Улаанбаатар гурилын үйлдвэр нь үндсэн түүхий эд болох улаан буудайг тариалангийн талбайд тариалахаас эхлүүлэн тээвэрлэх, шинжилгээ хийх, хүлээн авах, цэвэрлэх, тээрэмдэх гээд гурил бий болох бүх шат дамжлагуудад Монгол улсын болон Олон улсын стандартуудыг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.
Монгол улсад Хүнсний үйлдвэрлэлийн стандартуудыг мөрдөж, нэвтрүүлэн ажиллаж буй үйлдвэрлэгчдээс “Улаанбаатар Гурил” ХХК нь 2017 оноос эхлэн Олон Улсын Хүнсний Аюулгүй Байдлын Эгзэгтэй цэгийг шинжилж, хянах тогтолцооны НАССР стандартыг үйлдвэртээ хэрэгжүүлж 2019 онд уг стандартын гэрчилгээг албан ёсоор хүлээн авсан анхдагч үйлдвэр юм. 2020 оноос хойш Олон Улсын Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэн, амжилттай хэрэгжүүлж өнөөдөр батламжаа гардан авлаа.
“Улаанбаатар Гурил” ХХК нь үргэлжлүүлэн 2022 оноос эхлэн Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 22000:2018 стандартыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
“Улаанбаатар Гурил” ХХК-ийн Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга Ц.Оюунчимэг:
Манай хамт олон ЧАНАР-ыг эрхэм зорилгоо болгон хэрэглэгчиддээ өдөр тутмын хоол, хүнсний гол хэрэглээг нийлүүлж байдгаараа үргэлж бахархдаг.
ЧАНАР-ыг албан журмын болгож буй хамгийн түгээмэл бөгөөд тэргүүн туршлага болгосон арга зам нь түүнийг стандартжуулсан явдал бөгөөд чанар, стандарт гэсэн ойлголтууд нь нэг зоосны хоёр талтай адил салшгүй уялдаатай байдаг. Иймд аливаа байгууллагууд тэр тусмаа хүнсний үйлдвэрүүд нь жишиг стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж хэрэгжүүлэх нь үйлдвэрлэл, үйлчилгээ болон менежментийн чанарыг тасралтгүй сайжруулах боломжтой болж улмаар хүнсний эрүүл, аюулгүй байдлын баталгааг бий болгох чухал ач холбогдолтой гэж бид үздэг.
Манай үйлдвэр 2017 оноос эхлэн Олон Улсын Хүнсний Аюулгүй Байдлын Эгзэгтэй цэгийг шинжилж, хянах тогтолцооны НАССР стандартыг гурил үйлдвэрлэлийн салбаруудаас анхлан нэвтрүүлж үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба үйл ажиллагаагаа илүү бататгах сайжруулах зорилгоор 2020 оноос Олон Улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж өнөөдөр батламж, гэрчилгээгээ гардан авч байгаадаа баяртай байна.
Сошиал хуудас: https://www.facebook.com/ulaanbaatarflour/?ref=pages_you_manage