном уншихад тохиромжтой тохилог газар юм. Номын сангуудыг бүх насныханд зориулан тохижуулсан байдаг. Миний бодлоор нийтийн номын сангийн тогтолцоо сайн хөгжсөн нь ном унших соёлыг хөгжүүлэхэд их нөлөөлсөн.

Өөр өөр судалгаанаас харвал Америкт аав ээжүүд бага насны хүүхдэдээ хэр их уншдаг талаарх ойлголтыг авах байх, бидний Монголд хийсэн судалгаанаас 4-5 дахин өндөр.   Өдөр бүр хүүхэдтэйгээ хамт ном унших нь Америк аав ээжүүдэд хэвийн зүйл. Үүнд олон жилийн туршид олон нийтийн номын сангуудад хөрөнгө оруулсан нь нөлөөлсөн. Мөн сургуулиудад уншлагын хөтөлбөр, тэмцээн зохион байгуулдаг. Англи хэл дээр маш их ном хэвлэдгийг дурдах хэрэгтэй. Иймд хүүхдийн номын хүртээмж сайн. Энэ бүгд нь давуу тал гэж боддог.

Гэхдээ цахим хөгжлийн энэ эрин үед дэлгэцээс холуур байж, анхаарлаа төвлөрүүлнэ гэдэг хэцүү болсон. Бид маш  их мэдээллийг богино хугацаанд хүлээн авч боловсруулдаг ч, аливаа зүйлд төвлөрөх, гүн рүү нь орж судлах нь багасаж байна. Хүмүүс амархан сатаардаг болсон. Миний бодлоор номын хэвлэл, ном унших нь Америкт их яригддаг сэдэв. Бид өнөөг хүртэл номын дэлгүүр, номын сангуудад хөрөнгө оруулалт хийдэг ба энэ нь эргээд гайхалтай давуу талыг бий болгож байгаа юм.

Манай гэр бүл бүгд номын хорхойтнууд. Манай охин бидний адил номд багаасаа дурласан нэгэн. Өмнө нь би дурдсанчлан, охинтойгоо хамтдаа ном уншихад түүний инээх, бусдыг өрөвдөх сэтгэл нь илэрч байдаг. Би түүнийг гунигтай үлгэр уншихдаа уйлахыг, аль эсвэл гол дүрийн хамтаар баярлах гэх мэт үлгэрээ шимтэн уншихыг ажигладаг. Түүнийг нялх байхад бид сарны тухай ном уншиж өгч байсан юм. Нэг удаа бид машинаар явж байтал тэр цонхоор анх удаа жинхэнэ сарыг харсан. Тэгээд сар руу заан, сар гэж  хэлэхэд нь би өөрт нь уншсан номыг охин маань санасан гэдгийг ойлгосон юм. Тэр номын хуудсан дээр харсан зургаа хялбархан санасан. Энэ нь миний хувьд хамгийн сайхан дурсамжуудын нэг болохоор би хэзээ ч мартдаггүй юм. 

Ном бидний амьдралд олон зүйл өгдөг. Бэрхшээлийг хэрхэн давахыг зааж, баяр хөөрийг ч мэдрүүлдэг. Иймд номтой холбоотой төсөл хөтөлбөрүүд нь олон уншигчдыг бий болгож, хүмүүст эерэг өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэж байна.  

-Та өөрийнхөө туршлагаас хуваалцаач. Та охинтойгоо хамт байнга ном уншдаг уу?
-Тийм ээ. Бид ном унших дуртай болохоор өдөрт бараг л нэг цаг уншдаг. Эхнэр маань жирэмсэн болсон цагаас бид ном уншиж эхэлсэн. Гол нь ном унших нь хөгжилтэй байх нь чухал. Хүүхдийн ном тод өнгөтэй, олон зурагтай байдаг нь надад таалагдаг. Эцэг эхчүүдэд ном унших нь таалагдвал хүүхдэд нь мөн таалагддаг. Ном унших нь хүүхдэдээ үзүүлж буй халамжаас гадна, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх үйл юм.

Заримдаа би өөрийнхөө төлөө ном уншиж байгаа мэт санагддаг. Хүнд өдрийн дараа ном уншихад сэтгэл санаа тайвширдаг. Бидний туршлагаас ном унших нь охины маань хөгжилд эергээр нөлөөлсөн, охин маань сургуульд ороход бэлэн болж, аль хэдийн уншиж чаддаг болсон. Охин маань одоо цэцэрлэгт явдаг.

