Монголд банкнаас зээл аваагүй хүн ховор болжээ. Оюутнууд л гэхэд 70 мянгаа барьцаалаад, ухаалаг гар утас зээлээр авах жишээтэй.
Арилжааны банкнаас зээл авах хүсэлтэй иргэд хамгийн түрүүнд тухайн банкны зээлийн хүүг лавладаг. Гэтэл арилжааны банкууд зээл олгохдоо зээлийн шимтгэл, хураамж, даатгал гэх мэт бусад нэмэлт зардлыг зээлдэгчээс гаргуулдаг. Эдгээр төлбөрийг зээл авахдаа нэг л удаа төлөх тул дарамт болохгүй гэж олонх иргэд ташаа ойлгосоор ирсэн. Учир нь зээлийн бодит өртөг банкнаас зарласан зээлийн хүүнээс ямагт давдаг.
Банкуудын шимтгэл, хураамжийн хэмжээ харилцан адилгүй. Иймд зээлийн бодит өртөг ч өөр өөр. Жишээ нь, найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож байгаа арилжааны банкууд зээлдүүлэгчдээс зээлийн үнийн дүнгийн 0,25-1 хүртэл хувьтай тэнцэх шимтгэл авдаг. Мөн зээлийн хураамж нь 5-10 мянган төгрөг байх жишээтэй. Иймд зээлийн бодит өртөг буюу зээлдүүлэгчийн төлөх мөнгөн дүн харилцан адилгүй болдог. Тэгэхээр иргэд банкны зээлийн эдийн засагчаас “Танай зээлийн хүү хэд вэ” гэж асуухын оронд “Танай зээлийн бодит өртөг хэд вэ” гэж асууж занших хэрэгтэй юм.
“Танай зээлийн хүү хэд вэ” гэж асуухын оронд “Танай зээлийн бодит өртөг хэд вэ” гэж асууж занших хэрэгтэй юм.
Саяхныг хүртэл арилжааны банкууд зээлийнхээ бодит өртгийг олон нийтэд ил тод мэдээлэх үүрэг хүлээдэггүй байв. Харин энэ оны нэгдүгээр сарын 2-ноос “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ыг бүх банк мөрдөж байна. Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, 1997 оноос хойш өөрчлөөгүй дээрх журмыг шинэчилжээ. Тэгвэл зээлийн бодит өртөг гэж юу вэ?
Энэ нь тухайн банкнаас анх зарласан хүү, хүү тооцох давтамжийн нөлөө (хүүнээс хүү тооцдог эсэх), шимтгэл, хураамж, бусад нэмэлт зардлын нөлөөний нийлбэр юм. Өөрөөр хэлбэл бодит үйлчилж буй хүүнд харилцагчийн төлж буй шимтгэл, хураамж, бусад нэмэлт зардлыг багтаасан дүн юм.
Арилжааны банкууд олон төрлийн зээлийн бүтээгдэхүүн санал болгодог. Эдгээрээс дараах зээлийн төрлүүдэд бодит өртгийг нь заавал тооцон, харилцагчид танилцуулахаар дээрх журамд заажээ. Эдгээр нь,
-Орон сууц, хашаа байшин барьцаалсан зээл
-Хэрэглээний зориулалттай зээл
-Санхүүгийн түрээсийн зээл
-Хөдөө аж ахуйн салбарын зээл
-Сургалтын зориулалттай зээл
-100 сая хүртэлх төгрөгийн үнийн дүнтэй бичил бизнесийн зээл
Гэхдээ харилцагч хүсвэл банк бусад төрлийн зээлд ч бодит өртөг тооцож, хэрэглэгчид танилцуулах үүрэгтэй гэж журамлажээ.
Өндөр хөгжилтэй орнуудад ч Төв банк нь арилжааны банкууддаа хүү, шимтгэл, хураамжийн мэдээллээ ил тод болгох шаардлага тавьдаг байх юм. Харин зарим банк тараах материал гэх мэт танилцуулгууддаа зээлийн нэрлэсэн хүүгээ (жишээ нь 8%) голд нь томоор тавиад, зээлийн бодит өртгийг (жишээ нь 8,35%) цаасны буланд, жижигхэн тавих зэргээр заль хэрэглэдэг гэнэ. Иймд санхүүгийн боловсрол нимгэн иргэд зээлийн бодит өртгийг анзааралгүй, хүү багатай ч өндөр зардалтай зээл авах нь бий гэнэ.
Хэдий хожуу ч “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам” гарлаа. Ингэснээр өмнө нь далд байсан мэдээллүүд олны нүдний өмнө ил гарах сайн талтай. Мөн манай арилжааны банкууд цаашдаа бага хүүгээрээ биш харин зээлийн бага бодит өртгөөрөө өрсөлдөх эхлэл болж байна.
Та “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ыг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл энд дарна уу.