gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Үндэстний цөөнхийн хэл соёлыг хамгаалах санал, зөвлөмж хэрэгжихгүй байна”

gogo.mn
Соёл урлаг
2022-06-22
3
Twitter logo

Хүний Эрхийн Үндэсний Комисс, “Боловсрол эвсэл”, “Тува ээж” ТББ, “Чинагийн Галсан” сан хамтран Тува үндэстний цөөнхийн хүүхдийн хос хэл, соёлын асуудлыг хөндсөн хэлэлцүүлгийг өчигдөр /2022.06.21/ зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийн үеэр үндэстний цөөнх гэж хэнийг хэлэх, цөөнхийн эрх ашгийг хамгаалдаг олон улсын хууль тогтоомжууд, Монгол дахь үндэстний цөөнх, тэр дундаа Тува үндэстний хэл соёл, биет бус өвд тулгараад байгаа асуудлыг хөндөв.

Хэлэлцүүлэгт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, Хөвсгөл аймгийн Цагааннуур сум болон бусад орон нутаг, Улаанбаатар хотод оршин суудаг Тува ард түмний төлөөлөл оролцлоо.

Соёлын өв судлаач, доктор, дэд профессор Б.Баатархүү “Манай улсад биет бус буюу “амьд” өв олон бий. Биет өвөөс ялгаатай нь эдгээр өвийг хүн тээдэг гэдгээрээ онцлогтой. Тийм ч учраас "Монголд нэг хүн нас барах нь нэг номын сан устгахтай ижил" хэмээн германы эрдэмтэн Амель хэлсэн байдаг” гэв.

Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа “Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсанаасаа эхлээд үндэсний цөөнхийн эрхийн асуудлыг  анхаарч, тэдний эрх ашгийг хамгаалуулахын тулд төр засагт хандсаар ирсэн.

Тухайлбал 2003 онд Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд оршин суудаг Цаатан иргэдийн амьдрал, сурч боловсрох, төрийн үйл хэрэгт оролцох эрхийн талаар судлан УИХ-д илтгэж байлаа. Энэ мэтчилэн нийт гурван удаа судалгаа явуулснаас хамгийн сүүлд 2016 онд Тува хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөл, хэлний сургалтын чанар, ялгаварлан гадуурхалтын талаар судалгаа хийсэн” гэв.

Тус судалгааны үр дүнг Хүний Эрхийн Үндэсний Комиссын ахлах референт З.Өнөржаргалаас тодруулахад “Эдгээр хүүхдэд тусгайлан төсөв гаргаад төрийн албан ёсны хэлээр суралцах боломжийг нь бүрдүүлж “Хос хэлний бодлого”-той болох санал зөвлөмж гаргасан хэдий ч хангалттай хэрэгжихгүй байна” гэлээ.

“Чинагийн Галсан” сангийн тэргүүн Г.Галтайхүү “Би өөрөө Тува хүн. Бид олон жилийн турш өөрсдийн үр хойч болсон хүүхэд багачууддаа хэрхэн өв соёлоо өвлүүлэх вэ гэдэг асуудлын талаар хэлэлцэн шийдэхийг хүлээсэн. Энэ хэлэлцүүлгийн үр дүн хууль тогтоох түвшний хүмүүст хүрч, бодлого шийдвэрт нөлөөлөөсэй хэмээн хүсэж байна.

Цаашид Тува үндэстний цөөнхийн хүүхдийн хос хэл, соёлыг хадгалан үлдэхийн тулд Монгол улсын хэлний бодлогыг дахин боловсруулж батлуулах шаардлагатай. Мөн соёлын олон янз байдлыг дэмжих, хадгалах, өвлүүлэх талаар Соёлын бодлогод нарийвчлан тусгах, Тува хэлийг заах боловсон хүчин, сурах бичгийг бэлтгэх шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцлов.

Л.Ундрах

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан