Зун цагт хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөж, тоглож нааддаг газруудын нэг нь Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк. Энэ зун тэнд хүүхдийн инээд, шуугиан биш экскаватор, "Камаз"-ын дуу нүргэлэн, тоос манарах аж. "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-г шинэчлэх төсөл хэрэгжиж буй нь тэр. 1966 онд ашиглалтад оруулсан тоглоомууд нь хуучирч, өнөө үеийн шаардлага хангахаа больсноос ийн шинэчлэх болсон гэнэ.
Хуучин тоглоомуудыг аймгуудад
хүргүүлжээ
Хүүхэд ахуйдаа зочлох дуртай байсан
хүүхдийн парктаа очлоо. Түшиж зогсоод зургаа авахуулдаг байсан 12 жилийн
баримлын суурь л үлдэж. Хиймэл нуур, завь, эргэдэг тоглоом бүгд алга. Алсыг
харагч л ганцаараа ёрдойно. Эргэн тойрны зарим модыг үндсээр нь булга татжээ.
Экскаваторын жолоочийн яриагаар үхсэн модыг үндсээр нь булгалж, олон нэр
төрлийн мод тарих гэж суулгажээ. Харин ургах боломжтой зарим улиасыг өөр
газарт шилжүүлсэн гэнэ.
Ногоон зүлэгний оронд тоос манарсан зам, сэндийлж овоолсон шороо энд тэндгүй харагдана. "Камаз" маркийн машин элс ачин нэг өнцгөөс нөгөө рүү зөөх. Энд тэнд архины шил хэвтэж, чихрийн цаас хөглөрнө. Үлгэрч өвөөгийн хөшөөнд архины шил тэврүүлсэн харагдана.
Тэнд ажиллагсад дөрөвдүгээр сарын 1-нээс уртасгасан цагаар ажиллаж буй нь энэ гэнэ. Үеэ өнгөрөөж хуучирсан тоглоомууд, жижиг байшингуудыг нурааж хогийн цэг рүү ачжээ. Ашиглаж болох зарим тоглоомыг нь аймгуудад хүргүүлсэн аж. Сансрын аялал, эргэдэг сандал, уран жолоодлого, сансрын гараа зэрэг тоглоомуудыг Төв аймагт хүргүүлсэн байна. Харин алсыг харагчийг Хэнтий аймгийнхан ирж авна гэжээ. Алсыг харагчийг сайн засчихвал 10-15 жил ажиллуулах боломжтой тухай ажилчид нь ярьж байлаа. Энэ мэт арваад аймаг "хуучин" хүүхдийн паркийн тоглоомуудыг авч байгаа аж.
Эхний ээлжийн тоглоомуудыг маргааш
хүлээн авна
"Үндэсний соёл амралтын
хүрээлэн" Японы хөрөнгө оруулалтаар шинэчлэгдэж байгаа аж. Шинэчлэлтийн
ажилд нийтдээ 60 орчим сая ам.доллар зарцуулах тооцоотой байгаа гэнэ. Хуучин
тоглоом, барилга байгууламжийг бүгдийг солих аж. Тоглоом худалдаж авахад 1.6
тэрбум гаруй төгрөг шаардлагатай гэж тооцоолсон байна. Бээжингийн үйлдвэрт
тоглоомуудаа захиалсан гэнэ. Эхний ээлжийн тоглоомууд маргааш ирэх гэж байгаа
аж. Бүхэлдээ төмөр хийцтэй алсыг харагч зэрэг 14 төрлийн тоглоом авчирч байгаа
гэнэ. Тэдгээрийг суурилуулж есдүгээр сарын 1 гэхэд хэсэг газартаа багачуудыг
хүлээн авч болох юм байна. Харин хүүхдийн паркийн шинэчлэл 2012 онд
дуусахаар төлөвлөгджээ. Шинэ хүүхдийн паркийн тоглоомын 20-30 хувийг нь
барилга дотор байрлуулахаар төлөвлөгдсөн учир өвлийн улиралд ч зочдоо хүлээн
авах боломжтой гэнэ.
Хүүхдийн паркийн газраас
"хумсалжээ"
Үндэсний соёл амралтын хүрээлэн 35
га газартай. Үүний гурван га газарт нь "MSC" компани барилга барихаар
хашаа татжээ. Энэ тухай "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-гийн
ерөнхий инженер А.Болд ""MSC" компаниас гадна
"Мон-Уран" компани нэг га газрыг нь авчихсан байгаа. Зөвшөөрөлгүй барилга
барьж эхэлсэн газруудыг зохих газарт нь мэдэгдсэн. Ямар ч байсан бид 32 га
газарт төлөвлөлт хийж байгаа" гэсэн юм.
Б.Цэцэгдэлгэр