gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.15
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Бага ангийн багш болж чадах уу гэж ээж минь надаас асууж байлаа”

Р.Адъяасүрэн
Боловсрол
2014-02-26
0
Twitter logo

Энэ хичээлийн жилд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулж буй сургалтууд амжилттай үргэлжилсээр байна.

Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад эхний жилдээ ажиллаж байгаа багш нарын сургалт энэ сарын 14-нд Улаанбаатар хотод эхэлсэн.

Статистик судалгаагаар эхний жилдээ ажиллаж байгаа нийт 1780 багш байгаа аж.

Сургалтанд 21 аймаг, Улаанбаатар хотын арав гаруй мэргэжлийн, 889 багш хамрагдаж байгаа юм байна.  

Шинээр багш болж, хүүхдүүдэд дөнгөж хичээл зааж байгаа багш нарт багш мэргэжлийн онцлог, багшийн ажлын уг мөн чанартай холбоотой нэгдсэн мэдээлэл, лекцүүд гээд олон талын мэдлэгийг энэ сургалтаар олгож байгаа юм.

Шинэхэн багш нарын эгнээнд нэгдэн Монголын ирээдүй болсон бяцхан сурагчдынхаа төлөө, ажиллах эрч хүч, урам зоригоор дүүрэн яваа Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн бага ангийн багш Ганхуягийн Мөнхсайхантай ярилцлаа.   

Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн бага ангийн багш Г.Мөнхсайхан-Аливаад хүн чин сэтгэлээсээ хандана гэдэг маш чухал. Тэр тусмаа эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байх нь амжилт гаргах эх үндэс болдог гэж олон хүн хэлдэг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Би Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрж өссөн. Арван жилд байхдаа математикийн багш болно гэж боддог байсан. Гэхдээ би бага ангийн багш болохоор шийдсэн. Энэ тухай ээждээ хэлтэл, “Чи бага ангийн багш болж чадах уу. Тийм ч амар биш шүү” гэж байлаа. Харин одоо би бага ангийн багш болчихоод, анхны ангиа дааж аваад ажиллаж явна. Манай ангийнхан бүгд уншиж, бичиж, бодож сурч байна. Би  ангийнхныхаа дунд орчихоор, нэг л мэдэхэд хичээлийн цаг өнгөрчихсөн байдаг. Тэр хугацаанд би хичээлээс бусад бүх зүйлийг мартдаг. Бага ангийн багш байхын  хамгийн сайхан нь ямар ч сэвгүй сайхан энергитэй хүүхдүүдийн дунд орж ажиллах. Хүүхдүүдтэйгээ хамт байхаар би яг л тэдэнтэй адил сайхан эерэг энергиэр цэнэглэгддэг. Би өмнө нь жаахан юманд л уурлачихдаг байсан. Харин одоо бол өөр болсон. Ер нь хэр барагтаа уурлаад байхгүй шүү. Тийм болохоор би бүх багш нарыг хүүхдүүдээ чин сэтгэлээсээ хайрлаасай гэж хүсдэг. Тэгж л байж нэг ч хүүхэд үлдээлгүй хөгжүүлж, зөв хүн болгож чадна гэж боддог.

-Дөнгөж төгсөж ирээд зургаан настай хүүхдүүдтэй ажиллах ямар байсан бэ?
-Мэдээж эхлээд амар байгаагүй ээ. Яахаа ч мэдэхгүй байх үе зөндөө л байсан. Гэхдээ би анхнаасаа л нэгдүгээр анги дааж аваад зааж, сургая гэж бодсон. Би сургууль дээрээ, сурагчидтайгаа байхдаа л хамгийн аз жаргалтай байдаг. Хүүхдүүд маань ч тийм байгаасай л гэж боддог. Манай ангийн нэг охин орой аавыгаа ажлаа тараад ирж авахдаа эрт авах гэж битгий яараарай гэж хэлсэн байна лээ. Тэр охин аавыгаа иртэл ангидаа хичээлээ хийгээд, барбигаараа тоглоод байж байдаг. Бүр болоогүй намайг хамт тоглоё гэдэг.     

-Эхний жилдээ ажиллаж байгаа багш нарын сургалтын талаар ямар бодолтой байна?
-Энэ сургалтаар олон зүйлийг мэдэж авлаа. Өмнө нь явцын үнэлгээний сургалтад сууж байсан. Ахиад суусан чинь улам сайн ойлгосон. Мөн цахим сургалт үнэхээр их таалагдаж байна. Багш нарт хэрэгтэй олон сайтууд байна. Түүнийг хэрхэн ашиглах гээд энэ сургалтаас их зүйлийг мэдэж авлаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан