Таван толгойн борлуулалт багатай эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар үйлдвэрлэх Туршилтын үйлдвэрийн төслийг өчигдөр “Уул уурхайн долоо хоног 2022” чуулганы үеэр Монгол Нүүрс Ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал танилцууллаа.
Тавантолгойн коксжих нүүрсээ экспортлоод хамт олборлож байгаа эрчим хүчний нүүрсний багагүй хэсэг нь борлуулалтгүй овоологдож байна. Цаашдаа ч улам нэмэгдэх гэнэ. Иймд түүнийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай байгаа аж.
Энэ нь Эрдэнэс Таван толгойн бизнес төлөвлөгөөнд орсон төсөл юм.
Аж үйлдвэрийн шинэ салбарт мега төсөл хэрэгжүүлэхийн өмнө технологио эзэмших, боловсон хүчин бэлтгэх, олон нийт болон шийдвэр гаргагчдын итгэл үнэмшлийг батжуулах, бодлогын шийдвэр гаргуулах зорилгоор жижиг хэмжээний туршилтын үйлдвэр байгуулах нь олон улсын түгээмэл жишиг юм. Ийм жишгээр Монголд анх ноолуур боловсруулах туршилтын үйлдвэр байгуулж улмаар Говийг байгуулсан түүхтэй.
Эрдэнэс таван толгой компани Дунд хугацааны бизнес төлөвлөгөөндөө тусгасны дагуу нүүрс химийн туршилтын үйлдвэрийг байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар Монгол Нүүрс Ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалаас тодрууллаа.
- Нүүрс химийн туршилтын үйлдвэр барих төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
- Эрчим хүчний нүүрсний зах зээлд тээврийн дэд бүтэц нь хангалттай биш учир их хэмжээний овоолго үүсээд байгаа юм. Тэгээд цаашдаа хүчин чадал нь нэмэгдэхэд жилд 10 сая тонныг нь хэрхэх вэ гэдэг асуудал бий. Тэгэхээр түүнийг зүгээр нэг овоолоод байж болохгүй бөгөөд эцсийн бүтээгдэхүүн болгодог технологи аль хэдийнэ нэвтэрсэн.
Ингэхдээ нүүрсийг хийжүүлж хуванцар, шингэн түлш гаргаж авах боломжтой байдаг. Үүнийг 10-аад жилийн өмнө судалж байсан ба томоохон төслийг хэрэгжүүлэхэд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байсан. Тиймээс том төслийг эхлүүлэхийн тулд туршилтын жижиг үйлдвэр барих шийдвэрийг гаргасан ба энэ нь Эрдэнэс Таван толгойн бизнес төлөвлөгөөнд орсон төсөл юм.
Налайхын үйлдвэр түшиглэж барих нь илүү их тохиромжтой гэж харж байна
Бага хэмжээний буюу 900 тонн нүүрс жилд боловсруулж 500 тонн хуванцар, түлш гаргаж авахад чиглэх ба энэ нь эдийн засгийн хувьд үр ашигтай биш юм. Учир нь үүний гол зорилго нь технологийг эзэмших, нутагшуулах, олон нийт болон шийдвэр гаргах түвшнийхнийг итгэл үнэмшилтэй болгоход нь чиглэх болно. Технологио эзэмшээд амжилттай хэрэгжүүлсний дараа том төсөл рүүгээ орно гэсэн үг.
- Хэдэн тонн нүүрснээс хэдий хэмжээний түлш гаргаж авах боломжтой вэ?
- Сайн чанарын хоёр тонн нүүрснээс нэг тонн бүтээгдэхүүн гарна. Доод ангиллын нүүрс бол гурван тонноос нэг тонн гарах боломжтой.
- Төсөл хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
- Төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын шийдвэр хараахан гараагүй байна. Хуваарийн дагуу хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх төсөл юм.
Туршилтын үйлдвэр 15 сая ам.доллар болно гэсэн урьдчилсан тооцоолол бий.
- Нүүрс химийн туршилтын үйлдвэрийг хаана барихаар төлөвлөж байна вэ?
- Судлаачид ирж ажиллах учир шинжлэх ухааны байгууллагатай ойр, үйлдвэржилтийн газрыг түшиглэсэн байх хэрэгтэй. Хэд хэдэн хувилбарыг харьцуулсан. Үүнд Чойрын аж үйлдвэрийн парк, Эрдэнэс таван толгойн уурхайд, эсвэл Налайх дахь шахмал түлшний үйлдвэрийг түшиглээд барих боломжтой. Ер нь Улаанбаатартай ойр, Химийн хүрээлэнгийн судлаач, эрдэмтэд очоод ажиллах боломжтой учир Налайхын үйлдвэр түшиглэж барих нь илүү их тохиромжтой гэж харж байгаа. Үйлдвэрлэлийн засвар үйлчилгээ, ус, цахилгаан, техникийн туслах ажилтнуудыг ажиллаж байгаа шахмал түлшний үйлдвэрээс хангах боломжтой гэсэн хувилбарыг ярилцаж байна.
- Үйлдвэр барих нийт өртөг хэд вэ?
- Туршилтын үйлдвэр ойролцоогоор 15 сая ам.доллар болно гэсэн урьдчилсан тооцоолол бий.
- Тус химийн туршилтын үйлдвэр нь хүрээлэн буй орчин, байгальд үзүүлэх сөрөг нөлөө бий юу?
- Жилд ердөө 900 тонн нүүрс хэрэглэх байгаа учир маш бага буюу 2000-3000 тонн м3 орчим ус хэрэглэнэ. Судалгааны, хагас үйлдвэрлэл учир байгаль орчны асуудлын хэмжээнд яригдах зүйл биш юм.