Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан-2022” үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд долоодугаар сарын 1-7-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэ үзэсгэлэнгийн талаар Монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол дархны уламжлалт өв соёл, өнөөгийн хөгжил дэвшлийг шингээж үнэт метал, эрдэнийн чулуугаар урласан гоёл чимэглэл, эдлэл хэрэглэлийг дотоод, гадаадын иргэдэд сурталчлах нь Ерөнхийлөгчийн ивээл дор гурван жил тутамд зохион байгуулдаг энэ үзэсгэлэнгийн гол зорилго.
Газар газрын дархчууд ур хийц, урласан бүтээлээрээ танигддаг. Үзэсгэлэнгийн үеэр дархчуудтай нүүр тулан уулзах, харилцан туршлага солилцох, хэрэглэгчдийн дархчуудтай уулзаж, эрэлт хэрэгцээг нь судлах, мөн дархчуудад тулгамдаж буй асуудлыг Монгол Улсын Засгийн газар, Соёлын яаманд уламжилж, хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцах зэрэг олон талын ач холбогдолтой аж.
Долоо хоногийн турш үргэлжлэх үзэсгэлэнгийн үеэр:
- Шилдэг бүтээл шалгаруулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн шагнал гардуулах ёслол
- Уран дархчуудад төрийн дээд одон медаль болон бусад шагнал гардуулах
- Ахмад болон залуу уран дархчуудын уулзалт
- Монгол уран дархчуудын сор болсон бүтээлүүдийн дуудлага худалдаа
- Уран дархчуудын бүтээлүүдийн үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Үзэсгэлэнд бүтээлээ ирүүлэх газар газрын уран дархчууд зургаадугаар сарын 29-ний 10.00-18.00 цагт Монголын уран зургийн галерейд ажиллаж буй Бүтээл хүлээн авах ажлын хэсэгт бүртгүүлэн, хүлээлгэн өгөхийг санууллаа.