Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Ази, Ойрхи дорнодын асуудал хариуцсан Төрийн сайд Аманда Миллинг манай улсад гурван хоног айлчлах үеэр бид цөөн хором ярилцлаа.
Айлчлалын үеэр Аманда Миллинг нь УУХҮЯ-ны Дэд сайд О.Батнайрамдал, БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ, БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан, ГХЯ-ны Дэд сайд Б.Мөнжин нартай уулзсан ба Монгол, Британийн Дугуй ширээний 14 дүгээр уулзалтад оролцсон юм. Түүнээс гадна тэрбээр Оюу Толгой уурхайд зочилж, төслийн үйл ажиллагаатай танилцжээ.
"БИД МОНГОЛ УЛСЫГ ҮНЭХЭЭР ЧУХАЛ ТҮНШ ХЭМЭЭН ХАРЖ, ХАРИЛЦААГАА ГҮНЗГИЙРҮҮЛЭХЭД АНХААРЧ БАЙНА"
- Таны айлчлалын гол зорилго болон айлчлалын хүрээнд хоёр улсын харилцаанд гарах үр дүнг та хэрхэн харж байна вэ?
- Юуны өмнө Монголд анх удаа айлчилж байгаадаа туйлын баяртай байгаагаа хэлмээр байна. Үнэндээ энэ нь цар тахлаас шалтгаалж хүн бүр гадагшаа явахад бэрхшээлтэй байсны адилаар сайд нарын бүх айлчлал түр хойшлогдсон 2019 оны аравдугаар сарын 20-ноос хойшхи Их Британийн сайд нарын төлөөллийн анхны айлчлал болж байна. Тиймээс бид ойрын хугацаанд айлчлал, хэлэлцээ хийгээгүй учраас энэ удаагийн айлчлалаар ярих зүйл их байлаа.
Бид Монгол Улстай харилцаагаа гүнзгийрүүлэхэд анхаарч байна. Би Азид, тэр дундаа Монголд ирээд хэдхэн хоногийн дотор энэ бүх чухал уулзалтуудыг хийсэн нь үүний нэг илрэл.
Их Британи, Монгол хоёр улсын түүхэн харилцаа маш бат бөх байдаг. Бид дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоо ирэх жил тэмдэглэнэ. Тэгэхээр ирэх онд 60 жилийн ойгоо угтаж, олон салбарт харилцаагаа гүнзгийрүүлэх талаар ярилцаж, уулзалт хийх үнэхээр сайхан боломж байлаа.
2021 онд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцид оролцогч талуудын 26 дугаар бага хуралд (COP26) Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Гадаад харилцааны болон Байгаль орчны сайдын хамт Их Британид угтан авсандаа бид маш таатай байсан. Уур амьсгал, хүрээлэн буй орчин нь бидний хамтын ажиллагааны чухал сэдэв, талбар хэвээр байна. Сүүлийн хэдэн өдөр хийсэн уулзалтууд маань үнэхээр үр дүнтэй, ярилцах зүйл их байсан гэж бодож байна.
- Монгол Улсын сайд нартай ямар асуудлаар уулзаж ярилцсан талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
- Хэдхэн хоногийн хугацаанд олон сайдтай уулзсандаа үнэхээр баяртай байна. Уулзалтын тухайд бид худалдаа, боловсрол, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд бүс нутгийн болон дэлхийн асуудлууд бүхий өргөн хүрээг хамарсан. Тухайлбал, Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдалтай уулзаж, Их Британийн уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалт, ашигт малтмалын хайгуулын чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа. Английн компаниуд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгааг харахад үнэхээр сайхан байна. Монголд худалдаа хийх сонирхолтой, хөрөнгө оруулалт хийх боломжтой Британийн компаниуд олон байдаг.
Боловсрол бол худалдаа, хүрээлэн буй орчны адилаар мөн л чухал сэдэв
Би Их Британи, Монголын 14 дэх удаагийн, өргөн хүрээг хамарсан дугуй ширээний уулзалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт даргалж оролцлоо. Боловсрол бол худалдаа, хүрээлэн буй орчны адилаар мөн л чухал сэдэв юм. Боловсролын тухай хэлэлцээрт яригдсан маш таатай зүйл бол Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийн түншлэлийг гурван жилээр сунгасан явдал юм.
- Та маргааш Оюу Толгой уурхайд айлчлахаар төлөвлөжээ. Мөн саяхан Их Британи улсын Ерөнхий сайдын Худалдааны элч Даниэль Кавчински нэг сарын өмнө манай улсад айлчлахдаа Оюу Толгойд зочилсон. Та бүгдийн ОТ-д зочилж буй гол зорилго юу болон энэхүү төслийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?
