gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Унадаг, гацдаг лифтээрээ алдартай “Цамхаг констракшн”-д 11 тэрбумын тендерт ялжээ

У.Бадамцэцэг
Нийгэм
2014-03-04
11
Twitter logo

Барилга хот байгуулалтын сайдын төсвөөр Улаанбаатар хотын шинэчлэлийн ажлын тендерт “Цамхаг констракшн” ХХК гүйцэтгэгчээр шалгарчээ.

Нийслэлийн хэмжээнд 265 лифтийг 11 тэрбумаар шинэчлэх тендер.

Нэг лифтний өртөг дунджаар 42 орчим сая төгрөг.

Хоёр багц тендерийн нэгд нь “Цамхаг констракшн” шалгарч нөгөө багцад нь компаниуд саналаа ирүүлээгүй аж.

Унадаг, гацдаг, савалдаг цахилгаан шатаараа алдартай “Цамхаг констракшн” компани яагаад энэ тендерт ингэж цойлон гарч ирсэн нь хачирхалтай.

Тавхан сарын өмнө “Цамхаг констракшн” компанийн Улаанхуаран СӨХ-ийн 24 дүгээр байранд угсарсан цахилгаан шатны дөрвөн ширхэг тросс нь тасарч унасан. Өглөө эрт байсан учраас азаар хүнгүй байж таарсан гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

Тус компанийн хувьд энэ анхны тохиолдол биш.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын шалгалтаар байнга л банга хүртэж, СӨХ-үүдээс ч гомдол тасарч байгаагүй байх юм. Зарим баримтуудыг сонирхуулвал:

Баримт-1

Баримт-2

Баримт-3

Их өргөө СӨХ-ийн гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шалгалтаар “Лифтийн бүхээгийн хаалганы дээд анги гажсанаас хаалганы тохиргоо алдагдсан бүхээгийн доод раманд бэхэлгээ хийж гагнасан, хонгилын хаалга тохиргоогүй, бүхээгийн хөдөлгөөн хүчтэй дугтардаг, савалгаатай шаардлага хангахгүй” гэсэн хариу өгсөн байх юм.

Баримт-4

Дээрх баримтуудыг харвал 2008 оноос хойш тус компани тендерт шалгарсаар ирж. Тэр хэмжээгээр эргээд шүүмжлэл дагуулсаар иржээ.

Хачирхалтай нэг зүйл гэвэл “Цамхаг констракшн” компанийн хувьд тендер ялах нь урьдчилан мэдчихдэг нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл тендерт ялалт байгуулж гэрээ байгуулахаас өмнө ажлаа эхлүүлдэг гэхээр үнэхээр гайхалтай. Доорх баримтаас харж болно.

Беларусаас лифтээ оруулж ирдэг гэх тус компани гэрээ байгуулахаас өмнө ажлаа эхлүүлж байна эртнээс л ялна гэдгээ мэдээд бэлтгэлээ базаадаг юм шиг.

Ийм олон алдаа дутагдал ар араасаа дагуулсан энэхүү компанид тендер олгоод байгаа эрх мэдэлтнүүдэд яах ёстой вэ Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Э.Бат-Үүл Засаг дарга аа.

Сэтгүүлч надад олдсон баримт Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт олдоогүй хэрэг үү.  

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт лифт шинэчлэх ажил багтсан.

Тендерийн ил тод байдал, хамгийн чанартай ажлын гүйцэтгэлийг дээдэлдэг Ерөнхий сайд Н.Алтанхуяг таны мөрийн хөтөлбөрийн биелэлтэд хасах оноо авах чангаах зүйл нь лифт байх нь ээ.

Мэргэжлийн хяналтын газраас нэг гараараа шалгалтанд бүдэрсэн хариугаа биччихээд нөгөө гараараа хүлээж авах гарын үсэг зураад байгаа нь ямар учиртай юм бол.

Барилга хот байгуулалтын яамнаас гэхэд 2013 оны шилдэг “Өргөх байгууламж” компаниар “Цамхаг констракшн” компани шалгарсан.

Монгол Улсын хэмжээнд өргөх байгууламжийн үзүүлэлт нэг иймэрхүү.

Хамгийн хямд үнийн дүнгээр ялалт байгуулж л байвал хүний амь нас, иргэдийн эрх ашиг хамаагүй хэрэг үү.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан