“Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драмыг “Ю фильм” “УБ Нэгдэл” үзэгчдэд толилуулаад дөрвөн жил болжээ. Жил бүр хавар, намар тоглогддог энэхүү жүжгийг сонирхон үзэх үзэгчид дундардаггүй нь жинхэнэ бүтээл болж чадсанаа батлах шиг.
Уг драмын талаар Урлаг судлаач Аминаа “Гэр театрт орвоос дугараг театрын тайз болон үзэгчдийн суудал их ойрхон байх нь Үзэгч та өөрөө гараад ирэх үү хэмээн урин дуудаж, ер нь хүний амьдрал бол жүжгийн их урлаг гэдгийг сануулах мэт. Залуу жүжигчин С.Идэрмаагийн дүрээр гарч буй хатуу амьдралд хөл тавихаас айж буй гаднаа эрслэн бар мэт тэмцэх дотроо эмзэглэн мэгших бяцхан охиныг буруутгах уу? Монгол эмэгтэй хүний сэтгэл зүйг нарийн мэдэрч чадсан авьяаслаг жүжигчин Г.Ундармаагийн дүрээр гарч буй эр нөхрийнхөө төлөө залуу насаа зориулсан эгэл жирийн эх хүнийг өрөвдөх үү. Тэдний тэвчээрийн хязгаар хаа хүрч чадах бол?
Бид биедээ зориулагдсан бурхны бүтээлүүд нэг дэлхийн хүмүүс. Дэлхийд ирсэн хамгийн дээд зорилго маань хайр. Амьдрал төгс байдаггүй.
Хайр гялгар цаастай амттай чихэр шиг бус. Гэхдээ гашуун амттай ундаа шиг ч биш хайр ямар нэгэн хэлбэрт болон хэв маягт баригддаггүй. Хайрыг буй болгох нь бидний үүрэг юм санжээ” хэмээн ийн шүүмж бичжээ.