gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.21
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хэт үндсэрхэг үзэл хэрэгтэй юү

Нийгэм
2007-08-27
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-08-27
Хэт үндсэрхэг үзэл хэрэгтэй юү
Баруунд неофашистууд, Орост мулзан толгойтнууд толгойгоо өндийлгөх болсон энэ цаг үед Монголд бас түүнтэй төстэй үйлдэл гарах боллоо. Үүний нэг илрэл нь "Хөх Монгол" хэмээх бүлгэмийнхэн юм.

Уг хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, "Хон хэрээдийн" гэж нэршсэн Б.Энхбатыг цагдаагийнхан эдүгээ Ганц худагийн урьдчилан хорих төвд саатуулаад байгаа. Түүнийг охиныхоо үерхдэг залууг санаатай, эсвэл санамсаргүй байдлаар егүүтгэсэн эсэхийг тогтоохоор цагдаа, шүүхийнхэн ид ажиллаж байна. Сонин хэвлэлийн мэдээнээс үзвэл охиных нь найз залуу БНХАУ-д сурдаг байсан, бас монголоор нэлээд аялгатай ярьж байсан зэрэг нь "ясны" үндсэрхэг үзэлтэй Б.Энхбатын дургүйг хүргэснээс тэдний хооронд маргаан үүсч, энэ эмгэнэлт явдал гарсан гэх.

Өнгөрөгч пүрэв гаригт "Хөх Монгол" хөдөлгөөний залуус хэвлэлийн бага хурал зарлан хийлгэлээ. Тэд зөвхөн багшийгаа /Б.Энхбат/ өмөөрөх гэж бус харин Энхбаттай холбоотой гэх хэргээр далимдуулан үндсэрхэг үзэлтнүүдийг дарж авах гэж байна хэмээн үзэж буйгаа мэдэгдэв. Тийм хүмүүст хандан "Та нар үнэхээр амжихгүй шүү гэж хэлмээр байна" хэмээн тэд хатуухан хэллээ. Өөрөөр хэлбэл, үүний ард нэг ёсны заналхийлэл нуугдаж байсан. Тэд "Монгол хүн Монголынхоо газар нутаг дээр эзэн нь байх ёстой" гэсэн зарчмыг цаашид ч баримтлан ажиллахаа илэрхийлэв. Мөн ханз үсэгтэй хаяг, улаан дэнлүүтэй хатуу тэмцэнэ, нэг л шөнө бизнес эрхэлдэг хятадуудыг түйвээнэ, эвдэн сүйтгэнэ, галдан шатаана шүү гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэж ярьцгаалаа. Мөн хятадуудад биеэ үнэлсэн бүсгүйчүүд газар дээрээ баригдвал үсийг нь хусаж мулзлахаа ч мэдэгдэв.

Ийнхүү Монголд хэт үндсэрхэг үзэлтнүүд төрөн гарснаа нийгэмд мэдрүүлэхийг өдөр ирэх тутам оролдсоор байна сүүлийн үед ил тодоор зарлан тунхагладаг боллоо. Энэ нэг их сайны ёр биш ээ. Иймэрхүү үзэл санаанаас болж нийгэмд эмх замбараагүй байдал үүсч улмаар олон сайхан залуус орон шоронгийн хаалга татсанаар төгсдөг нь Германы неофашистуудын үйлдлээс тов тодорхой харагддаг. Ерөөсөө иймэрхүү алхмууд амжилтад хүрч байсан удаа дэлхийн түүхэнд үгүй. Улс төрийн тавцан дээр ч хэт баруунтны юм уу, хэт зүүнтний үзэл баримтлалтай намууд эдүгээ төдийлөн амжилтад хүрэхээ байсан. Өөрөөр хэлбэл, даяаршиж байгаа энэ дэлхий ертөнц аливаа хэтийдсэн бүхнийг хүлээж авахаа больж байна аа гэсэн үг.

"Хөх Монгол" бүлгэмийнхэн дан ганц хятадуудтай "дайн" зарлахаар шийдсэн нь тэдний ярианаас илт. Монголчуудын зарим нь урд хөршийнхөнд тааламжгүй ханддаг нь нууц биш. Энэ нь Манж, Хятадын дарлалд 200 жилийг үдсэн эртний гүүхээс улбаатай биз ээ. Гэхдээ л ийм байдлаар илт заналхийлсэн өнгө аяс эдүгээ илрэх болсон нь тун харамсалтай. Үүнээс улбаалан урд хөршид маань монголчуудыг үзэн ядах үзэл хүчтэй болбол яах билээ. Одоо нэг улс үндэстэн гэхээсээ дэлхий ертөнц хэмээн ярьдаг цаг ирж байна. Тийм болохоор үндэстэн хоорондын тэмцэл хэнд ч ямар ч ашиггүй. Европын ихэнх улс оронд хил хязгаар гэж байхаа болилоо. Энэ нь удахгүй Азийн орнуудад "халдварлах" биз.

