Дэлхий даяар цар тахал, эдийн засгийн хямрал, дайн дажин мөн эрүүл мэндийн хүндрэлүүд гээд түүхэнд тооцогдох хэцүү цаг үед бид амьдарч байгаа хэдий ч хүн бүр дор бүрнээ хамгийн чухал зүйл болох эрүүл мэндээ удирдах боломжтой гэж бид итгэдэг.
Өнөөдөр ажлын орчны эрүүл мэнд доорх хүнд нөхцөлд орсон байна. Үүнд:
- 59% нь өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийдэггүй
- 50-аас илүү хувь нь цусан дахь холестерины түвшин ихтэй
- 27% нь зүрх судасны системийн асуудалтай
- 26% нь БЖИ (биеийн жингийн индекс)-ээр тодорхойлоход илүүдэл жинтэй
- 24% нь цусны даралт ихсэхтэй холбоотой хүндрэлүүдтэй тулгардаг зэрэг багтана.
Үүнээс гадна Ази Номхон далайн бүс нутгийн 10 нас баралт тутмын 8 нь амьдралын хэв маяг, өдөр тутмын буруу сонголтоос үүдэлтэйг ДЭМБ-ийн судалгаанаас харж болно. Дээрх судалгаа хэдийгээр асуудал хүндэрснийг илтгэж байгаа ч хариултыг мөн тодорхой хэмжээгээр дотроо агуулж байна. Тэр нь хүн бүр эрүүл энх, аз жаргалтай, илүү бүтээмжтэй амьдралынхаа “удирдлагыг” өдөр тутмын жижиг алхмаараа дамжуулж эзэмшиж болно гэсэн санаа.
Тэгэхээр бид өнөөдөр өвдсөн хойноо эмчилдэг хандлагаас урьдчилан сэргийлдэг амьдралын хэв маяг руу шилжих нь маш чухал ач холбогдолтой юм. Үгүй бол энэ нь бид санхүүгийн алдагдалд орж, бүтээмж буурч, амжилтгүй хувилбараа хүлээгээд сууж байгаатай эгээ адилхан асуудал.
Тэгвэл эдгээр асуудлын шийдэл болох манай Мэнд аппликэйшн “Амьдралын хэв маягийн өөрчлөлт”-ийн программаараа дамжуулан өнөөдрийн байдлаар 20,000 гаруй хүнд хүрч, олон бахархууштай, эерэг үр дүн гаргаж чадсандаа баяртай байна. Энгийн, жижиг, өдөр тутмын алхам, сонголтуудаа зөв хийж чадвал илүүдэл жингээ хянах, сэтгэцийн эрүүл мэндийн хямралаас гарах, өдөр тутамдаа аядуу тайван, амар амгалан байх мөн ажил амьдралын эрүүл харилцааг бий болгож, бүтээмжтэй амьдрах бүрэн боломжтой гэдгийг манай аппликэйшн болон манай хөтөлбөрийн хэрэглэгчид бидэнд батлан харуулсаар байна.
Иймд таныг ч мөн манай аппликэйшнийг татаж сэтгэцийн эрүүл мэнд болон бусад эрүүл мэндийнхээ өөрчлөлтийн жолоог атгаж эхлэхийг урьж байна. Гэхдээ юу гээч, яг өнөөдөр, яг одоо та өөрийнхөө төлөө хийх үйлдэл нь дараах хамгийн энгийн бөгөөд чухал гуравхан алхмаас эхлэх юм шүү:
- Ус уух
- Бүтэн, чанартай нойр авах
- Оюун санаа, бодол сэтгэлээ анзаарах
FB: https://www.facebook.com/mendlive
Аппликейшн татах линк: http://onelink.to/tbjkrj