Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Олимп хотхонд өнөөдөр 640 хүүхдийн суудалтай сургуулийн шав тавих ёслол болж өндөрлөв.
Шинэ сургуулийн барилгын төслийг тендерийн сонгон шалгаруулалтад ялсан “Голдэн Лайт Групп” ХХК хариуцан гүйцэтгэх бөгөөд гэрээний дагуу 2024 оны наймдугаар сард сургуулийн барилгыг ашиглалтад оруулахаар заасан байна.
Нийслэлийн Боловсролын Газрын барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнай “БЗД-ийн 26 дугаар хороонд 133 дугаар сургууль л үйл ажиллагаагаа явуулдаг. Шинээр сургууль баригдсанаар тус сургуулийн ачаалал бага хэмжээгээр буурна” гэв.
“Голдэн Лайт Групп” ХХК-ийн ерөнхий захирал С.Алтангэрэл “Энэ жил гурав орчим тэрбум төгрөг улсын төсөвт суусан. Хэрэв дараа жил үлдсэн санхүүжилт бүтэн орж ирвэл энэхүү төслийг 2023 ондоо багтаагаад дуусгах боломжтой” гэв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Зөвхөн БЗД-ийн хэмжээнд дахин 10 гаруй цэцэрлэг, сургууль шинээр барих шаардлагатай. Гэтэл улсаас өгч буй санхүүжилт үүний хаана нь ч хүрэхгүй байна. Зөвхөн энэ сургуулийг барихын тулд 10 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байхад улсаас 4 тэрбумд багтааж тойрогтоо хийх хөрөнгө оруулалтын санал өгөхийг шаардсан. Энэ мэт асуудлыг шийдэхийн тулд УИХ-ын гишүүд Улаанбаатар хотын хөгжлийн түр хороог байгуулсан. Ийнхүү хүчээ нэгтгэсний үр дүнд өнөөдөр энэ сургуулийг барих ажил эхэлж байна. Түүнчлэн энэ онд БЗД-ийн 26 дугаар хороонд дахин гурван цэцэрлэг барина” гэв.
Баянзүрх дүүрэгт шинээр сургууль барьснаар Улаанбаатар хотын түгжрэл буурахад ч нөлөөлнө гэдгийг ч тэд хэлж байлаа.