Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Хүй долоон худагт зургаан насны хурдан морины уралдаан болж, дууслаа. Бүх насны морьдын түрүүг барьсан улсын морь бариач Ж.Чулуунбаттай цөөн хором ярилцлаа.
-Та хэдэн жил морь бариачаар ажиллаж байна вэ?
-Миний төрсөн нутаг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум. Би 2000 оны эхээр Улаанбаатар хотод орж ирж, 2003 оноос Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн туслах уяачаар ажиллах болсон. Тухайн үед наадам Яармагийн дэнжид болдог байлаа. Дараа нь Хүй долоон худагт зохиогддог болсон.
Батлан хамгаалахын морин спорт сургалтын төвөөс 2004 онд таван хүнийг морь бариачаар сургаж, бэлтгэсэн. Үүнд би багтаж, шалгаруулалтад тэнцээд таван жил тасралтгүй морь барьсан. Тэгээд Биеийн тамир спортын хорооноос 2008 онд улсын морь бариач гэдэг цол авсан юм. Ингээд тасралтгүй 18 жил морь барьж, Хүй долоон худгийн дэнж дээр 18 дахь жилдээ наадамлаж байна даа. Цар тахлын улмаас наадам болоогүй нэг жил л морь бариагүй өнжсөн.
-Та үргэлж түрүү морь барьдаг уу?
-Үгүй ээ, би 2015 оныг хүртэл гурвын морь барьсан. Түүнээс хойш түрүү морь барьж байна.
-Түрүү, аман хүзүүг хэн барих эрэмбээ яаж тогтоодог вэ?
-Тавуулаа л хоорондоо ярилцаад тохирдог доо. Нас, туршлага зэргээ харгалзана. Бид чинь бас даргатай. Манай дарга Батлан хамгаалахын харьяа Морин спорт сургалтын төвийн захирал Ц.Баярлхагва гэж хүн бий.
-Та хамгийн анх хэн гэдэг уяачийн хурдан хүлгийг барьж байв?
-Ховд аймгийн харьяат аймгийн алдарт Мөнхтөрийн таван цагаантай халзан шүдлэнг гуравт хурдлахад нь барьж байлаа. Дараа жил нь хязаалан насандаа мөн айрагдаад би барьсан юм. Тэгж л эхэлж байлаа даа. Мөн Сүхбаатар аймгийн харьяат С.Төмөр-Очирын енбүү хээр даага улсад гурав, шүдлэнд гуравт ороход хоёр жил дараалан барьж байсан. Мөн Архангай аймгийн Пүрэвбаатарын загалуудыг дарааллан барьсан даа. Пүрэвбаатар одоо Тод манлай уяач болчихсон шүү дээ. Бас Д.Даваахүү гуайн "Наран хонгор"-ыг барьж байлаа.
-Хамгийн дурсамжтай наадам хэзээ байв?
-2019 онд улсын баяр наадмын шүдлэнгийн уралдаанд түрүүлж ирж байсан үрээ хадуурсан даа. Тэгээд гуравт орсон. Одоо ч бичлэг нь наадам бүрээр цацагдаж, олон түмнийг огшоодог. Тэрийг халзан үрээг би барьсан юм. Гэтэл тэр үрээ өнөө жил азарганы уралдаанд шандас сориод аман хүзүүнд хурдалж байна. Үнэхээр хурдан буян юм.
-Түрүүлээд орж байгаа морийг барих тэр агшинд ямар сэтгэгдэл төрдөг бол?
-100 морь уралдлаа гэхэд тавхныг нь л бариад цэнхэр хашаанд оруулдаг. Ингээд эздэд нь морь, унаач хүүхдийг хүлээлгэж өгөхөд өөрөө морь уяад айраг, түрүүнд давхиулсан юм шиг л сайхан сэтгэгдэл төрдөг. Наадамчин олны уухай хашхирч, алга ташиж байгаа, унаач хүүхдийн инээд гээд тэр бүхний л төлөө би Хүй долоон худгийн дэнж дээр 18 жил наадлаа. Үүний төлөө л би сумынхаа наадмыг 18 жил очиж үзсэнгүй. Морио айрагдуулчихъя гээд ирж байгаа уяачдын хийморь гэдэг чинь их сайхан зүйл шүү дээ.
-Гэрийнхэнтэйгээ наадъя, нутаг руугаа давхичихъя, энэ жил улсын наадам өнжье гэх бодол төрөх үү?
-Үгүй шүү дээ. Наадам болохоос арав хоногийн өмнөөс л эмээл, хазаараа зэхээд наашаа л яарна даа. Бидэнд морь, дээл, хувцсыг байгууллагаас өгнө. Эмээл, хазаараа өөрсдөө бэлтгэнэ. Эмээлийн олом, жирмээ хуучирсныг шинэчилнэ. Бидэнд наадмын комиссоос урамшуулал олгодог юм. Энэ урамшуулал бидэнд сонин биш л дээ. Хүн чинь дуртай юмаа хийж байхад хөлс, мөнгө чухал биш шүү дээ. Одоо би 49 настай, 55 хүртлээ дахиад зургаан жил морь барьчих болов уу гэж бодоод байна.
-Улсын морь бариач цолыг хэрхэн олгодог вэ?
-Таван жил зөрчил гаргаагүй, морь будлиулаагүй хүнийг Биеийн тамир, спортын хорооны хурлаар оруулж, цол зэрэг олгодог. Монгол Улсад ийм цолтой 10 хүн байна. Тав нь 60-аас дээш настай болжээ. Миний араас гурван залуу шинээр орж, тавуулаа болоод байна.
-Морь будлиантуулах асуудал их гарах уу?
-Өмнө нь гардаг байсан. Одоо бол бичлэг удаашруулж хараад л шийдчихэж байна. Өмнө нь хөл нь түрүүлж гишгэсэн нь гэдэг байсан бол одоо хошуу нь түрүүлж орсныг түрүү магнайд тооцдог болсон. Энэ жилийн наадам үнэхээр сайхан болж байна. Сэрвээний өндрийг хэмжиж мордуулж байгаа нь миний хувьд шударга л санагдаж байгаа. Үүнийг цэгцлэх цаг болсон доо.
-Ярилцсанд баярлалаа.