gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын хэрэгжилт муу байна гэв

Нийгэм
2008-06-06
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-06-06

Өчигдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 60 жилийн ой боллоо. Монголын "Эмнести интернэшнл" байгууллагаас "Эрх баригчдын амлалт ба биелэлт" нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр Хүний эрхийн түгээмэл тунхаглал (ХЭТТ)-ын хэрэгжилт Монгол Улсад ба дэлхийн улс орнуудад, монгол хүний эрхийн нөхцөл байдал өнгөрсөн дөрвөн жилд, цаашид анхаарах асуудлууд зэрэг сэдвээр ярилцсан. Мөн "Эмнести интернэшнл" өнгөрсөн жил хийсэн ажлынхаа тайланг танилцуулсан юм. Уг байгууллага нь Монголд үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа аж.

Тус байгууллага ХЭТТ-ын хэрэгжилт ямар байгаа талаар судалгаа хийжээ. Судалгаагаар хүний эрхийг зөрчих нь багасч байгаа ч ХЭТТ-ыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй гэсэн байна. Энэ талаар Монголын "Эмнести интернэшнл"-ийн Удирдах зөвлөлийн дарга, академич С.Нарангэрэл "Хүний эрхийн түгээмэл тунхаглал" гэсэн олон улсын маш чухал баримт одоогоос 60 жилийн өмнө батлагдсан. Энэ тунхаглалаар хүний наад захын эрхийг баталгаажуулж дэлхийн бүх улс орон хүлээн зөвшөөрсөн байдаг. Манай улс 1992 онд Үндсэн хуульдаа тунхаглалд орсон гол зүйл заалтуудыг оруулсан байдаг. Гэхдээ "Эмнести интернэшнл" байгууллага Хүний эрхийн түгээмэл тунхаглалын хэрэгжилт Монгол Улсад ямар байна вэ гэдгийг судаллаа. Энд хэдэн зүйлийг эрх баригчдад асуудал болгон тавьж байна. Эхнийх нь түгээмэл тунхаглалын зарим гол заалт бүрэн эхээрээ Үндсэн хуульд тусгагдаагүй байна. Үндсэн хуульд зарим заалт нь нэлээд явцуу утгаар орсон байдаг. Тодруулбал хуульд "Хүн бүр тайван замаар цуглаан хийх эрхтэй" гэж заажээ. Харин түгээмэл тунхаглалд "Иргэд тайван замаар цугларч үзэл бодлоо илэрхийлж болно" гэсэн байдаг. Мөн хуульд заасан зарим заалтыг буруугаар тайлбарлаж байна.

Ер нь ХЭТТ байгаа улс орнуудад хөгжил нь жигдэрсэн, тайван, иргэд нь эдийн засгийн боломжтой байдаг юм" гэв. Манайд хүний эрх зөрчигдөж байгаа нь эрүүл мэнд, байгаль орчин, эрүүдэн шүүх, зүй бус харьцаа, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл зэрэг салбар сэдэвт хамааралтайг дурдсан. Мөн дэлхийн улс орнууд цаазаар авах ялаас татгалзах хэрэгтэй болсон гэнэ.

Цаазаар авах ялыг эрүүгийн хуулиас хасах хэрэгтэй
"Эмнести интернэшнл" цаазаар авах ялыг халахыг дэмжигч хүмүүсийн хүрээг тэлж, Монгол Улсын Эрүүгийн хуулин дахь цаазаар авах ял оноох зүйл заалтыг цөөрүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Мөн энэ асуудлыг тойрсон нууцлалтай асуудлыг нээлттэй болгох хэрэгтэй гэнэ. Учир нь цаазаар авах нь хүний амьд явах эрхийг туйлын бүдүүлгээр зөрчдөг. Харгис хэрцгийг хүнлэг бус ял шийтгэл гэж олон улсын хүний эрхийн судлаачид үздэг байна. Манай улсад цаазаар авах ялыг хэрэглэх талаар ил тод бус байдаг. Ялын гүйцэтгэлийг нууцалж, цаазаар авах ял оноосон болон гүйцэтгэсэн талаарх албаны статистик мэдээ байдаггүй. Мөн ял авсан хоригдлуудын ялыг гүйцэтгэх хүртэл 24 сараас дээш хугацаагаар хүнд хэцүү нөхцөлд хоригддог.

Эрх баригчид цаазаар авахуулах ялтай хүмүүсийн ар гэрийнхэнд хэзээ гүйцэтгэх талаар мэдэгддэггүй ажээ. Үүнийг олон улсын хүний эрхийн шинжээчид зүй бус гэж үздэг байна. Тиймээс манай Эрүүгийн хуулийн цаазаар авах зүйл ангийг цөөлөх, байхгүй болохыг хуралд оролцогчид онцолж байв. Эрүүгийн хуульд зургаан төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял оногдуудаг байна.

Цаазаар авах ялын талаарх уучлалт
Цаазаар авах ял шийтгүүлсэн хүн бүр ял хэлтрүүлэх хүсэлт гаргах эрхтэй байдаг. Манай улсад хуульчилснаар Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялаас хэлтрүүлж, уучлал, өршөөл үзүүлж болдог байна. Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт цаазаар авах ялын талаар нааштай заалт оржээ. Энэ нь цаазаар авах ялд эргэлзээ төрвөл гүйцэтгэлийг гурван жил хүртэл хугацаагаар хойшлуулж болдог байна.

Ялын гүйцэтгэл
Манай улсын Эрүүгийн хуульд цаазаар авах ялын гүйцэтгэх хэлбэрийг буудан алах гэж заасан байдаг аж. Буудан алах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталдаг. Энэхүү зарлигийг төрийн нууцын зэрэглэлд хамруулдаг байна. Тиймээс цаазаар авах ялыг ямар байгууллага хэрхэн, яаж гүйцэтгэдэг, цогцсыг хэрхэн оршуулдаг, нас барсныг нь иргэний байдлын бүртгэлд хэрхэн тэмдэглэдэг нь тодорхой бус аж. Зарим тохиолдолд цаазаар авахуулсан хүний ар гэрийнхэн нь хаана оршуулсан, түүний шарил хаана байгааг асуухад мэдэхгүй гэсэн хариулт өгдөг байна. Мөн эцэг эх нь цогцсыг авахыг хүсдэг боловч өгдөггүй гэнэ. Үүнээс болж гэм буруугүй хүмүүс эцэг эх, эхнэр, хүүхэд нь ойр дотны хүнээ хүн ёсоор оршуулах гэсэн хүсэлт боломжийг хязгаарлан тэднийг бас залхаан цээрлүүлсэнтэй адил гэнэ.

Дэлхийн улс орнуудад 2000 оноос хойш олон хэлбэрээр цаазаар авах ялыг гүйцэтгэж иржээ. Саудын Араб, Иракт толгойг нь авдаг. Америкт цахилгаан цохилж гүйцэтгэдэг. Египет, Иран, Япон, Йордан, Пакистан, Сингапур болон бусад улсад дүүжилдэг байна. Харин Хятад, Гветамал, Филиппин, Тайланд, АНУ-д үхлийн тариа хийдэг аж. Беларус, БНХАУ, Сомали, Тайван, Узбекстан, Вьетнам улсад буудаж хороодог байна. Харин Афганистан, Иранд чулуугаар шидэж цээрлүүлдэг аргыг цаазаар авахдаа хэрэглэдэг аж.

Ш.Доржсүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан