I-VIII сард улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ₮899.7 тэрбумын алдагдалтай гарлаа
2022 оны эхний найман сард улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 899.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Алдагдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан ч цар тахлын өмнөх үеийн түвшинд очоогүй байна.
“Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт саарсан, инфляц огцом өссөн, төсөв болон гадаад секторын тэнцвэр ганхсан, өрийн дарамт нэмэгдсэн зэрэг томоохон сорилтуудтай тулгараад байна” хэмээн Дэлхийн банкны Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Андрей Михнев мэдэгдэж байсан юм.
Оны эхний найман сарын хугацаанд татварын орлогын 50 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг нийгмийн даатгал болон НӨАТ-ын хувь хэмжээ өссөн бол орлогын албан татварын орлого 15.7 хувиар буурсан дүнтэй гарчээ.
Харин нийт орлого бүрдэлтийн 6.6 хувийг бүрдүүлж буй автомашин, нефтийн бүтээгдэхүүн, архи тамхинд ногдуулдаг онцгой албан татварын орлого 16.6 тэрбум төгрөг буюу 18.1 хувиар буурчээ. Энэ нь импортоор худалдан авч буй зарим төрлийн нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг тэглэсэн, импортын тоо хэмжээ буурсан зэрэг нь онцгой албан татвар буурахад нөлөөлсөн байна.
Нөгөө талаас улсын нэгдсэн төсвийн зарлага тэлэлттэй буюу өмнөх оны мөн үеэс 14.3 хувиар өсөхөд урсгал шилжүүлгийн зардал өссөн нь голлон нөлөөлсөн гэж Сангийн яам мэдээллээ. "Өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй байна" гэж Дэлхийн банкнаас зөвлөсөн юм.
Мөн улсын төсвийн тэлэлт нь инфляцыг өдөөх, Монголбанкны мөнгөний бодлого зайлшгүй хатуурах нөхцөлийг бүрдүүлж байгаа тул анхаарч үзэх шаардлагатай гэж эдийн засагчид үзэж байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн Ц.Мөнхбаяр