Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны улсын төсвийн төслийг өнөөдөр эдийн засгийн сэтгүүлчдэд танилцуулав.
2021-2022 онд эмч, багш нарын цалинг нэмж, багш нарын дундаж цалин нэг сая төгрөгт хүрсэн. Эмнэлгүүд орлогоо өөрсдөө хуваарилдаг болсноор ЭХЭМҮТ, Хавдрын эмнэлэг гэх мэт томоохон эмнэлгүүд ажилтнуудынхаа цалинг нэмж, байрны урьдчилгаа өгч байна.
Харин хөдөө ажилладаг, төрийн албан хаагчдын дундаж цалин сарын 500 мянган төгрөг байгааг нэмнэ гэж Сангийн сайд танилцуулав.
Сингапурт төрийн албан хаагчид 14 зэрэглэлтэй. Харин манай улсад 165 шатлал бүхий ялгаатай цалингийн тогтолцоотой. АТГ, шүүх, прокурор гэх мэт төрийн зарим чиг үүргийн байгууллагууд өөрийн тусдаа хуультай тул тэр хуульд нь цалин, урамшуул зэргийг заасан байдаг. Эдгээр байгууллагын ажилтнуудын цалин төрийн бусад албан хаагчдынхаас өндөр аж.
Цаашид төрийн албан хаагчдын цалинг үр дүнд суурилан олгодог болно. Мөн олон жилийн нэмэгдэл олгох хугацааг дараах байдлаар өөрчилнө:
Одоо |
2023 оноос эхлэн |
||
Ажилласан жил |
Нэмэгдэл |
Ажилласан жил |
Нэмэгдэл |
1-5 жил |
1 хувь |
1 жил |
1 хувь |
6-10 жил |
5 хувь |
2 жил |
2 хувь |
11-15 жил |
10 хувь |
3 жил |
3 хувь |
16-20 жил |
15 хувь |
4 жил |
4 хувь |
21-25 жил |
20 хувь |
5 жил |
5 хувь |
26-дээш |
25 хувь |
6 жил |
6 хувь гэх мэтээр өснө. |
Жишээ нь ТЗ-4 ангиллын төрийн албан хаагч одоо 615 мянган төгрөгийн цалинтай. Дээрх байдлаар цалинг нэмснээр Үндсэн цалин нь 756 000+ажилласан жилийн нэмэгдэл 30 000+орон нутгийн нэмэгдэл 20 хувь=937 000 төгрөгийн цалинтай болно. Үүнд орон нутгийн захиргаанаас олгох нэмэгдлийг оруулаагүй гэв.
Мөн ирэх оноос эхлэн орон нутгийн удирдлагуудад ажилчдынхаа цалинг нэмэх эрх мэдлийг олгох болжээ. Учир нь сайн хүний нөөцийг өндөр цалингаа тогтоон барих шаардлагатай ч аймаг, сумдын дарга нарт цалин нэмэх эрх байгаагүй гэв.