gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бага насны хүүхдэд тань тохиромжтой гар утасны апп-ууд

Бизнес
2022-09-07
606
Twitter logo
606
Twitter logo
Бизнес
2022-09-07

Гар утас нь хүн төрөлхтний салшгүй хэрэглээ болоод байгаа энэ үед хүүхдэдээ гар утас авч өгөхгүй гэхээс илүүтэй зөв зохистой хэрэглээнд нь анхаарах нь илүү чухал болоод байна. Хүүхэд гар утастай байх нь яаралтай шаардлагатай үед үргэлж холбоотой байх наад захын хэрэгцээнээс авахуулаад онлайн хичээл үзэх, найз нөхөдтэйгөө холбоотой байх, насандаа тохирсон кино контент үзэж цагийг хөгжилтэй өнгөрүүлэх зэрэг олон ач холбогдолтой. Тэгвэл та бага насны хүүхдийнхээ гар утсанд дараах апп-уудыг татаж өгөхийг зөвлөж байна. 

1. Youtube kids

Сүүлийн үед бага насны хүүхдүүд Youtube-ээр хүмүүждэг болсон гэхэд хилстэхгүй. Автоматаар дараагийн бичлэг тоглогдох үед хүүхдийн хүмүүжилд нөлөөлөхүйц гаж бичлэгүүд, аймшигтай дүрслэлтэй контентууд ихэссэн учраас Youtube-ээс арга хэмжээ авч Youtube kids апп-ийг зах зээлд нэвтрүүлсэн юм. Уг апп-ийг хүүхдийнхээ утсанд суулгаж өгснөөр насанд хүрэгчдийн контент хүүхдэд тань харагдахгүйн дээр та ч бас ямар контент үзэж байгааг, хэдэн цаг үзэх зэргийг нь хянах боломжтой. Хүүхдэд зориулсан учраас санал болгож буй бичлэгүүд илүү томорч хүүхэд ашиглахад илүү хялбар болсон байна. Мөн хэрэв та олон хүүхэдтэй бол хүүхэд тус бүрээрээ тусад нь бүртгэл нээж, хэдэн настай гэдгийг оруулбал зөвхөн таны хүүхдийн насанд тохирсон контентыг автоматаар санал болгодог горимтой юм.

2. Duolingo

Зөвхөн бага насныхан гэлтгүй бүх насныханд зориулсан хэлийг маш хялбар, хөгжилтэй аргаар сурах боломжтой апп. Зураг, аудио ашиглаж шинэ үг сурч, олон сонирхолтой дасгал ажлууд ажилласнаар “level” ахиж оноо цуглуулна. Оноогоо ашиглан дараа дараагийн шинэ хичээлүүдийг нээн үзэх боломжтой. Duolingo аппликейшнд нийтдээ 39 сурах боломжтой хэл байдаг ба дунд нь Startrek киноны Клингончуудын хэл, Game Of Thrones киноны Валериан гэсэн кинонд зориулж бүтээсэн зохиомол хэл ч багтдаг байна. Мөн гар утсандаа хичээлээ татаад авчихсан тохиолдолд интернетгүй үед ч ашиглаж болдгоороо давуу талтай. 

3. Net Nanny

Та үүнийг мэдэх үү? 11 настай хүүхдүүдийн 82% нь насанд хүрэгчдийн контент ямар нэг байдлаар үзэж, харсан байдаг. Интернет орчин тэлэхийн хэрээр хүүхдүүдийн насанд тохирохгүй контент, зураг ихээр сошиал орчинд тарж байна. Хүүхдээ энэхүү ёс бус контентоос хамгаалах тохиргоог Net Nanny апп-аар хийж болдог, нэг ёсондоо эцэг эхийн хараа хяналтын апп юм. Ганц гар утас ч бус хүүхдийнхээ компьютер, зөөврийн компьютер, kindle зэрэг төхөөрөмжүүд дээр интернет орчин дахь насанд хүрэгчдийн контентыг хаах боломжтой. Үүгээр зогсохгүй зарим сайтуудыг нэвтрэх эрхийг хасах, өдөрт хэдэн цаг гар утсаа ашиглахыг ч тохируулж болно. Уг апп нь subscription буюу сар бүр автоматаар төлбөр төлж ашиглах боломжтой ба 5 төхөөрөмжийг удирдах боломжтой багцын жилийн үнэ нь 54.99$ байна.

4. The Robot factory by Tinybop

АНУ-ын хүүхдийн тоглоом хөгжүүлэгч Tinybop компаниас гаргасан хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх тоглоом. Уг тоглоомыг нээхэд 100 гаруй төрлийн роботын сэлбэг байх ба хүүхэд сэлбэгүүдийг ашиглан хүссэн роботоо зохион бүтээж, түүнийгээ хөдөлгөж, нисгэж, яриулж болдог. Хүүхдийнхээ зохион бүтээсэн роботыг хадгалж эсвэл бүр гар утасны стикер ч болгох боломжтой. Tinybop компанийн бусад тоглоомууд ч хүүхдийн боловсролд чиглэсэн байдгаараа онцлог. Жишээлбэл The Human Body тоглоом л гэхэд хүний бие организм хэрхэн ажилладаг, хаана ямар эрхтэн байдаг, эс гэж юу вэ? зэргийг цээжлүүлэх зорилготой байх жишээтэй.

5. Khan academy

2 настайгаас хүүхдэд тоо тоолуулахаас эхлүүлээд их сургуулийн түвшний бүхий л хичээлүүд сонирхолтой байдлаар багтсан байдаг. Бага насны хүүхдүүдийн хичээлийн хувьд сонирхолтой зураг, бичлэг хэлбэрээр бэлдсэн хичээлтэй учраас хүүхэд төдийлөн уйдахгүй. Зөвхөн хүүхэд ч гэлтгүй та хэлээ сайжруулах, макро эдийн засаг, компьютер программчлалын хичээлийг ч судлах боломжтой. Мөн 2015 оноос эхэлж вебсайтын мэдээллүүд болон зарим видео хичээлүүдийг Монгол хэлнээ орчуулан хүргэж байна.

“14-өөс доош насны хүүхдэд зориулсан хүүхдийн дугаарыг Юнителээс аваарай. Хүүхдийн тусгай дугаарыг авснаар гэр бүлтэйгээ хязгааргүй ярьж болохоос гадна сар бүр 3GB дата эсвэл 100 минутын ярианы эрхийг сар бүр нэмэлтээр авна. Мөн хэрэв хүүхдийн тань дата дууссан тохиолдолд 128Kbps хурдаар хязгааргүй дата ашиглах горим уруу шилжих ба ингэснээр нэгж нь задгай хэрэглээгээр унахгүй давуу талтай юм. Та хүүхдийн дугаар авахдаа төрсний гэрчилгээг нь авч ирэхээ бүү мартаарай”.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан