МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа Соёлын Гавьяат зүтгэлтэн боллоо.
Тодруулбал, Монголын Үндэсний Радио Телевизэд тасралтгүй 30 гаруй жил хөдөлмөрлөж, мэдээ, нийтлэл, сурвалжилга, нэвтрүүлгийн чанар хүртээмжийг сайжруулах идэвх санаалчилга гарган ажиллаж, телевизийн эфирт 500 мянга гаруй цаг мэдээ уншиж нэвтрүүлэн, чөлөөт ардчилсан, хараат бус сэтгүүлзүйг төлөвшүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хэвлэл мэдээллийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол олголоо.
Тулгар төр байгуулагдсаны 2231, Их Монгол Улсын 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, ардын хувьсгалын 101 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын урлаг соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдэд гавьяа шагнал гардуулж байна.