Ням гарагт цацагдсан “House of The Dragon” цувралын эхний анги нэг өдрийн дотор 9.9 сая хандалт авлаа.
Ийнхүү “House of The Dragon” цуврал "HBO"-ийн түүхэд нээлтийн өдөртөө хамгийн олон хандалт авсан цуврал болж байна. Хэдий тийм боловч нийт үзэгчдийн ердөө 20-40 хувь нь энэхүү цувралыг “HBO”-оор үзсэн гэж тус компани тооцоолжээ.
Шинэ цувралд “Game of Thrones”-ийн үйл явдлаас 200 орчим жилийн өмнөх Таргариян гэр бүлийн эрх мэдлийн төлөөх цус урсгасан түүхийг өгүүлдэг. Цувралын шинэ ангиудыг аравдугаар сарын 23-ныг дуустал долоо хоног бүр “HBO Max” сувгаар шууд дамжуулах аж.
“Game of Thrones” цуврал 19.3 сая хандалт авснаар “HBO”-ийн дээд амжилтыг тогтоож байсан юм.
Б.Аззаяа