Хүүхдэд мөн уншиж сурахаас өмнө эзэмших ёстой ур чадварууд бий. Тэд үгийн утга, номын илэрхийлэх гэсэн санааг ойлгодог болсон байх нь чухал. Гэхдээ та хүүхдээ шууд л уншиж сургах гэсний хэрэггүй, хүүхэд хэчнээн нялх байсан ч юмсыг ойлгож сурч байдаг. Үгс болон өгүүлбэрүүдийг ойлгож байдаг. Яарах хэрэггүй. Хүүхэд номын хуудаснуудыг эргүүлж, номыг барьж үзэн, номыг тэмтэрч, мэдрэх нь уншиж сурахын өмнөх ур чадварууд суулгаж байна гэж ойлгож болно. Хүүхэд сургуульд орохоос ч өмнө энэхүү ур чадварт суралцсан бол илүү хурдан уншиж сурдаг. Иймд энэ нь сургуульд бэлтгэж хүүхдээ сургуульд амжилттай суралцуулах нэгэн хөрөнгө оруулалтыг хэлбэр юм.

-Төсөл одоо эхлэл шатандаа байгаа ч та бүхэн төслийн үр дүнг хэрхэн хэмжих вэ?
-Бидэнд суурь судалгаа бий. Энэ судалгаагаа бид 3-4 жил тутам давтан хийхээр төлөвлөж байна. Ингэснээр хэдэн гэр бүл хүүхэдтэйгээ өдөр бүр хамт ном уншиж байгааг, мөн ач холбогдлыг нь хэр их эцэг, эх мэдэж байгааг тогтоох боломжтой юм. Түүнчлэн бид хүүхдүүдийн сургуульд орох бэлтгэлийг хэмжихийн тулд нэгдүгээр ангийн хүүхдүүдээс тоо, бичиг, үсэг тайлагдалтын хэмжих судалгаанд хамруулна.

Мөн төслийг хэрэгжүүлэх явцад хүүхдийн номын тоо хүртээмж нэмэгдэнэ гэж найдаж байна. Цэцэрлэгүүд, эцэг, эхчүүд, номын сангууд гээд бүгдийг татан оролцуулснаар эко систем бүрдэн, энэ төсөл үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Хэр их хүн хүүхдэдээ өдөр бүр ном уншиж байна, хэр их нь сошиал сувгаар мэдээлэл авч байгаа зэрэг, бидэнд хэмжих мэдээлэл олон бий. Гол нь хэр их гэр бүл, хүүхэд ном уншихын үр өгөөжийг хүртэж байгааг хэмжих нь чухал бөгөөд, энэхүү мэдээлэл нь төслийнхөө үр дүнг нотлох юм.

Мэдээж хэрэг бүхий л эерэг өөрчлөлтүүд нь дан ганц Азийн сангийн ажлын үр дүн гэж дүгнэж болохгүй. Жишээ нь цэцэрлэгийн тогтолцоонд сайжруулалт хийх нь хүүхдүүдийг сургуульд бэлтгэхэд тусална. Иймд бид хийж буй ажлынхаа хүрээллийг мэдэх хэрэгтэй.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхний эхлүүлсэн төсөлд амжилт хүсье.     

-Намайг урьж ярилцлага авсан танд баярлалаа.

Гэрэл зургуудыг Г.Өнөболд

Гэрэл зургуудыг Г.Өнөболд

Twitter logoPost

Би Миссури мужийн Мидвестэд төрсөн.

Балтимор хот дахь
Жонс Хопкинсийн
их сургууль
 
Сэлбэ голын эх

Сэлбэ голын эх

Хүүхэд хэдий чинээ багаасаа ном уншина, тэр хэрээр насан туршдаа сайн уншигч болдог. 

Олон судалгаагаар
ном уншдаг хүмүүс илүү
аз жаргалтай байдгийг
нотолсон.

Дэлхий дээрх бүх хүүхэд номд дуртай.

"Үлгэрийн цаг"-ийн нээлтээр

Би Азийн сангийн 18 салбар
оффист ажилласан.
 
0-3 насны хүүхдийн тархи маш хурдтай
хөгждөг. Тэдэнтэй хэдий чинээ
олон үгээр ярилцана, хүүхдийн хөгжилд
тэр хэрээр сайн нөлөөтэй.

Судалгаагаар хүүхдэд тогтмол
ном уншиж өгснөөр хүүхдийн
IQ зургаан нэгжээр
өсдөгийг тогтоосон.

Судалгаагаар, өдөр бүр 3 ном уншиж өгсөн хүүхэд
эхний 5 жилд нэг
сая гаруй үг
сурдаг. Энэ хүүхэд сургуульд ороход бэлэн гэсэн үг юм.

gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан