Одоо цагт дүрслэлийн харилцааны хамгийн чухал зүйл бол ЛОГО билээ. График дизайнерууд “Бид Монгол Агуулга” (БМА) нэрэн дор нэгдэн, сүүлийн 20 жил хийж туурвисан 1500 орчим ажлаа нэгтгэн "The SIGN" нэртэй ном гаргажээ.
Уг номын нээлтийн үзэсгэлэнг тавдугаар сарын 05-11-ий өдрүүдэд Монголын Уран Зургийн Галерейд үзүүлэх юм.
"Sign" гэдэг үгийг шууд орчуулбал тэмдэг, тэмдэглэгээ, дохио зангаа, хаяг зарлал, бэлгэдэл гэх мэтээр хөвөрнө. Өөрөөр хэлбэл юмсын дотоод шинж чанарыг дүрс тэмдэг болгон буулгахыг хэлнэ. Хүмүүс хэл яриагаар хоорондоо харилцдаг бол дүрс тэмдэгтээр нийтээрээ нэгэн хэв журамд орж даган мөрдөх, танин ялган мэдэх, түүгээрээ дамжуулж мэдээлэл авдаг харааны харилцаа (visual communication) юм.
Монголчууд дүрс хэлбэрийн бэлгэдэл зүйн арвин их сан хөмрөгтэй. Тэдгээрийг нь дурдвал малын тамга, эртний овог аймаг, хаадын тамга, тэдгээрийн өмч хөрөнгийн таних тэмдэг гэх мэтээр түүхэн уртад улам арвижин хөгжсөөр ирсэн.
Монголоос олдсон хадны зураг, амьтны дүрс загвартай дүрслэлүүд, хээ угалзууд нь биднийг хэр их арвин сан хөмрөгтэйг илтгэнэ.