- Би Оюутолгойн ордын талаар их зүйл сонссон. Тиймдээ ч энд бүтэн өдрийг өнгөрөөх айлчлалын нэг хэсгээ тэсэн ядан хүлээж байна. Энэ төслийн талаар болон Монгол Улсад илүү их хөрөнгө оруулалт татахад гүйцэтгэх үүргийг бид үнэхээр өөдрөгөөр харж байгаа. Үүний Монголын эдийн засагт оруулах хувь нэмэр чухал.
Саяхан Монголын Засгийн газар болон Рио Тинтогийн хооронд байгуулсан гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалтын үе шат эхэлсэнд би баяртай байна. Учир нь энэ бол төслийн хувьд үнэхээр чухал тэр дундаа Монгол Улсад үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой алхам юм.
Украинд хүмүүнлэгийн тусламж болгож 220 сая фунт стерлинг өгснөөр Их Британи хандивлагч орнуудыг тэргүүлж байна.
-Миний дараагийн асуулт бол одоо дэлхий дахинд томоохон асуудал болоод байгаа дайны тухай юм. Их Британи Улс Украинд мөнгөн болон цэргийн ямар дэмжлэг үзүүлээд байна вэ?
- Британи улс Украины хямралд зориулж, дэмжлэг болох зорилгоор одоогоор 400 сая фунт стерлингийг хөгжлийн албан ёсны тусламж үзүүлээд байна. Тодруулбал, хүмүүнлэгийн тусламж болгож үүнээс 220 сая фунт стерлинг өгснөөр Их Британи хүмүүнлэгийн хандивлагч орнуудыг тэргүүлж байна. Хоёрдугаар сарын 23-нд Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Украинд 500 сая ам.долларын зээл олгох баталгаа гаргаж, олон сая долларын эдийн засгийн багцыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Бидний дэмжлэг үзүүлсэн бусад чиглэл бол сүүлийн найман жилийн хугацаанд Их Британи Украины зэвсэгт хүчний 22 мянга гаруй гишүүнийг “Орбитал ажиллагаа”-нд (Operation Orbital) сургасан явдал юм.
Гуравдугаар сарын 24-нд Их Британи хамгаалалтын 6000 пуужин нийлүүлэх болсноо зарласан ч дэмжлэгийг хоёр дахин нэмэгдүүлж одоогоор 10000 гаруй пуужинг нийлүүлээд байна. Түүний дараа мөн сарын 26-нд бид хоёр сая фунт стерлингийн үнэ бүхий хүнсний тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Тиймээс Украинд үзүүлж буй бидний дэмжлэг одоогоор нийтдээ 400 сая фунт болсон.
- Европын холбооноос гарснаас хойш, Британи улс “Глобал Британи” хэмээх гадаад бодлого баримталж байна. Энэ бодлого хэрэгжсэнээс хойш манай хоёр улсын харилцаанд ямар ололт, дэвшилт гараад байна вэ?
-Брексит (Brexit)-ийн дараах харилцааныхаа онцлогийг ярихаас өмнө би өнгөрсөн оны гуравдугаар сард Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хамарсан "Нэгдсэн тойм”-оо нийтэлсэн тухай ярих хэрэгтэй байх. Энэхүү тойм бүхий стартеги нь Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь аюулгүй байдал, худалдаа, технологи, дипломат харилцаа зэрэг бидний харилцааны бүхий л сэдвийг хамарсан юм.
Би Монголд ирсэндээ баяртай байгаа бөгөөд буцаж ирэхийг маш их хүсэж байна.
Бид Монгол Улсыг үнэхээр чухал түнш гэж харж, харилцаагаа гүнзгийрүүлэхэд анхаарч байна. Би Азид, тэр дундаа Монголд ирээд хэдхэн хоногийн дотор энэ бүх чухал уулзалтуудыг хийсэн нь үүний нэг илрэл. Бид Европын холбооноос гарсны дараа Монгол Улс Их Британийн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн импортын барааны тарифын хөнгөлөлтийн систем болох “Сайжруулсан нөхцөл”-д багтсан бөгөөд ингэснээр Монгол Улс татварын хөнгөлөлтөд хамрагдах юм.
- Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
- Маш их баярлалаа. Би Монголд ирсэндээ баяртай байгаа бөгөөд буцаж ирэхийг маш их хүсэж байна. Гурав хоног мэдээж хангалттай биш. Айлчлалын үеэр Монгол руу жуулчдыг татах талаар ярилцсан. Одоо хүмүүс дахин аялах боломжтой болсон учир Монголд илүү олон жуулчид ирэх байх гэж найдаж байна. Учир нь тэдэнд үзүүлж, санал болгох зүйл Монголд үнэхээр их байгааг би мэдэж байна. Монгол руу илүү олон жуулчин татах Засгийн газрын алсын харааг хараад би маш их урам зориг авсан.