Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол Улсын түүх, орос хэлний хичээлээр орон даяар энэ сарын зургааны 14.00 цагт эхэллээ. Энэ жилийн шалгалтад математикийн хичээлээр 36 мянга, нийгмийн тухай мэдлэгийг 34, орос хэлээр 5500, түүхийн хичээлээр 11 мянга гаруй сурагч, харин англи хэлний хичээлээр 29 мянган хүүхэд шалгуулахаар бүртгүүлжээ. Энэ жил 46 мянга орчим хүүхэд элсэлтийн шалгалт өгөхөөс 22 мянга орчим нь нийслэлийн шалгуулагчид аж.
Улаанбаатарт шалгалтын 33 байр ажиллаж байгаа гэнэ. Улсын болон хувийн их, дээд сургуулиуд ирэх хичээлийн жилд 35 мянган оюутан элсүүлэх юм байна. Энэ жилийн элсэлтийн шалгалт зохион байгуулахад 1221 хянагч багш, 400 гаруй зохион байгуулагчийг ажиллуулжээ. Хянагч багш нар шалгалтын танхимд ажиллана.
Харин зохион байгуулагчид шалгуулагчдын бичиг баримтыг шалгах, шалгалтын байрыг зааж өгөх үүрэгтэй. Шалгалтад хөндлөнгийн ажиглагчаар эцэг, эхийн төлөөлөл байсан аж. Энэ жил элсэлтийн шалгалтыг хараагүй таван хүүхэд өгчээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас гаргасан хүсэлтийг харгалзан Боловсролын үнэлгээний төвийнхөн барель үсгээр хэвлэсэн шалгалтын материал бэлтгэсэн гэдгээ холбогдох мэргэжилтнүүд тайлбарлав.
"Элсэлтийн шалгалтын материалыг орон нутаг руу явуулахдаа битүүмжлэлийг өндөр түвшинд хангасан. Сонгуулийн санал өгөх хайрцаг шиг лацтай саванд материалыг хийсэн. Шалгалтын материалыг орон нутаг руу явуулахдаа онгоцны буудал хүртэл цагдаагийн хамгаалалттай хүргэж, аймгийн Боловсрол соёлын газрын дарга нар нь мөн цагдаатай хүлээн авна. Тийм учраас шалгалтын материалын нууцлалд эргэлзэх хэрэггүй" гэж Боловсролын үнэлгээний төвийн захирал Ц.Оюунсайхан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэж байсан. Гэвч энэ нь бодит амьдрал дээр хэрэгжих эсэх нь бас л эргэлзээтэй юм. Хэн нэгэн томоохон албан тушаалтны хүүхэд сурлагаар тааруу ч өндөр оноо авдаг бичигдээгүй хууль манайд үйлчилдэг шүү дээ. Ийнхүү будилаантай элсэлтийн шалгалтаас хэчнээн хүүхэд хохирох нь одоогоор оньсого хэвээр үдэж байна. Арав гаруй хоногийн дараа учир нь олдож, хужир нь тунгаагдах буй за.
С.Сэлэнгэ