Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Цэргийн ёслолын жагсаалд Батлан хамгаалах яам, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, сургуулиуд зэрэг 14 байгууллагын 4000 гаруй алба хаагчдаас гадна морин цэрэг, 300 гаруй дугуйт болон хүнд гинжит техник Цэргийн ёслолын жагсаалд оролцлоо.
Шивээ Хиагтын уухайгаар шинэ цагийн түүхийг эхлүүлж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө зарлан тунхагласан дайчин эрс болох Ардын журамт цэргийн жагсаал, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд хоёр дайны хүндийг мөрлөн үүрч, хорвоогийн элгэн дээр Монгол цэргийн ялалтыг дархалсан дайчин эрсийн жагсаал, нөгөө талдаа орчин цагийн Зэвсэгт хүчний дайчин эрсийн төлөөллийг илэрхийлсэн жавхаа төгөлдөр эрсийн жагсаалаас гадна ОХУ-д зохион байгуулагдсан Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн оролцсон шилдэг дайчдын жагсаал энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд сүр нэмж байлаа. Мөн Монгол цэргийн алдар гавьяаг дэлхий дахинд цуурайтуулан мөнхөлж, хүлгийн туурайгаар хөвчин дэлхийг туулсан эртний дайчин баатруудын морьт жагсаал ч цэргийн ёслолын жагсаалын онцлог байлаа. Тодруулбал, Магнаг үсэгтэй тугаа мандуулан, их хувьсгалын уухайгаар эрх чөлөө, тусгаар тогтнолоо тэмцэн олж, энх цагийн түүхийг бичсэн хатан зоригт баатрууд, Ардын журамт цэргийн морьт жагсаал, морьт хорооны дайчин эрсийн жагсаалууд байв.
Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний техникийн инженерүүдийн зохион бүтээсэн анхны автомашинууд болох “Хилэнцэт” тусгай ажиллагааны бартаат замын машин, “Чоно-1” бүлгийн байлдааны машин, “Мазаалай” хөнгөн хуягласан автомашинууд болон “Форд-Ф550” тусгай зориулалтын хуягласан автомашин, “Донг фэнг-EQ2050” тусгай зориулалтын хөнгөн хуягласан суудлын автомашин, “Ивеко NJ2050” тусгай зориулалтын бүлгийн автомашин олны нүдийг хужирлаж байсан юм.
Мөн МИ-8, МИ-171Е нисдэг тэргүүдээс гадна “Ёл-1, 2” загварын нисгэгчгүй нисэх төхөөрөмж цэргийн ёслолын жагсаалыг чимэв. Эдгээр төхөөрөмжүүд нь мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн нисэхийн инженерүүд зохион бүтээсэн төхөөрөмж бөгөөд агаараас орон зайн тандалт судалгаа, тагнуул явуулах үүрэгтэй. Мөн 300-350 метрийн урттай зурвас ашиглан хөөрөх, буух боломжтойн дээр дулааны камертай, өдөр шөнийн аль ч цагт өндөр чанарын дүрс бичлэгийн мэдээлэл дамжуулах чадамжтай ажээ.