Өнгөрөгч наймдугаар сараас хойш 25-наас хойш буюу нэг сарын хугацаанд Дарханы чиглэлийн 45 км замын хөдөлгөөнийг шинээр нээгээд байна.
Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт амралтын өдрүүдэд Дарханы замд ажиллаж, замын ажлын явц байдалтай танилцсан байна. Тэрбээр "Наймдугаар сарын 25-наас хойш шинээр 45 км замын хөдөлгөөн нээгээд байна. Одоо Аглагийн хийд салдгаас Урьхан хүртэл 20 км, Баруунхараагийн сэтэрхий хөтлөөс Хустайн давааны ар хүртэл 21 км асфальт хучилтын ажил үлдлээ. Дотоодын цементийн үйлдвэрүүдтэй шуурхай хамтран ажилласны үр дүн гарч цементийн нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудал хэвийн болжээ. Гүйцэтгэгч компаниудад уртасгасан цагаар ажиллах үүрэг чиглэл өгсний дагуу ажил овоо эрчимжжээ. Хүн хүч, машин техникээ зөв хуваарилж ажлаа цаг хугацаанд нь чанартай шахаж хийж чадвал нэг урсгал хоёр эгнээний хөдөлгөөн нээх бодитой боломж байна" гэлээ.