Жэссика Альба болон Кэш Уоррен нар нууцаар гэрлэсэн тухайгаа зарлахаар үдэшлэг
зохион байгуулжээ.
Гэрлэлтээс 24 цагийн дараа болсон үдэшлэг
Өнгөрөгч мягмар гаригт болсон оройтсон хуримын үдэшлэг бол хөл хүнд жүжигчин
Жэссика Альба болон түүний найз залуу Кэш Уоррен нарынх. Тэд үдэшлэгээс ердөө л
24 цагийн өмнө Бэвэрли Хиллсийн шүүх танхимд гэрлэсэн аж. Сүйт бүсгүй
хуримынхаа үеэр цэнхэр даашинзаар гоёсон байжээ. Сонирхолтой нь хосын хуриманд
шүүх байгууллагынхнаас өөр хэн ч байгаагүй гэнэ. Нууцаар хуримласандаа “Альба
баяртай байсан ч бага зэрэг бухимдсан харагдаж байсан” хэмээн эх сурвалжууд
“Хүмүүс” сэтгүүлд мэдэгджээ.
Өдгөө 27 настай Жэссика, туслах найруулагч Уоррен нар энэ оны сүүлээр охинтой
болох бөгөөд хэдхэн сарын өмнө хөл үймээнд дургүй учир цомхон хурим хийнэ
гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байсан юм. Альба ийнхүү хадамд
гарлаа. Тэрбээр үдэшлэгийн үеэр тун бухимдуу харагдсан бөгөөд ирсэн зочдодоо
талархан сүүлийн удаа инээмсэглэж буй нь энэ ажээ.
Жэссика Альба “Хотын шүүхээс гэрлэлтийн баталгаагаа авч гэр бүлийн хүрээнд
цомхон хурим хийлээ. Хүн бүхэн л миний нүсэр хуриманд дургүйг мэднэ. Мэдээж би
сүр дуулиантай, романтик хурим хийж болох байсан ч томхон үдэшлэг зохиох нь
надад хангалттай”. Түүний нууц гэрлэлт нь дүү Жошийнх нь хувьд ч гэнэтийн бэлэг
болсон гэнэ. Америкийн долоо хоног тутмын нэгэн сэтгүүл Жоштой холбогдож энэ
тухай асуухад тэрбээр “Миний эгч үү? Би одоо түүн рүү залгаадахъя” хэмээн
хариулсан байна.
Шинэхэн гэрлэсэн хос “Гайхамшигт дөрөв” киноны зураг авалтын үеэр /2004 онд/
танилцаж, мөн оныхоо 12-р сард буюу Альбаг хөл хүнд болсны дараахан сүй
тавьсан. Бие давхар болсон нь Альбад амрах боломж олгож байгаа бөгөөд энэ
тухайгаа тэрбээр “Би маш их ядарснаа арай гэж л ойлголоо. Бүр юм хийх ч
байтугай ярих ч сөхөөгүй болсон байна. Жирэмсэн болсон минь надад амрах боломж
олголоо” хэмээжээ.