Гэхдээ Монголд хэт үндсэрхэг үзэлтнүүд төрөн гарахад манай нийгмийн байдал ихээхэн нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, төр, засгийн буруу, түүний толгойд суугаа хүмүүсийн алдаатай үйл ажиллагаа, хууль дүрмээ хэрэгжүүлж чаддаггүй байдлаас болон ийм байдал үүсч байна. Ганц хоёр жишээ татья. Улаанбаатар хотын бүх албан байгууллага, газрын хаягийг монгол  болгох Нийслэлийн Засаг даргын захирамж гараад нэлээд хэдэн оныг үдэж байна. Харамсалтай нь бараг огт биелээгүй. Бидэнд заримдаа Бээжин, Сөүл, Лондонд амьдарч байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг нь үнэн шүү дээ. Хаашаа л харна, хятад, солонгос, англиар бичсэн хаяг. Хэрвээ үүнийг аль эрт цэгцэлсэн бол энэ залуус хятад бичигтэй хаягийг буулгана гэж яриад, хятадуудыг дарамтална гэж сүрдүүлээд сууж байх байсан болов уу.

Хэрвээ төр хүчтэй, бодлоготой байсан бол пүүс, компаниуд ийм олон хятад ажилчид авчрах байсан уу. Ажил хайсан үй олон монгол залуус байхад гадаадаас ажилчин авах эрх олгоод байдгийг үнэхээр ойлгоход бэрх. Монголд ажиллахаар ирсэн хятадууд сүүлийн үед янз бүрийн хэрэг өдүүлэх болсон нь үнэнээс үнэн. Монголчуудыг бүлэглэн зодсон хэрэг цөөнгүй гарлаа. Энэ бүхэнд үндэсний үзэлтэй эдгээр залуусын шар гозойгоод байгаа юм. Төр, засаг нь ямар нэг арга хэмжээ авахгүй байгаад бухимдахдаа тэд ийм үйлдэл хийж буй хэрэг. Ажилчид заавал авчрах хэрэгтэй юм бол түүнээс гарах үр дагаврыг нь давхар бодолцож байх нь энэ төрийн хийгээд эрх мэдэлтнүүдийн үүрэг мөнөөс мөн билээ.

Ийн өгүүлэхдээ би эх оронч хийгээд үндсэрхэг үзэл огт хэрэггүй гэж хэлэх гээд байгаа юм биш ээ. Монгол шиг цөөхөн хүн амтай ард түмний хувьд эх оронч, үндсэрхэг үзэл юу юунаас илүү үнэ цэнэтэй. Дэлхийн дайдад дахин давтагдахгүй соёл түүхээ, онгон дагшин байгаль орчноо хайрлан хамгаалах үзэл монгол хүн бүхний сэтгэл зүрхэнд шингэсэн байх учиртай. Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлаагүй эцэг өвгөдөөрөө ч бид бахархах учиртай. Гэхдээ хэт үндсэрхэг үзлийг өдөөн дэвэргэж, хүчирхийлэл дарамтаар бүхнийг шийдвэрлэнэ гэж хэзээ ч байж таарахгүй.

Ийм халуун сэтгэл өвөрлөсөн олон хүн байдгийг саяхны нэгэн үйл явдал нотолсныг эцэст нь энд дурдъя. Үндэсний үзлийг түгээн дэлгэрүүлэхийг намынхаа нэг гол зорилго болгосон улс төрийн хүчин бол байгуулагдаад удаагүй байгаа Үндэсний шинэ нам. Тэд нийт ард түмнийхээ дунд "Би үндэсний үзэлтэн" хэмээх бичлэгийн уралдаан зарласан бөгөөд түүнд нь 300 гаруй хүн оролцсон гэсэн. Аливаа бичлэгийн уралдаанд ийм олон хүн оролцож байсан тухай өмнө нь сонсогдож байгаагүй. Улс үндсээ гэсэн сэтгэлтэй, түүнийхээ төлөө санаа тавьж байдаг хүн цөөнгүй байдгийг үүнээс харж болмоор санагдсан. Тиймээс энэ бяцхан өгүүллээ тус намаас уралдаанд оролцсон бүх хүнд олгосон өргөмжлөлдөө дурдсанчлан "Бүх монголчуудын үндэсний үзэл, сэтгэлээр Их Монгол Улсын тулгын гал үеийн үед мандан бадрах болтугай" гэсэн билэгтэй ерөөлөөр өндөрлөе.

А.БААСАНДОРЖ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан