Түүний эдгээр гэрэл зургууд анх удаагаа 2005 онд нийтэд толилуулагдсан байна. Тэр үзэсгэлэнг Герман-Монголын найрамдлын нийгэмлэгээс Германы Кёльн хотноо зохион байгуулж байж. Жирийн аялагч, худалдаачин, улс төр, нийгмийн зүтгэлтэн, эсвэл эрдэмтэн, уран бүтээлч аль нь ч байсан бай хамаагүй энэ хүн бол монголчууд бидний нэгэн үеийн түүхэн, маш баялаг, бас үнэтэй баримтыг ийнхүү үлдээжээ. Улс орон, үндэстэн, хүний түүх, аж төрлийг бичиж үлдээнэ гэдэг нэг хэрэг. Харин түүнийг гэрэл зургаар баринтаглан авч үлдсэн нь хожмын хүмүүст огт өөр мэдрэмжийг төрүүлдэг аж. Мянга есөн зуун арав, хориод онд Монголын хүрээ Хүрээ, хийд, хөдөөгийн байдал хийгээд жирийн хүмүүс хэрхэн амьдарч байсан талаар бидний хэнд маань ч нийтлэг нэгэн төсөөлөл, мэдээлэл бий ч тэгтлээ хүчтэй сэтгэгдэл төрүүлдэггүй. Тэгвэл эдгээр гэрэл зургуудыг харсан хэнд ч тэртээх цагт биеэр очоод ирсэн мэт санагдана. Энэ бол амьд урлагийн ид шид. Ийнхүү гэрэл зураг гэдэг амьд урлагийн маш том илэрхийлэл болж байнэ. Тэртээх цагийн герман ноёнтны гэрэл зургаар өгүүлэх энэхүү түүхэн баримтын үнэ цэнэ мянга сонсохоор нэг үз гэдэг мэргэн үгийг ч батлах мэт санагдана.
Хэрман Констен тухайн үедээ Монголын төрийн сайд нарын нэгийг эх орондоо урьж аваачиж байсан мэдээ ч байдаг юм байна. Үүнээс хэдэн сар, жилийн дараа ч юм бэ, манай их зохиолч Д.Нацагдорж тэргүүтэй цөөн сэхээтэн Герман улсад боловсрол эзэмшиж Монголынхоо хөдөө талаар соёлын үрийг тарьж байсан нь бас л санамсаргүй хэрэг биш бололтой. Учир нь Хэрман Констен гэгч энэ "сониуч" герман эрийн сэдсэн Монголын төрийн сайдын Герман улсад хийсэн айлчлалтай шууд холбоотой ч байж магадгүй ажээ. Энэ зургууд тухайн цаг үеийнхээ бодит тусгал болон үлдээд зогссонгүй өнөөдрийн "өндөрлөг"-өөс эргэн харахад Монгол Улсад юу өөрчлөгдөв гэдгийг эргэцүүлэн бодох, XXI зуунд монголчууд хэрхэн хөгжиж дэвшиж вэ гэдгийг харьцуулан харах боломжийг ч бидэнд олгож байна.
Харьцуулаад үзье. Зураг дээрх монгол гэрийг харж байна уу? Гаднаас нь харахад л монголчуудын аж төрөл ямар байсэн нь тодорхой. Тэгвэл энэ дүр төрх өнөөдөр Монголын хөдөө талаар ч, нийслэл Улаанбаатар хотод маань ч нооройгоод байж л байна. Хайхын ч хэрэггүй, захаас аван ийм гэрүүд, ийм л аж амьдрал тааралдана даа. За тэгээд, зураг бүрийг нэг бүрчлэн харахад зуун жилийн дараа өөрчлөгдсөн зүйл тун ч ховорхон болох нь нүднээ ил. Орчлон хорвоод өөрчлөгддөггүй юм гэж байдаггүй гэдгийг хүн төрөлхтний хөгжил дэвшил баталсаар атал ганцхан Монгол Улс, монголчуудын амьдрал л хэзээ ч өөрчлөгдөлгүй өнөөг хүрсэн байх юм. Хувьсгалт нам, мухар сүсэг нь хүртэл зүсээ ч хувиргалгүй өнөөдрийг хүрчээ. Үүгээрээ монголчуудын амьдрал энэ зуунд дэлхий дээр өөр хаана ч байхгүй үзмэр болон дэлхийнхний нүдийг бүтийлгэсээр байгааг гайхах юмгүй аж. XX зууны эхэн үеийнхээсээ бараг өөрчлөгдөөгүй байгаа бидний энэ түүхэн баримтын цаана монголчуудын хүний эрх, монгол хүний хөгжил, монгол хүний оюуны болон соёлын, эдийн засгийн эрх чөлөө гээд маш олон амин чухал сэдэв энэ XXI зууны эхэн үе хүртэл хөндөгдөлгүй үлдсэнийг энэ зургууд нотолж байна. Тийм учраас Германы жуулчны эдгээр фото баримтууд цаашид улам үнэд орох нь гарцаагүй юм.
Н.Пагма