Туркийн өмнөд хэсгийн Мерсин хотод ОХУ, Туркийн компаниуд “Цагаан худаг” атомын цахилгаан станц барьж байгаа юм. Гэвч талуудын хооронд маргаан гарчээ.
Оросын компани өнгөрсөн сард Туркийн компанитай байгуулсан худалдан авалт, барилгын гэрээгээ цуцалжээ. “Росатом” компани Туркийн “IC Ичташ” компанийг гэрээг зөрчсөн гээд төслийн чанар, хүлээлгэн өгөх хугацаанд нөлөөлөхүйц үйлдэл гаргасан гэсэн байна.
Харин туркийн компани оросын хамтрагчаа төслийн удирдлагаас Туркуудыг холдуулан, зөвхөн барилгын ажил хийлгэж байна хэмээн буруутгажээ. Учир нь энэ төсөл дээр ажиллаж байсан 25 мянган турк ажилтныг чөлөөлжээ. Тэдний 3000 нь удирдах албан тушаалтнууд аж.
Үүний дараа БНТУ-ын Эрчим хүчний яам маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай алхмуудыг авна гэж мэдэгдсэн байна. Харин Орос, Туркийн компаниуд маргаанаа Лондоны шүүхээр шийдвэрлүүлэхээр мэдэгджээ.
Атомын цахилгаан станцын төсөл Туркийн хамгийн том төсөл бөгөөд цагт нь дуусгахад Туркийн эрх баригчид ихээхэн анхаардаг. Станцыг 2007 онд байгуулагдсан, Оросын төрийн өмчит “Росатом” компани хувь эзэмшдэг аж. Тус компани Туркт барьж буй станцын 49 хувийн эзэмшлээ худалдах хүсэлтэй байгаа ч худалдан авагч олдоогүй байна.
Энэ тендерт БНХАУ болон ОХУ-ын компаниуд л санал өгсөн тул “Росатом” компани шалгарсан түүхтэй. Тус компани шинэ атомын цахилгаан станцад 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 20 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөх тооцоо хийжээ. Гэвч туркийн эдийн засгийн өсөлт, цахилгааны хэрэглээ гэх мэт чухал хүчин зүйлс ихээхэн өөрчлөгдөж, энэ төсөл “Росатом”-д ашиггүй болох эрсдэл үүсжээ. Тус компани Концессын гэрээний дагуу барих, ашиглах, эзэмших зарчмаар энэ станцын 99.2 хувийг эзэмшдэг. Үлдсэн хувийг оросын зургаан компани хуваан эзэмшдэг аж.
“Росатом” энэ төсөлд зориулж, 7 жилийн хугацаатай 6.8 тэрбум ам.долларын зээл авах шаардлагатай болжээ. Нийт дөрвөн реактор бүхий атомын цахилгаан станцын эхний реакторыг ирэх онд ашиглалтад оруулна. Станцын хүчин чадал 4800 мегаватт. Станц ашиглалтад орсноор БНТУ “Росатом”-д 15 жилийн турш 12.35кВт/цагийн төлбөр төлнө. Энэ нь дэлхийн дунджаас 2-3 дахин өндөр үнэ аж. Иймд Туркийн сөрөг хүчин “Эдийн засаг хямарсан байхад бид дэлхийд хамгийн өндөр үнээр цахилгаан худалдан авах гэж байна” хэмээн эсэргүүцдэг.
ОХУ, БНТУ-тай 2010 оны тавдугаар сард энэ станцыг барих гэрээ байгуулсан юм. Гэрээнд зааснаар БНТУ-ын Засгийн газар 2040 он хүртэл энэ төсөлд баталгаа гаргах үүрэгтэй.
Сэргээгдэх эрчим хүчний зардал тогтмол буурч байгаа тул 2040 онд Туркийн атомын цахилгаан станц сэргээгдэх эрчим хүчтэй үнээр өрсөлдөж чадах уу гэдэгт олон хүн эргэлзэж байна. БНТУ байгалийн хий, нүүрс импортлон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг юм.
Эх сурвалж: BBC