Дэлхийн түүхэд есдүгээр сарын 06-д болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.
1914 оны есдүгээр сарын 6. Марн дахь анхны тулаан эхлэв
Парисаас зүүн хойд зүгт Марн голын ойролцоо 1914 оны есдүгээр сарын 6-д генерал Мишель-Жозеф Мануригаар удирдуулсан Францын 6-р арми Германы 1-р арми руу довтолжээ. Дэлхийн нэгдүгээр дайны эхний сард болсон энэ довтолгоо Марн дахь анхны тулааны эхлэл бөгөөд долоо хоногийн дотор 100 мянган цэрэг амь үрэгдэж холбоотны тал ялжээ.
1915 оны есдүгээр сарын 6. Анхны танкийг угсрав
Бяцхан Уилли буюу "Little Willie" хочит анхны танкийг 1915 оны есдүгээр сарын 6-д угсарч дуусжээ. 14 тонн жинтэй, цагт ердөө 3.2 км зам туулах чадвартай танкийг Англид бүтээсэн байна. Анхны танк жижиг болхи байсан ч маш хурдан сайжирч дайны талбарыг өөрчилсөн билээ.
1991 оны есдүгээр сарын 6. ЗХУ Балтын тэнгисийн орнуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Балтын тэнгисийн Латви, Литва, Эстони улсууд руу довтлон эзэлсэн ЗХУ 1991 оны есдүгээр сарын 6-д тус орнуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.